БСШУС-ын сайд Ж.Батсуурь хөдөө, хээрээс олсон түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль тогтоомжийн дагуу төрийн өмчлөлд шилжүүлсэн иргэдийг хүлээн авч уулзжээ. Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Дандар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багийн иргэн Г.Батгэрэл, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн малчин Г.Далай нарыг иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэнд нь талархал гардуулж, мөнгөн шагналаар урамшуулсан байна.
Н.Дандар 2008 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалан уулын орчмоос эртний хадны оршуулга олж, сумын дунд сургуулийн багш н.Энхтөрөөс дамжуулан мэргэжлийн судлаачдад мэдэгдэж, иртэл нь харж хандан хамгаалж байжээ. Тэрхүү хадны оршуулгаас эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан руни бичээс бүхий хөгжмийн зэмсэг зэрэг ховор нандин олдворууд олдсон аж.
Г.Батгэрэл нь 2016 онд өөрийн эцэг өвгөдөөс уламжилж ирсэн түрэгийн үеийн ваарыг Монголын Үндэсний музейд, Г.Далай нь 2016 онд малын бэлчээрээс олсон уйгарын үеийн ваарыг 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн байна.
Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Палеонтологи, археологийн олдвор бол төрийн өмч, түүх соёлын дурсгал юм.
Төрийн өмчийг олж илрүүлсэн бол төрд нь өгөх учиртай, сүүлийн жилүүдэд санаатай санамсаргүй олж илрүүлсэн зүйлсээ хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн зарж үрэх явдал гарах болсон. Ийм цаг үед та бүхэн олон нийтэд үлгэрлэж сайн үйлс бүтээсэнд талархаж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.