Монгол улсад өнөөдөр Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээний системийг хамгийн түгээмэл хэрэглэх болжээ. 2015 оны судалгаагаар Монголчуудын интернетийн гадаад урсгалын бараг 50 хувийг Youtube дангаараа бүрдүүлдэг гэсэн тооцоо хүртэл гарч байсан.
Тэгвэл үнэ төлбөргүй ашиглаж болдог эдгээр системүүд олон давуу талтайн хэрээр сул талтай. Сул тал нь юу болох, зохисгүй хэрэглээ эргээд ямар асуудал үүсгэдэг, цаашид бодлогын хувьд хэрхэн явах талаар Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын Радио, Телевиз, Нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Р.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
Тэрээр Вашингтон дахь Southeastern их сургуульд Мэдээллийн системийн менежментийн чиглэлээр бизнесийн удирдлагын магистр хамгаалсан бөгөөд 2002 оноос хойш мэдээллийн технологийн салбарт ажиллажээ.
Нийгмийн сүлжээний сайтуудын хувьд бидэнд тулгамдаж буй асуудал бий юу?
-Өнөөдөр бид дэлхийн жишгээ дагаад Facebook, Twitter тэргүүтэй нийгмийн сүлжээг өргөнөөр ашигладаг болсон байна. Давхардсан тоогоор Facebook дээр гурван сая монгол хэрэглэгч бүртгэлтэй байна гэсэн тооцоо хүртэл бий.
Тэгэхээр ийм өргөн ашигладаг болсон энэ зүйлийн талаар тодорхой мэдээлэлтэй байх нь зүйн хэрэг. Юун түрүүнд хэлэхэд Facebook ч юм уу, Twitter дээр оруулсан аливаа мэдээлэл, зураг, дүрс бичлэг нь тухайн системийг хөгжүүлсэн орны оюуны өмч болдог.
Тиймээс тэдгээр зүйлсийг тухайн орны оюуны өмчийн хуулийн дагуу хамгаалдаг, зохицуулдаг болохоор бид эндээс ямар нэгэн зохицуулах хууль дүрэм гаргах боломжгүй. Хил хязгааргүйгээр хүссэн хүнтэйгээ харилцаж болдог, өөрийнхөө тухай мэдээллийг бусадтай хуваалцдаг, бүр цаашдаа цахим төлбөрийн системийг нэвтрүүлэх гэж байгаа болохоор Facebook зэрэг нийгмийн сүлжээний сайтууд ашигтай.
Компаниуд уламжлалт сувгаар сурталчилгаа цацахын оронд Facebook дээр үнэгүй хаяг нээгээд хэрэглэгчидтэйгээ харилцдаг, багахан хэмжээний мөнгө төлөөд олон хүнд мэдээллээ хүргэж байна.
Тулгамдаж буй асуудлуудын тухайд Facebook дээр байгаа мэдээлэл бүхэн үнэн бодитой байдаггүй, хэн нэгний оюуны өмчийг хулгайлж бусдад түгээдэг, бусдыг гутаан доромжилдог гээд олон зүйлсийг дурдаж болно.
Хамгийн гол нь хэн нэгэн Facebook дээр тавьсан мэдээллийг дийлэнх нь үнэн бодитой гэж ойлгоод байдаг. Гэтэл GoGo.mn, ikon.mn ч гэдэг юм уу баттай эх сурвалжтай, цаана нь редакц ажиллаж байдаг мэдээллийн хэрэгслүүдээс гадна дурын нэг этгээд хүссэн зүйлээ бичиж болдог газар гэдгийг сайтар ойлгохгүй байна.
Нийгмийн сүлжээн дээр садар самууныг сурталчилсан, оюун өмчийг зөрчсөн зүйлс их харагдах боллоо?
- Facebook-ийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан салбарын төлөөлөл, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, элчин сайдын яам, Монголын ЦЕГ-ын Кибер аюулгүй байдалтай тэмцэх газар зэрэг нийлээд өнгөрсөн жил нэг хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын талаас Facebook гэдэг бол АНУ-ын оюуны өмч гэдгийг тун тодорхой хэлсэн. Энэ системд оруулсан таны зураг, хүүхдийн бичлэг бүгд АНУ-ын оюуны өмч болдог учраас тун хянуур байх хэрэгтэй гэж байсан.
Ямар нэгэн асуудал гараад бид эндээс Facebook-т хандахад хүлээж авахгүй гэсэн үг л дээ. Гэхдээ олон улсын томоохон асуудлууд болох хүний наймаа, хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой зүйлсийг шийдвэрлэхэд манай Цагдаагийн газраас гаргасан хүсэлтийг долоо хоногийн дотор шийдвэрлэж өгдөг болъё гэж хүлээн зөвшөөрсөн.
Тэгэхээр та өнөөдөр өөрийнхөө хувийн зургийг оруулдаг, эсвэл хэн нэгэн этгээд рүү итгээд явуулдаг, нөгөө нөхөр нь эргээд тухайн хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн тохиолдолд бид эндээс хүсэлт тавиад устгуулах боломжгүй юм.
