Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Энэ сарын 23-нд орон нутгийн цагаар 14.40 цагийн үед Их Британийн парламентийн танхимын гадна зэвсэгт этгээд халдлага үйлдсэн хэрэг гарлаа. Тус халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Халдлага болох үеэр парламентийн танхим ид хуралдаж, санал хурааж байжээ. Халдлагыг Халид Масуд гэгч этгээд үйлдсэн болохыг Английн цагдаа нар тогтоожээ. Кент гүнлигт төрсөн 52 настай Халид Масудыг цагдаа нар хэргийн газарт буудан устгасан юм.
Оросын төрийн Думын гишүүн асан Денис Вороненков Киев хотод явж байгаад алуурчны гарт амиа алджээ. Тэрээр өнгөрсөн жил Украйн руу дүрвэсэн бөгөөд Денисийг хөнөөх үед Украйны зүүн хэсэгт цэргийн анги дээр томоохон дэлбэрэлт болсон аж. Оросын Коммунист намын гишүүн Денис Вороненков 2016 онд Украин улс руу зугтсан ба Украинд ирсэн хойноо Оросын эрх баригчдыг илчилсэн мэдэгдлүүд хийж эхэлсэн аж. Украины эрх баригчид энэ хэрэгт Оросын нөлөө бий хэмээн мэдэгдсэн. Харин Оросын талаас Путины хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитри Песков “ОХУ энэ хэрэгт хамааралгүй. Орос улсыг энэ хэрэгт буруутгах нь утгагүй хэрэг” гэжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэг тойрсон авлигын хэргийн талаарх шуугиан олны анхаарлыг улам татсаар байна. Японы Ардчилсан нам болон Коммунист нам зэрэг сөрөг хүчний дөрвөн нам Ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэг улс төрийн дуулианы бай болоод байгаа "Моритомо гакуэн" гэдэг үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагатай холбоотой хэргээр парламентад мэдүүлэг өгөхийг шаарджээ. Учир нь "Моритомо гакуэн" байгууллагын тэргүүн Ясүнори Кагоикэ Ерөнхий сайдын эхнэрээс хандив авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр хэлэхдээ "Акиэ надад “Ерөнхий сайдаас шүү” гэж хэлээд нэг сая орчим иен өгсөн" гэв. Харин Японы Засгийн газар "Ерөнхий сайд эхнэрээрээ дамжуулан "Моритомо гакуэн" байгууллагад мөнгө өгсөн" гэх мэдээллийг няцаасан байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн суудлаас огцроод буй Пак Гын Хэ авлигын хэрэгтэй холбоотойгоор прокурорт байцаалт өгөв. Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ Сөүл хотын өмнө зүгт байрлах прокурорын газар энэ сарын 21-ний өглөө 9:30 цагт хүрэлцэн ирсэн байна. Байцаалт 14 цагийн турш үргэлжилсэн талаар түүний өмгөөлөгчдийн нэг Сон Бум Гю сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Түүнийг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, дарамт үзүүлсэн, улсын нууцыг задруулсан гэх хэд хэдэн хэрэгт сэжиглэж байгаа юм.
Америкийн тэрбумтан, сайн үйлстэн Девид Рокфеллер энэ сарын 21-нд 101 насандаа таалал төгслөө. Девид Рокфеллерийн хувьд улс төрд биечлэн оролцож байгаагүй ч хоёр ах нь Засгийн газарт ажиллаж байсан аж. Тэрээр 1936 онд Харвардын их сургуулийг төгсөж, 1940 онд Чикагогийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэргээ хамгаалжээ. Өөрийн удмынхны нэгэн адил ялангуяа өвөг эцэг Жонн Девидсон Рокфеллерийн замаар анагаах ухаан, шинжлэх ухаан, боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулж байсны дотор Харвардын их сургуульд 2008 онд 100 сая ам. долларын хандив өргөж байсан нь багтдаг.
Apple компани iPhone 7 загварын тусгай хувилбарыг танилцууллаа. Час улаан өнгөтэй энэхүү хувилбар нь Product (RED) төслийн нэг хэсэг бөгөөд орлогын тодорхой хувийг ДОХ-ын эсрэг зарцуулах юм. Компани сүүлийн арван жилийн турш ДОХ-гүй үеийг бий болгох зорилготой Product (RED) төслийн хүрээнд олон төрлийн бүтээгдэхүүнүүдээ улаан өнгөтэйгөөр худалдаанд гаргаж байсан хэдий ч iPhone-ын ийм хувилбар гаргаж байгаагүй. Ирэх баасан гарагаас 128GB болон 256GB багтаамжтайгаар худалдаанд гарах юм байна. Үнийн хувьд 749 ам. доллароос эхэлнэ.