Өмнөд Солонгосын прокурорууд даваа гарагт БНСУ-ын төрийн тэргүүн асан Пак Гын Хэг баривчлах тушаал өгсөн байна.
Багын найз нь авлигын хэрэгт буруутгагдсаны дараа түүнийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал орон даяар өрнөж байв.
Харин саяхан Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх Пак Гын Хэг огцруулах тухай шийдвэр гаргаснаар тэрээр Хөх ордныг орхисон билээ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр Пак Гын Хэд авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, Засгийн газрын нууц мэдээг бусдад тараасан, дарамт шахалт үзүүлсэн зэрэг 13 гэмт хэрэгт буруутгаад буй.
Хувийн мэргэ төлөгч гэгдэх дотны найз Чой Сун Сильтэй холбоотой дуулиан гарсны дараа түүнийг буруутгах болсон.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын шүүх Пак Гын Хэгээс мэдүүлэг авсан удаатай. Сөүл хотын шүүх түүнийг баривчлах тухай тушаал өгвөл эрүүгийн хэргээр саатуулагдсан гурав дахь төрийн тэргүүн болно гэж онцолж байлаа.
Үүнээс өмнө БНСУ-ын төрийн тэргүүн Ро Де У болон Чон Ду Хван нар шүүхийн хаалга татаж байжээ.
Пак Гын Хэг албан ёсоор гуравдугаар сарын 10-нд огцруулсан юм. Үүний гол шалтгаан нь авлигын дуулиантай холбоотой. Түүний найз Чой Сун Силь нь топ хэдэн арван компаниас хоёр ч арилжааны бус сангаар дамжуулан 65.6 сая ам.долларыг шилжүүлсэн болохыг хэргийг мөрдөх явцад илрүүлсэн юм.
Эх сурвалж: Ёнхап