Иргэдийн хувьд оюуны өмчтэй холбоотой, садар самууныг сурталчилсан зүйлсийг бусдад түгээх нь эргээд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Манай улсаас хандалтыг нь хаачихсан сайтууд руу иргэд Proxy ашиглаад орох боломжтой шүү дээ, энэ хаалт ер нь хэр үр дүнтэй байгаа вэ?
- Бодлогын хувьд монголоос ямар нэгэн сайт руу орохыг нь зогсооно гэдэг тун үр дүнгүй шийдвэр. Ямар нэгэн аргаар орох боломж байдаг болохоор бид өнөөдөр нэгийг хаана, маргааш нэг нь гараад ирнэ гэх мэтээр үргэлжлээд л байна.
Муур хулгана шиг ийм зарчмаар ажиллах нь утгагүй хэрэг. Тэгэхээр тухайн сайтыг ажиллуулах ашиг сонирхол нь юу болох, үндсэн зорилго нь юу вэ, гэдгийг олж мэдэх зайлшгүй шаардлагатай.
Mongolbox гээд сайт нэг хэсэг их хүчтэй байсан, одоо өөр ч олон кино сайтууд байдаг болж. Тэднийг барих боломжгүй юу?
- Одоогийн байдлаар бид нөгөө л хуучин аргаараа сайтууд руу монголоос хандахыг нь хаагаад л явж байна. Хэрвээ тухайн сайтыг ажиллуулж байгаа нөхөр гадаадад байгаа бол бид барих боломжгүй. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас прокурорын шийдвэр гараагүй тохиолдолд дансыг нь хөөж барьж авах аргагүй шүү дээ.
Ингэхэд нийгмийн сүлжээний хэрэглээ асар өндөр болсон гэж байна, манай интернет урсгалын хэчнээн хувь нь гадагшаа урсаж байна вэ?
- 2016 оны судалгаагаар манай улсаар дамжин өнгөрдөг транзит урсгалын хэмжээ секундэд 70,6GB, хэрэглэгчдийн гадаад урсгалын хэмжээ секундэд 52,5GB байна гэсэн тооцоо гарсан. Facebook, Youtube, Twitter гээд бүгдийнх нь сервер манайд байхгүй.
Youtube-ийн хувьд Монголд хэд хэдэн Cache Server-тэй. Тийм ч болохоор шууд сайт руу нь ороод дүрс бичлэг ачаалах хурд бага байдаг бол өөр серверээр дамжиж уншуулахад арай уддаг. Харин Facebook болон бусад нийгмийн сүлжээний сайтуудын хувьд манай дотоодод зарим урсгалыг нь хадгалах сервер одоогоор алга байна.
Тэгэхээр Facebook хэрэглэж байгаа нөхцөлд бүх урсгал нь гадагшаа явдаг болж таарна. Хилээр гарсны дараагаас эхлээд бид тэр бүрт нь мөнгө төлдөг гэсэн үг. Хэрвээ манайд Cache сервер байрлуулбал нэгдүгээрт илүү хурдан ачаалдаг болно, хоёрдугаарт гадагшаа байсан урсгалын тодорхой хувь нь дотооддоо үлдэнэ.
Тиймээс бид цөөхөн хүн амтай ч гэсэн өргөн ашигладаг нийгмийн сүлжээний серверүүдийг эх орондоо ажиллуулдаг болох хэрэгтэй. Мэдээж хэрэг үүний тулд хувийн хэвшлийнхний сонирхлыг татаж болно.
Эрх зүйн орчин, татварын орчноороо бусдаас ялгарч байж гаднын компаниуд серверээ байрлуулах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Магадгүй Монголчууд өөрсдөө ийм сүлжээ хөгжүүлбэл төрөөс дэмжих үү?
- Мэдээж хэрэг дэмжинэ. Заавал гаднын систем гэлтгүй өөрсдийн гэсэн системтэй болох нь тун зөв шийдэл. Монгол залуус өөрсдөө цоо шинэ систем үүсгэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ асар их хөрөнгө оруулалт шаардлагатай.
Тэгэхээр эхний ээлжид бид нийгмийн сүлжээнээс өмнө үндэсний хэмжээний цахим шуудангийн системтэй болъё гэж төлөвлөж байна. Төрийн хэвшлийн байгууллагууд, иргэд ашигладаг тийм системийг бий болгох хэрэгтэй.
Өнөөдөр бид Yahoo, Gmail ашиглаж байна. Түүгээрээ төрийн нууцтай холбоотой мэдээллийг явуулаад байж болохгүй шүү дээ. Наад зах нь татварын албаны нэг мэргэжилтэн байлаа гэхэд хувийн цахим шуудангаараа тайлангаа явуулж байвал тэр хамгийн буруу зүйл.
Бүр Facebook-ийн Messenger ашигладаг хүмүүс ч байна. Гэтэл тэр сувгаар явуулж болох мэдээлэл, болохгүй мэдээлэл гэж бий. Тэгэхээр үндэсний цахим шуудангаа үүсгэх нь зайлшгүй бөгөөд нөгөө талаас хэрэглэгчдийнхээ боловсролыг бас сайжруулах хэрэгтэй.
Үнэн хэрэгтээ өнөөдөр бид цахим орчинд бусдаас их хоцорч явна. Интернетийн хэрэглээ өргөжсөн боловч хэрэглээний соёл нь бүрэн төлөвшиж амжаагүй л байна.