Монгол Улсад Монгол хүний гараар бүтээсэн хүүхдийн нас сэтгэхүй, бие бялдарт тохирох урлаг соёл, боловсрол хүмүүжилд нь чиглэсэн орчин нөхцөл, бүтээгдэхүүн үйлчилгээ ховордоод байсан цаг үе саяхан.
Харин сүүлийн жилүүдэд ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийнхээ төлөө бүтээн байгуулалт, яг л хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон сэргээж анхаардаг байгууллагууд нэмэгдэж байна.
Тэдний нэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх тал дээр Монголдоо сайн жишиг тогтоож буй Мобиком Корпорацийн хамт олон Монгол хүүхдэд зориулсан үүрэн холбооны цорын ганц үйлчилгээ болох СТАРС-ыг 14 хүртэлх насны хүүхдүүддээ зориулан нэвтрүүлээд өдгөө долоон жил өнгөрчээ.
Нэг ангийнхан бүхэлдээ СТАРС-т нэгдвэл найз нөхөд хоорондоо нэгжинд санаа зоволгүй үнэгүй ярих бололцоотой юм.
Хүүхдэд зориулсан гэдгээрээ маш олон давуу талтай энэ үйлчилгээг шинэчилж, тэдний хэрэгцээнд тохирсон төрөл бүрийн боломжуудыг нээж өгчээ.
Тухайлбал, СТАРС үйлчилгээний хэрэглэгч хүүхдүүд маань эцэг эхтэйгээ үнэ төлбөргүй ярих төдийгүй, СТАРС-д нэгдэн орсон бүх үе тэнгийн найзуудтайгаа үнэ төлбөргүй ярих боломжтой болсон байна. Ингэснээр нэг ангийнхан бүхэлдээ СТАРС-т нэгдвэл найз нөхөд хоорондоо нэгжинд санаа зоволгүй үнэгүй ярих бололцоотой юм.
Үүнээс гадна эцэг эхчүүд нь өөрийн дугаараа нэгжээр цэнэглэх эсвэл төлбөрөө төлөх тутамд Таны хүүхдийн дансанд автоматаар бонус нэгж орно. Ингэснээр та хүүхдүүдийнхээ харилцаа холбоо, нэгжний хэрэглээнд санаа зовох шаардлагагүй болж байгаа юм.
Нийт 360 гаруй мянган хүүхдэд тусламж үзүүлэн, хүчирхийлэлд өртсөн 6000 гаруй хүүхдэд хамгааллын арга хэмжээ авч, 1800 орчим хүүхдийн амь насыг хамгаалах чухал хувь нэмэр оруулсан.
Интернэт өдөр тутмын хэрэглээ болсон орчин үед хүүхэд багачууд маань СТАРС үйлчилгээнд нэгдсэнээр тогтмол хурдаар буюу 128 КБ хурдаар дата сүлжээ хязгааргүй ашиглаж, хичээл номондоо хэрэгтэй мэдлэг мэдээллийг интернетээс олж авах боломжийг мөн олгож байна.
Энэ бол Мобиком Корпорацийн хүүхдэд чиглэсэн олон үйл ажиллагааны нэгээхэн хэсэг. Тус корпорацийн хамт олон 21 жилийн түүхэндээ нийт 6 тэрбум гаруй төгрөгийг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах, сурч боловсрох үндсэн нөхцөлийг сайжруулах чиглэлээр зарцуулжээ.
Тухайлбал, хүчирхийлэлд өртсөн болон бусад асуудалд өртөөд буй хүүхдэд тулгамдсан асуудлыг шийдэхэд тусалдаг “Хүүхдийн тусламжийн утас 108”-ыг нэвтрүүлэн, гурван жилийн хугацаанд нийт 360 гаруй мянган хүүхдэд тусламж үзүүлэн, хүчирхийлэлд өртсөн 6000 гаруй хүүхдэд хамгааллын арга хэмжээ авч, 1800 орчим хүүхдийн амь насыг хамгаалах чухал хувь нэмэр оруулсан юм.
Тэртээ 2005 онд Улаанбаатар хотын захын хорооллын 12 ерөнхий боловсролын сургуулиудад үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь орон даяар хэрэгжсэн сурагчийн үдийн цай хөтөлбөрийн эхлэл байсан юм.
Мөн 2014 оноос хойш 35 сумын сургуульд орчин үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж, хүлээлгэн өгснөөр нийт 25 гаруй мянган хүүхдийг элдэв халдварт өвчнөөс өдөр бүр хамгаалж байгаа билээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт семинарыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран зохион байгуулж, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, эрсдэл, үр дагаваруудын талаар хэлэлцэж цаашид авах арга хэмжээг тодорхойлсон билээ.
Ийнхүү Мобиком Корпорацийнхан цаашид ч хүүхэд багачууд, нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалан ажиллах болно.