-Бондыг хөрөнгө оруулалтаар солих ёстой-
Засгийн газар үе үе үнэт цаас арилжин, бонд гаргадаг. Гэвч олон нийт хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх бонд, үнэт цаасны мэдээллийг төдийлөн анзааралгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөж байна. Бонд, үнэт цаас гэх санхүүгийн нэр томьёоны учрыг хүн бүр ухаж ойлгодоггүй учраас тэр байх.
Засгийн газрын үнэт цаас иргэн бүрт хамаатай.
Бонд нь нэг төрлийн үнэт цаас юм. Засгийн газар эсвэл хувь компаниуд шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө босгох зорилгоор хөрөнгийн болон санхүүгийн зах зээлд бонд гарган, хувь хүмүүс, ААН-үүдээс зээл авдаг. Бонд худалдан авсан тал бондын хугацаа дуусахад үндсэн тѳлбѳрөө хүүгийн хамт эргүүлэн авна. Тэгэхээр бондыг ѳрийн бичиг гэж ойлгож болно.
Засгийн газрын бондыг хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцдог тул хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг. Учир нь хувийн компаниудтай харьцуулбал Засгийн газар бондоо буюу зээлээ эргүүлэн төлөх нь дамжиггүй юм.
Засгийн газар хэчнээн төгрөгийн үнэт цаас арилжсан бэ? (ЗГҮЦ)
Огноо |
Хугацаа |
Санал болгосон үнийн дүн (тэрбум төгрөг) |
Ирсэн санал (тэрбум төгрөг) |
Хүү (хувиар) |
3 сарын 7 |
28 долоо хоног |
75 |
113 |
17.2 |
3 сарын 2 |
12 долоо хоног |
70 |
70 |
16.9 |
2 сарын 21 |
39 долоо хоног |
50 |
65 |
17.5 |
2 сарын 15 |
52 долоо хоног |
45 |
37.5 |
17.9 |
2 сарын 8 |
2 жил |
5 |
2.5 |
18 |
2 сарбын 8 |
28 долоо хоног |
60 |
90 |
17.5 |
2 сарын 1 |
12 долоо хоног |
70 |
134 |
17.2 |
1 сарын 28 |
28 долоо хоног |
35 |
25 |
17.6 |
1 сарын 15 |
39 долоо хоног |
80 |
20 |
18 |
1 сарын 18 |
52 долоо хоног |
60 |
37 |
17.9 |
1 сарын 11 |
2 жил |
5 тэрбум |
2.5 |
18 |
Эх сурвалж: Монголбанкны цахим хуудас
Дээрх хүснэгтэд зөвхөн энэ онд Монгол банкаар дамжуулан хийсэн, Засгийн газрын үнэт цаасны арилжааг харууллаа. Сангийн яамны захиалгаар Монгол банк эдгээр арилжааг зохион байгуулдаг. Давтамжийг нь харвал сард 2-3 удаа тогтмол арилжаа явуулан, олон тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авсаар байна. Санал болгосон үнийн дүнгийн нийлбэр 555 тэрбум төгрөг болжээ. Энэ хэрээр манай улсын дотоод зээл (төлж чадахгүй бол өр) нэмэгдэнэ.
Энэ их хэмжээний зээлийг хүүгийн хамт Сангийн сам эргүүлэн төлөх үүрэг хүлээдэг. Тус яам ашгийн төлөө байгууллага биш тул татвар төлөгч иргэд, ААН-үүдийн улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, төрийн өмчит компаниудын орлогоор дээрх төлбөрийг барагдуулж таарна. Тэгэхээр Засгийн газрын үнэт цаас, бонд иргэн бүрт хамаатай байх нь.
БАНКУУД ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХОЙШ ТАВЬСААР
Хоёрдугаар сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн дундаж хүү 13.2 хувь байв. Иргэд бүтэн жил мөнгөө хадгалуулсны эцэст энэ хүүг бодуулдаг. Харин Засгийн газрын үнэт цаас худалдан авч буй банкууд жилийн 17 хувийн ашгийг олж байна. Хүүгийн зөрүүнээс ийнхүү орлого олдог тул банкууд Засгийн газрын үнэт цаасанд хошуурсаар. Санал болгосон дүнгээс дийлэнх тохиолдолд давсан саналыг банкууд өгснийг дээрх хүснэгтээс бэлхнээ харж болно.
Банкууд эрсдэлээ бууруулах зорилгоор зээл олгох үндсэн үйл ажиллагаагаа хойш тавин, үнэт цаас аваад хэвтчихдэг, муу зуршилтай болов.
Уг нь өмнөх засгийн үед ч Засгийн газрын үнэт цаасны арилжааг бууруулах шүүмжлэлийг Я.Содбаатар зэрэг УИХ-ын зарим гишүүн хэлдэг байв. Гэвч МАН эрх барьснаар байдал дээрдсэнгүй, бахь байдгаараа. Банкууд эрсдэлээ бууруулах зорилгоор зээл олгох үндсэн үйл ажиллагаагаа хойш тавин, үнэт цаас аваад хэвтчихдэг, муу зуршилтай болов.
Харин ААН, иргэд гадуур зээл хайн шогшиж, арга буюу өндөр хүүтэй банк бус санхүүгийн байгууллагуудыг бараадаж байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын актив нэг жилд 163 тэрбум төгрөгөөр өссөн нь үүнийг батална.
Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн тусламжтайгаар хөрөнгийн зах зээлд ч мөн худалддаг. Тэд 3, 6 сар болон нэг жилийн хугацаатай, үнэт цаас санал болгодог юм. Монголбанкнаас ялгаатай нь жижиглэнгийн буюу нэрлэсэн үнэ нь 100 мянган төгрөгийн үнэтэй үнэт цаас арилжаалдаг. Жишээ нь өнөөдөр
- 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай, жилийн 17.642 хувийн хүүтэй,
- 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй ЗГ-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа болно.
Зөвхөн энэ онд Хөрөнгийн бирж хэдэн удаа Засгийн газрын бонд арилжсаныг энэ жагсаалт харуулна.
Хөрөнгийн бирж нэгдүгээр сард 33.8 тэрбум, өнгөрсөн сард 29 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжжээ.
Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох ААН-үүд ямар төсөл хэрэгжүүлэх, хэдий хэмжээний ашиг олох тооцоогоо хөрөнгө оруулагчдад маш тодорхой танилцуулдаг. Үр дүнд нь хөрөнгө татдаг бол Засгийн газарт ийм шаардлага алга. Ямар учраас, юунд зарцуулахаар тэрбум тэрбум төгрөгийн зээл авч байгаагаа хэнд ч тайлагнадаггүй.
САНГИЙН ЯАМ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛ
Өнгөрсөн сард болсон, ОУВС-тай урьдчилсан хэлэлцээнд хүрсэн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн яам нэг амлалт өгсөн. Тэд сэтгүүлчдэд тараасан хэвлэлийн мэдээндээ “Өндөр хүү бүхий дотоод үнэт цаас гаргалтыг бууруулж, төсөв дэх хүүгийн зардлыг бууруулна” гэсэн байв.
Гэтэл энэ мэдэгдлээс хойш Монголбанк болон Хөрөнгийн бирж Засгийн газрын үнэт цаас арилжсаар байна.
БОНДЫГ ЭСЭРГҮҮЦЭХ БАС НЭГ ШАЛТГААН
ЗГҮЦ-ны хүү Монгол банкны бодлогын хүү болох 14 хувиас ч өндөр, 16-17 хувийн хүүг дээр дурдсан. Бонд худалдан авч, заасан хугацааны дараа анх төлсөн мөнгөө хүүгийн хамт эргүүлэн авч буй иргэд, ААН-үүд ямар нэг ашгийн татвар огт төлдөггүй. Энэ нь бондын арилжааг эсэргүүцэх бас нэг шалтгаан мөн.
- ХАОАТ-ны тухай хуулийн 16.1.16,
- ААНОАТ-ны тухай хуулийн 18.1.1-т ЗГҮЦ-ны төлбөр, хүүг тус тус татвараас чөлөөлжээ.
Тавдугаар сараас хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулж эхэлнэ. Уг нь хуримтлал үүсгэх зуршил манай улсад дөнгөж бий болж байна. Гэтэл бага хэмжээний хуримтлалтай иргэдээс хүртэл татвар авах болсон атлаа ЗГҮЦ худалдан авч, 16-17 хувийн ашгийг зүгээр сууж байгаад олж буй хуулийн этгүүдүүд татвар төлдөггүй.Зах зээлийн чөлөөт нийгэмд ашиг олж л байвал татвараа төлөх нь зүй ёсны хэрэг.
17 хувийн хүүтэй татсан хөрөнгөөр алдагдалтай ажилласан, төрийн өмчит компаниудыг санхүүжүүлж байвал яах вэ?
Төгсгөлд нь…
Эрсдэлгүй, татвараас чөлөөлөгдсөн, өндөр өгөөжтэй, хөрвөх чадвартай тул хөрөнгө оруулагчид (банкууд, иргэд, брокер дилерийн компаниуд)
Засгийн газрын үнэт цаас худалдаж авсаар байна. Тэднийг буруутгах аргагүй юм. Хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулснаар бүр ч олон худалдан авагч энэ бүтээгдэхүүнийг сонирхох нь лавтай.
Хэрэв Засгийн газар үнэт цаас үргэлжлүүлэн арилжаалах бол юуны өмнө өмнөх төлбөрүүдийг чухам ямар төсөлд хэрхэн зарцуулснаа тайлагнах ёстой. Засгийн газрын үнэт цаас гаргах болсон шалтгаанаа Сангийн яам төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагад зарцуулна гэж тайлагнадаг. Өөрөөр хэлбэл төсвийн урсгал зардалд зарцуулдаг аж. 17 хувийн хүүтэй татсан хөрөнгөөр алдагдалтай ажилласан, төрийн өмчит компаниудыг санхүүжүүлж байвал яах вэ?
Эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед төр сайн менежерийн үүрэг гүйцэтгэн, 17 хувиас илүү өгөөж авчрах төсөл, хөтөлбөрт л ЗГҮЦ-ны орлогыг зарцуулбал сайнсан. Үнэхээр долоо хэмжиж, нэг огтолсон буюу сайтар бодож боловсруулсан, дунд болон урт хугацаандаа эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой төсөлд л дээрх мөнгийг зарцуулмаар.
Гадаад зээл, түүний хүүгийн дарамтад нухлуулж байтал дотоодын, өндөр хүүтэй зээл ч эдийн засагт бодит АЮУЛ ЗАНАЛХИЙЛЖ байна. Засгийн газар "биеийн амрыг харж" залхууран, хөрөнгө мөнгө хэрэгтэй болонгуут ЗГҮЦ арилждагаа зогсоон, үнэт цаасыг хөрөнгө оруулалтаар орлуулах цаг ирлээ. Эс бөгөөс алдагдалтай баталсан улсын төсвийн цоорхойг нөхөж, дотоод, гадаадын бонд, үнэт цаас, зээл, тэдгээрийн хүүгийн төлбөрөөс өндийхгүй байх эрсдэлтэй.