Нью Йоркийн архитекторын компани хотыг дэлхийн бусад бүх хотоос өвөрмөц болгох сонирхолтой барилгын шинэ санааг дэвшүүлжээ. Дэлхийн хамгийн урт цамхаг болох энэ барилга нэг үзүүрээсээ нөгөө үзүүр хүртэл 1,22 км урт байх бөгөөд орой хэсэг рүүгээ нумарсан байх аж.
Хэрвээ барилгыг босоогоор нь тэгшилбэл дэлхийн хамгийн өндөр барилгууд болох Бурж Халифа, Дэлхийн худалдааны төв нэг цамхаг зэргээс ч өндөр болох юм.
Одоогоор барилгын нумарсан хэсэгт юу байх нь тодорхой болоогүй ч, цахилгаан шат нь нэг цэгээс дээш босоо чиглэлд явсаар, оройн хэсэгт хөндлөн явж, дараа нь нөгөө үзүүр рүү доош чиглэлд явах аж.
Нью Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнг дээрээс нь ажиглахаас гадна “The Big Bend” хэмээх энэ цамхаг хотын “Тэрбумтнуудын эгнээ”-нд элсэх юм. Цамхгийг санаачлагч Oiio студи “Манхэттенд барилгын компаниуд хамгийн өндөр барилгаар өрсөлддөг, харин бид өндрөөр биш уртаар нь өрсөлдвөл ямар байх бол, хэрвээ бидний барилга хамгийн өндөр нь биш, гэхдээ урт нь байвал яах вэ? гэж бодсон” гэж тайлбарласан юм.
Одоогийн байдлаар дөнгөж санаа төдий байгаа энэхүү барилгыг санаачлагчдын нэг Oiio студийн үүсгэн байгуулагч Иоаннис Ойкономоу энэхүү загвараа хэд хэдэн компаниудад явуулсан бөгөөд хөрөнгө оруулагч олж, хэзээ нэгэн цагт барилгын ажил эхэлнэ гэдэгт итгэж байгаа гэжээ.