Франц хөлбөмбөг сэтгүүл 2016-2017 онд хөлбөмбөгийн тоглогчид болон дасгалжуулагчид хэдэн саяын орлого олсон талаар мэдээлжээ.
Ингэхдээ тэдний цалин болон урамшуулал, зар сурталчилгаанаас олсон орлогыг бүгдийг нь багтаан тооцсон байна.
Тэгвэл хөлбөмбөгчдөөс 2016-2017 оны улиралд “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо 87.5 сая еврогийн орлогоор тэргүүлсэн байна. Түүний араас Месси жагсчээ.
Харин дасгалжуулагчдаас “Манчестер Юнайтед”-ын менежер Жозе Моуриньо 28 саяын орлогтойгоор тэргүүлсэн бол Хятадын шигшээг удирдаж буй Марчелло Липпи удаалжээ.
Хамгийн орлоготой таван хөлбөмбөгч
1. Криштиано Роналдо (Реал Мадрид) – 87.5 сая евро
2. Лионель Месси (Барселона) – 76.5 сая евро
3. Неймар (Барселона) – 55.5 сая евро
4. Гарет Бэйл (Реал) – 41 сая евро
5. Эсекиэль Лавесси (Хэбэй Чайна Форчун) – 28.5 сая евро
Топ таван дасгалжуулагч
1. Жозе Моуринью (Манчестер Юнайтед) – 28 сая евро
2. Марчелло Липпи (Хятадын шигшээ баг) – 23 сая евро
3. Лоран Блан (“ПСЖ”-гийн хуучин дасгалжуулагч) – 20 сая евро
4. Карло Анчелотти (Байерн Мюнхэн) – 15.8 сая евро
5. Хосеп Гуардиало (Манчестер Сити) – 14.5 сая евро
Эх сурвалж: SPS