АН-ын Дотоод сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг оффшор данстай холбоотойгоор Дотоод сонгуульд Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.
Энэ талаар намын дарга С.Эрдэнэ "С.Баярцогтын хувьд гишүүдийн зүгээс санал гомдол ирсэн. Гомдлын мөрөөр түүний ҮБХ-нд нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлсэн. АН гишүүдийнхээ ёс зүй, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад хатуу хяналт тавьж ажиллана. С.Баярцогт оффшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ер нь цаашид оффшор данстай хүмүүс намын удирдах албан тушаалд байх зохисгүй зүйл гэж үзэж байна. Ганц С.Баярцогт ч биш. Энэ асуудалд цаашид хатуу хяналттай байна" гэв.
Түүнчлэн тэрбээр АН шинэчлэгдэж байгаа энэ үед хариуцлагын асуудал давхар яригдана гэдгийг онцоллоо. С.Баярцогтын асуудлыг шалгаж, намын үндсэн дүрэм, үнэт зүйлд харшлаагүй гэдэг нь тогтоогдвол ҮБХ-д сонгогдох эрх нь нээлттэй байгаа гэдгийг хэллээ.
"Дотоод сонгууль явагдсанаар АН улс төрийн намын хувьд анх удаа санхүүгийн хараат бус системийг бий болгож чадлаа. Тус сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн хураамж, дэнчин, түүний зарцуулалт ил тод, нээлттэй болсон. Цөөн тооны олигархуудаас АН-ыг хараат бус болгож чадсан. Энэ бол маш том шинэчлэлийн суурийг тавьж чадлаа. Монголд улс төрийн шинэчлэлийн салхийг АН хагалах болно" хэмээн С.Эрдэнэ онцоллоо.