Мариинский театрт дөрөвдүгээр сарын 26-нд тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд дуурийн залуу дуучин Т.Энхбат дуулахаар болжээ. Тэрбээр тус театрт 15 дахь удаагаа дуурийн гол дүрд дуулах гэж байгаа бөгөө залуу дуучдаас жилийн дотор 15 удаа гол дүрд сонгогдсон ганц хүн гэнэ.
Тэрбээр өөрийн Фэйсбүүктээ:
"Шинэ долоо хоногийг сайхан мэдээгээр эхлүүлж байгаадаа баяртай байна. Монголчууд шинийн 15-ныг бэлгэшээдэг шиг Марийнский театрт 15 дахь удаагаа дуурьт гарах гэж байна. Энэ удаад үнэхээр сэтгэл догдолж байна. Ээж аавдаа баярлалаа. Хамаатан садангууд, ах эгч, найз нөхдөдөө баярлалаа. Үргэлж дэмждэгт. Хүү нь үргэлж хичээх болно оо. Дөрөвдүгээр сарын 26-нд "Кармен" дуурь дээр уулзацгаая" гэжээ.
Т.Энхбат Эскамильогийн дүрд амжилттай тоглож чадвал театрын үндсэн дуучин болох бөгөөд ингэснээр Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах анхны монгол хүн болох нь.