Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээн ирэх сарын 2-10-нд Бангкок хотноо болно.
Тэмцээнд манай улсаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбаят, 75 кг-д Ж.Отгонжаргал нар оролцох юм.
Ширэн бээлийтнүүд гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор явах аж. Гавьяат тамирчин Д.Отгондалай өмнө тус тэмцээнд түрүүлж байсан түүхтэй.