“Соёлын өв - Бидний бахархал” сэдэвт хүүхдийн гар зургийн үзэсгэлэн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар арт галерей (UB Art Gallery)-х нээх гэж байна.
Энэхүү үзэсгэлэнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос ЕБС-иудын сурагчдын дунд зохион явуулсан хүүхдийн гар зургийн уралдааны бүтээлүүдээс шалгаруулсан шилдэг 50 бүтээлийг тавих ажээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагт болох ба шилдэг бүтээлүүдийн шагналыг гардуулах ёслол болно.
Энэхүү үзэсгэлэн нь соёл, урлаг, оюун сэтгэлгээний нандин өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний өв соёлоо хүүхдийн бүтээлээр дэлхий дахинд таниулах зорилготой юм.
Өнөөдрийн байдлаар Монголын соёлын биет бус 13 өв ЮНЕСКО-д бүртгүүлээд байна. Тодруулбал, ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн
Төлөөллийн жагсаалтад 7 биет бус өв
- морин хуур,
- уртын дуу,
- монгол наадам,
- хөөмэй,
- шувуулахуй,
- монгол гэр,
- шагайн харваа,
Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 6 биет бус өв
- тууль,
- цуур,
- бий биелгээ,
- лимбэ,
- уран бичлэг,
- ботго авахуулах зан үйл юм.
Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойн хүрээнд дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байна.