Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан болон барьсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлдэг.
Хөнгөлөлтийн дээд хэмжээ гурван сая төгрөг бөгөөд жилд нэг удаа олгодог энэ хөнгөлөлтийг хэзээ олгох талаар Татварын ерөнхий газраас тодруулахад дөрөвдүгээр сард олгож эхэлнэ гэв.
Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлангаа ТЕГ-т ирүүлжээ. Нийт 45 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.
Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 503 татвар төлөгч буюу 0,5 тэрбум төгрөгөөр илүү юм.
Буцаан олголт авахаар 2016 оны нэгдүгээр сарын 20-ноос өмнө ХХОАТ-ын тайлангаа ирүүлсэн, нийслэлийн I ээлжийн 11354 иргэний 8,8 тэрбум төгрөгийн баталгаажуулсан илүү төлөлтийг дөрөвдүгээр сард, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлөлтийг 5, 6-р сард багтааж буцаан олгохоор Нийслэлийн төрийн сангаас төлөвлөжээ.