АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын татварын тогтоолцоонд шинэчлэл хийнэ гэж мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн “Obamacare” эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хүчингүй болгох түүний хуулийн төсөл баасан гарагт Конгрессд шаардагдах тооны дэмжлэгийг авч чадаагүй юм.
Үүнээс өмнө Д.Трамп эхлээд эрүүлийг хамгаалахыг шинэчилж, зөвхөн түүний дараа татварын хуулийг өөрчлөх болно гэж амлаж байсан билээ.
“Бид татварыг ихээхэн бууруулах, бүхэлдээ шинэчлэх санааг их хүчтэй тавьж эхлэнэ гэдгийг би хэлэх байна. Энэ бол бидний дараагийн алхам юм” хэмээн Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлжээ. Тус мэдэгдлийг тэрбээр баасан гарагт Ерөнхийлөгч асан Барак Обамагийн батлуулсан даатгалын тогтолцоог халан орлох эрүүлийг хамгаалахыг шинэчлэх хуулийн төслийг санал хураалтаас эргүүлэн татсаны дараа хийсэн юм.
Ерөнхийлөгч энэ төслөө эргүүлэн татахаас аргагүй болсон, учир нь уг баримт бичиг бүгд найрамдахчуудаас шаардагдах тооны санал дэмжлэг авч чадаагүй юм. Уг хуулийн төсөлд эрүүл мэндийн даатгалыг хэтэрхий их хассан нь тэдний заримд нь таалагдаагүй бол нөгөө хэсэг нь оруулах гэж буй өөрчлөлтүүдийг хангалттай сайн бодож боловсруулаагүй байна гэж үзжээ.
ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ “OBAMACARE”-ТЭЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ
Үүний дүнд, Д.Трампын засаг захиргааны шинэ дотоод бодлогын тэргүүлэх чиглэл нь цар хүрээтэй татварын шинэчлэл хийх явдал болох юм. Ингэхдээ шинэ Ерөнхийлөгч татварын хэмжээг өөрчлөх бодолтой байгаа, гэхдээ зөвхөн “Obamacare”-ийг хүчингүй болгосны дараа шүү гэж нэг бус удаа ярьж байсан билээ. .
Татвар бууруулалтаас үүдсэн холбооны төсвийн алдагдлыг эрүүлийг хамгаалахын шинэчлэлтийн хүрээнд хэмнэсэн хөрөнгөөр нөхөхөөр тооцоолжээ. “Obamacare”-ийг Конгрессоор хүчингүй болгуулж чадаагүй одоогийн энэ нөхцөлд Д.Трамп юугаар холбооны төсвийн цоорхойг нөхөхөөр төлөвлөж байгаа нь тодорхойгүй болж байгаа юм. Хэрвээ татвар бууруулах юм бол холбооны төсөвт цоорхой үүсэх нь гарцаагүй ба үүний дүнд төсвийн алдагдал зөвхөн өсөх юм.
Д.ТРАМП ТАТВАРЫГ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА ВЭ
АНУ-ын Сангийн сайд Стивен Мунчин урьд нь Ассошэйтед Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа Конгрессоор дамжуулан татварын шинэчлэл хийхээс илүү эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт хийх нь хавьгүй амархан байж ч мэднэ гэж мэдэгдэж байжээ. Конгресс найман сар гэхэд татварын шинэчлэлийг дэмжиж магадгүй гэж тэрбээр ярьжээ.
С.Мунчин 1 дүгээр сараас хойш АНУ-ын засаг захиргааны татварын шинэчлэлийн хуулийн төсөл дээр ажилласан гэдгээ хэлжээ. Тус баримт бичгийг удахгүй хууль тогтоох байгууллагаар авч хэлэлцүүлэхээр өргөн барих болно хэмээн тэрбээр амласан юм.
Санал болгож буй хувь хүн, хуулийн этгээдийн татварын ачааллын бууруулалт нь нэг хуулийн төсөлд нэгтгэгдэх ба түүнийг хэд хэдэн хэсэгт хуваахгүй байхаар төлөвлөж байгаа гэж сайд тодотгожээ.
Бүгд найрамдахчууд өөрсдөө татварын хуулийг чухам яаж өөрчлөх тал дээр санал зөрөлдөж байгаа ажээ. Суурь татвараас экспортын орлогыг хасах замаар импортлогчдын татварын ачааллыг нэмэгдүүлэх санааг дэвшүүлж буй нэг намынхнаа сенаторууд нь дэмжихгүй байгаа юм. Энэхүү санаа нь одоогийн ийм хэлбэрээрээ Дэлхийн худалдааны байгууллагын хэм хэмжээг зөрчиж байгаа аж.
Дашрамд хэлэхэд, Д.Трамп Америкчуудад дундаж анги давхрагынхны татварыг “цар хүрээтэй” бууруулахаа амлаад байгаа билээ. Ингэхдээ харин Ерөнхийлөгч дутах төсвийн орлогыг нөхөх боломжит эх үүсвэрийг дурдахгүй байгаа юм. Ерөнхийлөгч харин чухал нийгмийн хөтөлбөрүүдийг зардлыг хорогдуулахгүй гэдгээ бол хэлсэн байна.