Монгол айлд зочин гийчин айлчлан ирэхэд хоол цайны дээжээр угтан үддэг сайхан зочломтгой ёс бий.
“Монголын шувуу хамгаалах төв”-ийн санаачлагаар нийслэлийн байгаль орчны газар, Монголын УАЗ клуб, Adventure Тemple кафе, Монголын шувуу ажиглагчдын клуб, Байгаль орчны залуу сурвалжлагч нар нэгдэн энэ сарын 25-ны өдөр “Хун” нуураа цэвэрлэж хун шувуугаа угтлаа.
Энэхүү нууранд 2009 оноос хос хун ирж зусах болсон бөгөөд түүнээс гадна 20-30 зүйлийн нүүдлийн шувууд ирж зусдаг байна. Өвлийн улиралд нуурын баруун урд харзалсан хэсэгт дөрвөн зүйл 300 гаруй нугас өвөлждөг гэнэ. Биднийг нууран дээр өглөө эртлэн очиход арав гаруй Зэрлэг нугас, мөн тооны Алаг шунгаач нэг хос Шовтгор алаг нугас болон гол зочин болох хос гангар хун маань тааралдсан юм.
Нийслэл хотын иргэд амралтын өдрүүдээр зугаалгаар явахад тохиромжтой газруудын нэг бол “Хун нуур” гэх газар болж байгаа юм. Учир нь хотоос холгүйхэн, Сонгинохайрхан уулын бэлд нуур маань байрлах бөгөөд олон зүйлийн гоёмсог шувуудыг нэг дороос, хамгийн ойроос харах боломжтой юм.
Харин сүүлийн жилүүдэд шинээр үйлдвэрүүд баригдаж, үйл ажиллагаагаа явуулан мөн ойр байх айлууд хогоо ил задгай хаяснаар “Хун” нуурын эрэг хэсгээр хог хуримтлагдан, хөлдсөн байдалтай байлаа. Энэ нь цаашлаад нүүдлийн шувуудын үржилд орж, зусдаг газрыг доройтуулахад хүргээд байгаа билээ. Харин шувуунд хайртай, шувуу сонирхогчид “Хун шувуугаа угтаж, “Хун” нуураа цэвэрлэцгээе” хэмээн нэгдэж нуурын эргийн 100м орчимд хог хаягдлыг түүж цэвэрлэлээ.
Хүн шувуутай ойр байж, таньж мэдсэнээр байгальтай холбох нэгэн гүүр болохоос гадна, байгаль орчноо хамгаалан хайрлахад сургаж байдаг хэмээн “Монголын Шувуу Хамгаалах Төвийн” тэргүүн П. Ганхуяг хэлж билээ. Түүгээр ч барахгүй Монголын аялал жуулчлалын салбарт нөлөөтэй гэвэл Та итгэх үү.
Дэлхий дээр “Birdwatcher” буюу шувуу ажиглагч, сонирхогчдын тоо олширсоор байгаа бөгөөд Америкийн нэгдсэн улсад л гэхэд таван хүний нэг нь шувуу ажиглагч байдаг гэнэ. Үүнийгээ дагаад Монгол улсад ирэх шувууны жуулчдын тоо ихсэж байна. Хамгийн гол нь Монгол орон маань ой, хээр тал, говь гээд л олон төрлийн байгалийн зохилдлогоотой байдаг нь олон зүйлийн шувууд суурьшин, нүүдэллэн өнгөрөх нөхцөл болдог. Тиймээс жуулчид олон зүйлийн шувууг нэг дороос харж болдгоороо онцлог юм.
Цаашлаад “Хун” нуураа тохижуулан шувуун парк хүртэл бий болгоход зэрлэг шувуудыг байгаль дээрээс нь харж ажиглах боломжтой, хотын иргэдийн очих дуртай нэгэн газрыг бий болгож болох юм аа. Энэ үйлсэд иргэд бидний оролцоо ихээхэн ач холбогдолтой бөгөөд ирээдүйн “Хун” нуур паркын төлөө бидний үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой.
Байгаль орчны залуу сурвалжлагч 71-р сургуулийн 12a ангийн сурагч, Н.Алтанхүү