Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд өчигдөр, өнөөдөр гамшгийн аюулаас сэргийлэх, эрсдлийг бууруулах дадлага сургууль хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Гамшгаас хамгаалах сургалт, үзлэгийн төлөвлөгөө батлах тухай” А/11 дүгээр захирамжийн хэрэгжилтийн хүрээнд дадлага сургуулийг зохион байгуулж, нийт 1300 эмч, ажилтан хамрагдсан байна.
Дадлага, сургуулийн хүрээнд харьяа байгууллагууд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах сургалт, аюулгүй байрлалд шилжих дадлага сургуулийг дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулснаас гадна Нийслэлийн түргэн тусламжийн төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийнхөн идэвхи санаачлага, зохион байгуулалттай оролцсон байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/11 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн хамт олон амжилттай оролцож, газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсэдийг эрэмбэлэн ангилах, эмнэлгийн анхны яаралтай тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх, хээрийн эмнэлэг дэлгэх, үерийн болон боом өвчний үед эмнэлгийн тусламжийн хэрхэн зохион байгуулах талаар дадлага, үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд М.Чимгээ даргатай Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь дүүргийн гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгжүүдээс хошуучлан амжилттай оролцож, дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан гэж НЭМГ-аас мэдээлэв.