NBA-ийн улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр Бостон Селтикс талбайдаа Финикс Санс-ыг хүлээн авч, 130:120-оор хожив.
Тус тоглолтод Финикс Санс багийн залуу тоглогч Дэвин Бүүкер 70 оноо авч, гайхалтай тоглолт үзүүлэн түүхэнд нэрээ үлдээсэн юм.
Хамгийн сүүлд 70 оноог 2006 онд алдарт Коби Брайант авсан түүхтэй. Ийнхүү 11 жилийн дараа алдарт Кобигийн амжилтыг давтсан юм. Дэвин 70 оноо авахдаа, 45 минутыг талбайд өнгөрүүлсэн бөгөөд 40 довтолгоо хийж, 21-ийг нь амжилттай болгожээ.
Тэрбээр 70 онооны босго алхсан NBA-ийн зургаа дахь тоглогч болсон. Мөн Бостоны эсрэг хамгийн өндөр оноо авсан тоглогч болон нэрээ мөнхлөв.
Өдгөө 20 настай энэ залууг зарим мэргэжилтнүүд ирээдүйн Коби хэмээн нэрлэх нь бий. Түүнээс өмнө хэн ч ийм залууд 60-аас дээш оноо авч байгаагүй.