Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн барилгын барилгын ажлыг энэ жил дуусгахаар болжээ.
2013 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоосноос хойш гурван жилийн хугацаанд сурагчид нь хэд хуваагдан хичээллэж байсан юм. Тэгвэл тус сургуулийн барилгын ажлыг энэ жил дуусгана гэдгийг дүүргийн Засаг дарга нь мэдээллээ.
Мөн тус дүүргийн 23-р хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1000 хүний суудалтай спорт цогцолбор, цагдаагийн гуравдугаар хэлтсийн барилга зэргийг үргэлжлүүлэн хийнэ гэдгийг дүүргийн удирдлагууд мэдээллээ.
Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоногт нэг удаа хийхээр болсон. Энэ удаад Баянзүрх дүүргийн удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилийн болон энэ жил хийх ажлыг танилцуулсан юм.
ЗУРГААН АЙМАГТАЙ ТЭНЦЭХ ХҮН АМТАЙ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг 331536 хүн амтай. Дүргийн 28 хороонд нийт 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 24 мянган өндөр настан амьдарч байгаа бөгөөд тус дүүргийн хүн ам зургаан аймагтай тэнцэх хэмжээний гэдгийг хурлын үеэр хэлж байсан юм. Мөн 2020 он гэхэд тус дүүргийн хүн ам 400 мянгад хүрэх төлөвтэй байна гэв.
2013-2016 онд нийт 13 цэцэрлэг ашиглалтад орж 2800 хүүхдийг сурч боловсрох боломжоор хангаж, 241 ажлын байрыг эзэнтэй болгосон байна. Мөн шинээр зургаан сургуулийн байр, гурван сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар 3600 хүүхэд сургуульд суралцах боломжтой болсон байна. Ингэснээр 629 багш ажлын байртай болсон гэв. Дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 175 цэцэрлэгт 24948 хүүхэд, ерөнхий боловсролын 25 сургуульд 51870 хүүхэд сурч байна. Энэ нь нийт сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 79.5, ЕБС-д 99.2 хувь байгаа аж.
Харин ахмад настнууддаа зориулан “Шижир” амралт, сувиллыг ашиглалтад оруулан 2500 гаруй ахмадыг сувилж амраасан байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 4 УУЛЗВАРЫГ ШИНЭЧИЛСНЭЭР ЗАМЫН АЧААЛАЛ 15 ХУВЬ БАГАСЧЭЭ
Баянзүрх дүүрэгт 2012-2016 онд дараах төслүүд хэрэгжжээ. Үүнд:
- Автозам 56,
- барилга байгууламж 82,
- тохижилт 55,
- их засвар 215,
- цахилгаан эрчим хүчний 60 төсөл хэрэгжжээ.
Цэргийн эмнэлгийн төв цогцолбор барилга, “Амгалан” амаржих газар, “Жанжин” соёлын ордон, “Алдар” спорт хорооны барилгууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна. Ундны ус хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
71.9 км хатуу хучилттай замын барилгын ажил хийгдсэн. Бөхийн өргөө, Дарь-Эх, Дархан минж, Монель гэсэн томоохон дөрвөн уулзварыг нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцүүлсэн. уулзварыг шинэчилснээр зүүн хэсэгт түгжрэлийг 15 хувиар бууруулжээ.
Мөн тус дүүргийн 28 хорооны 20 нь гэр хороолол. Өөрөөр хэлбэл 70 хувь нь гэр хороолол учраас 18 хорооны 225 гудамжны 89.7 км урт шороон замыг хусч тэгшилж засварласан байна. Дүүргийн түүхэнд анх удаа 4713 ширхэг гэрэлтүүлэг нэмж хийснээр, дүүргийн нийт гудамж талбайн 65 хувийг гэрэлтүүлэгтэй болгожээ.
Гэр хорооллын 39 байршлын 3,126 өрх айлыг цахилгаантай болгож, 2,908 өрхийн цахилгаан хүчдэлийн уналтыг сайжруулсан байна.
Энэ жилийн төсвйин 40 хувийг улс, 30 хувийг нийслэл, 26 хувийг төсөл хөтөлбөр, 4 хувийг дүүрэг гаргах бөгөөд нийт 56 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ гэдгийг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлж байв.