Өнгөрсөн долоо хоногт Америкийн Сенатын танхим шийдвэрлэж, өчигдөр төлөөлөгчийн танхим баталсны дагуу ISP буюу интернетийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд хэрэглэгчийнхээ мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд зарах нөхцөл бүрджээ.
Хэрэглэгчийн интернет хэрэглээний талаарх мэдээлэл буюу ямар сайт руу ханддаг, хэзээ ордог зэрэг мэдээллүүдийг ISP компаниуд бусдад зарж, борлуулахыг хориглосон журам батлагдаад удаагүй.
Хэрвээ хэрэглэгчийн интернет хэрэглээтэй холбоотой мэдээлэл болон байршлыг тодорхойлох мэдээллийг бусдад өгөхөөр бол хэрэглэгчээс зөвшөөрөл авах, зарим зүйлийг хориглох тухай журмыг Обамагийн засгийн үед санаачилжээ.
Гэвч Бүгд Найрамдах намынхан олонх болсон конгресс хэрэглэгчийн хувийн нууцын асуудалтай холбоотой том асуудлыг хүчээр шийдэхийг оролдож байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гаргасан шийдвэрийн дагуу тэд Обамагийн үед энэхүү журмыг хэрэгжүүлэхгүй байхаар болжээ.
Ийм шийдвэр гарснаар Интернетийн үйлчилгээ эрхлэгч, монополь болсон томоохон компаниудад өндөр ашигтай, харин хэрэглэгчдийн хувьд том гарз юм. Конгрессын дахин авч үзэх хуулийн дагуу Конгресс засгийн газрын агентлагуудын гаргасан тушаал шийдвэр, журмыг цуцлах эрхтэй.
1996 онд энэ хууль батлагдсанаас хойш 2017 оныг хүртэлх хугацаанд ердөө ганцхан удаа ашиглаж байсан бол шинэ Ерөнхийлөгч албан тушаалаа хүлээн авснаас хойш гурван удаа ашиглажээ.
Аризона мужаас сонгогдсон Сенатор Жефф Флейк энэхүү журмыг цуцлах ажлыг толгойлсон бөгөөд магадгүй Америкийн түүхэн дэх хамгийн нэр хүндгүй сенатор болж магадгүй гэж Quartz бичсэн байна.
Түүнчлэн журмыг цуцлах тухай санал хураалтад тийм гэж зөвшөөрсөн сенаторууд бүгд Бүгд Найрамдах намын гишүүд бөгөөд Ардчилсан намын гишүүд болон Бие даагчид эсэргүүцсэн санал өгчээ.
Ингээд төлөөлөгчийн танхим санал хураах болоход Бүгд Найрамдах намын 231 гишүүн зөвшөөрч, Ардчилсан намын 189 гишүүн эсэргүүцсэн аж. Одоо журмыг цуцлах эсэхийг Бүгд Найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурснаар эцсийн байдлаар батлах юм.
Хэдийгээр Ерөнхийлөгч Обамагийн үед батлагдсан журам энэ оны сүүлээр хэрэгжиж эхлэх байсан ч гэсэн доор дурдах зүйлсийг хориглох байжээ. Харин одоо Бүгд Найрамдах намаас сонгогдсон гишүүдийн ачаар байдал эсрэгээрээ эргэж байна.
Хэрэглэгчийн интернет хэрэглээний мэдээллийг худалдан авахыг хүссэн дурын байгууллага, засгийн газарт борлуулах
Ямар хайлт хийж байгааг судалж, гуравдагч этгээдтэй хуваалцах
Өөрсдийн хортой программ бүхий сурталчилгааг хэрэглэгчийн нэвтэрдэг сайтад байршуулж, ямар сайт руу хандаж байгааг хянах
Илрүүлж, устгаж болохгүй cookie суулгах
Худалдан авч буй гар утсанд HTTPS хандалтыг хүртэл тагнаж болохуйц программ суулгах /AT&T, Sprint, T-Mobile зэрэг компаниуд аль хэдийнэ зарим нэг Андроид төхөөрөмж дээр ийм программ суулгадаг болсон/