-Чалкотой байгуулсан гэрээ дуусаагүй, нөхцөл нь л өөрчлөгдөж байна-
БНХАУ-ын төрийн өмчит компани болох Чалкогоос зээлсэн 350 сая ам.долларыг "Эрдэнэс таван толгой" ХК хүүгийн хамт төлж дуусгажээ. 2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар "Дараа нь нүүрсээр төлөх нөхцөлтэй гэрээ"-г Чалкотой байгуулсан юм. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт 420 сая ам.доллар төлсөн байна.
Гэрээ 2027 оныг хүртэл хүчинтэй хэвээр байна. Харин гэрээний нөхцөлд буюу тус компанид нийлүүлэх, ЭТТ-н нүүрсний хэмжээнд л өөрчлөлт орно.
Гэхдээ тус компанитай байгуулсан гэрээ дуусгавар болоогүйг ЦОХОН ТЭМДЭГЛЭХ хэрэгтэй. Гэрээ 2027 оныг хүртэл хүчинтэй хэвээр байна. Харин гэрээний нөхцөлд буюу тус компанид нийлүүлэх, ЭТТ-н нүүрсний хэмжээнд л өөрчлөлт орно. Тус компанитай байгуулсан гэрээний гол гол нөхцөлийг танилцуулъя.
Гэрээний хугацаа:
- Урьдчилгаа төлбөрийн хугацаа- 350 сая ам.долларыг төлж дуусах хүртэлх хугацаа
- Тогтсон хугацаа-Урьдчилгаа төлбөрийг төлж дууссанаас хойших 5 жил
- Сунгасан хугацаа-Тогтсон хугацаа дууссанаас хойших 5 жил
Тэгэхээр ЭТТ-н Чалкотой байгуулсан гэрээний зөвхөн эхний хэсэг дуусгавар болжээ. Учир нь урьдчилгаа төлбөрөө бүрэн барагдуулсан. Ингэснээр ТОГТСОН ХУГАЦАА-г мөрдөж эхлэх бөгөөд нүүрс нийлүүлэх хэмжээнд дараах өөрчлөлт орно.
Урьдчилгаа төлбөрийн хугацаанд Зүүн Цанхийн хэсгийн нүүрсийг 100 хувь нийлүүлжээ. Чалко үүний 15 хувийг хоёрдогч зах зээлд, 30 хувийг нэрлэсэн худалдан авагчид худалдаж байв.
Тэгэхээр ЭТТ-н Чалкотой байгуулсан гэрээний зөвхөн эхний хэсэг дуусгавар болжээ.
Тогтсон хугацаанд Зүүн Цанхийн хэсгийн нүүрсний 80 хувийг Чалкод нийлүүлнэ. Чалко үүнээс 15 хувийг хоёрдогч худалдан авагчдад, 30 хувийг нэрлэсэн худалдан авагчдад худалдана. Энэ хугацаа 2017-2022 он хүртэл үргэлжилнэ.
Сунгасан хугацаанд Зүүн Цанхийн хэсгээс олборлосон нийт нүүрсний 60 хувийг Чалкод нийлүүлнэ. Энэ хугацаа 2022-2027 он хүртэл үргэлжилнэ.
Нүүрсний үнэ: Зөвхөн дөрөвдүгээр давхаргын, түүхий нүүрсэнд хамаарна. Суурь үнэ 70 ам.доллар байна.
- Эхний хагас сая тонныг 69.9 ам.доллараар
- Дараагийн хагас сая тонныг 70 ам.доллар,
- Үүнээс хойших үнийг индексээр тогтооно.
Одоо энэ заалтыг мөрдөн, талууд нүүрсний үнээ тогтоож байна. Тодруулбал дараах дөрвөн үнийг үндэслэн, үнэ тогтоож байгаа юм.
- Хятадын коксжих нүүрсний индекс 60 хувь (CR China coking coal index)
- Жин Тан импортын, коксжсон нүүрсний индекс 20 хувь (CR Jing Tang imported coking coal index)
- (HS McClosky China domestic coking FOR Gujiao) 10 хувь
- Shanxi liutin seam 4 clean hard cokin coal price 10 хувь. Эдгээр индексэд өөрчлөлт оруулах хүсэлтээ ЭТТ компани Чалкод тавьсан ч хэлэлцээ хийх амаргүй байгааг Д.Ариунболд захирал өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр онцолсон.
Манай улс Чалкогоос 250 сая ам.долларын урьдчилгаа авсны дараа 30 болон 70 сая ам.долларын зээл нэмж авсан. Гэхдээ эдгээр төлбөрийн хүү харилцан адилгүй байв.
- 250-3 хувь
- 30-5.2 хувь
- 70-7.2 хувь
Төлбөрийн нөхцөл: Нүүрсээр болон бэлэн мөнгөөр хийнэ. Урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг нүүрсээр эргүүлэн төлөх нөхцөлтэй ч эхний 1 сая тонныг нийлүүлсний дараа бэлэн мөнгөөр төлж болно.
Хэдийгээр гэрээнд энэ заалтыг оруулсан ч манай гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллар болж буурсан тул төлбөрийг бэлэн мөнгөөр барагдуулах боломжгүй юм.
Маргаан шийдвэрлэх арбитр: Сингапурын олон улсын арбитрын төвийн дүрмийг баримтална.
Хэрэглэх хууль: АНУ-ын Нью-Йоркийн мужийн хууль
Цаашдаа Тавантолгойн ордын Зүүн болон Баруун Цанхиас тус бүр хэчнээн тонн нүүрс олборлосон бэ гэдгийг ялгаж салгаж байх хэрэгтэй болж байна. Учир нь эдгээр ордоос хоёр өөр оператор нүүрс олборлон, өөр зах зээлд харилцан адилгүй үнээр нийлүүлдэг аж.
“Эрдэнэс-Таван толгой” ХК энэ онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаа зэрэг ашиглан, 11.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Ингэснээр 550 сая ам.долларын борлуулалтын орлого олох бөгөөд энэ нь Засгийн газрын Хуралдай бондын үнийн дүнтэй тэнцэнэ гэдгийг Д.Ариунболд захирал өчигдөр тайлбарласан.
Зүүн Цанхийн нүүрсний үнэ 2016 оны IV улиралд тонн тутмын үнэ 32,9 ам.доллар байсан бол энэ оны I улиралд 59,3 ам.доллар болж өсчээ. Энэ бол Чалкод нийлүүлж буй нүүрсний үнэ.