Морин хуурын чуулга жил бүр зохион байгуулдаг NOVEL MELODY концертоо энэ сарын 16-нд тоглох гэж байна. Улсын филармонид болох “Novel melody & шинэ хөгжим” тоглолтод 100 хувь шинэ бүтээлүүдээ тоглохоор бэлтгэл хангажээ.
Энэ удаа Монголын шинэ залуу хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure зэрэг зохиолчдын бүтээлүүдийг багтаасан аж. Тоглолтыг Морин хуурын чуулга удирдаач Д.Түвшинсайхан, Н.Жигжиддорж нар удирдах юм байна.
Урилгаар жазз дуучин А.Оюундарь оролцож Францын алдарт дуучин Edith Piaf-н дуунуудаас үзэгчдийн хүртээл болгоно. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварын чансааг харуулдаг энэ тоглолт шинэ хөгжим, шинэ өнгө аяс, агуулгыг гаргадгаараа хөгжимд дурлагсдын сонирхлыг татдаг өвөрмөц тоглолтуудых нь нэг болжээ.