Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангаас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын хүүхэд болон хөхүүл, жирэмсэн эхчүүдэд зориулсан тусламжийн зүйлсийг гардуулжээ.
Хоёрдугаар сарын байдлаар манай улсын нийт 17 аймгийн 158 суманд өвөлжилт хүндэрсэн тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн билээ.
Эдгээр суманд амьдарч байгаа хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгчээ. Тусламжийн нийт санхүүжилт 339 мянган ам.доллар буюу 828.1 сая төгрөг юм.
Өвөлжилт хүндэрсэн дээрх 158 сумын 26 116 хүүхэд , 15 800 хөхүүл болон жирэмсэн эмэгтэй, сумын эрүүл мэндийн төвд доорх нэрийн тусламжийг үзүүлж байгаа аж. Үүнд:
- Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл /хүүхэд, ээжүүдэд/
- А аминдэм
- Тураалын эмчилгээний сүү
- Бугалганы тойрог хэмжигч /хүүхэд, насанд хүрэгчид/
- Сургалтын зардал, шатахууны зардал
- Жин хэмжигч
- Нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх багц зэрэг багтжээ.
Тусламжийг Улаанбаатар хотоос Эрүүл мэндийн яам, Монгол Эм Импекс концерн хамтран дээрх сумдад хүргэх ажлыг удирдан, зохион байгуулах бөгөөд хамрагдах иргэдийн нэрсийг эрүүл мэндийн газрууд орон нутгийн засаг захиргаатай хамтран урьдчилсан байдлаар гаргажээ.