"Эрдэнэт" үйлдвэрийг эзэмшигч талууд болох төр, хувийн хэвшлийн төлөөлөл хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Засгийн газрын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн ТУЗ-тэй холбоотой шийдвэр гаргасан юм.
Эдгээр компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилох, цаашид компанийн удирдлагад ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэхээр болсон юм. ЗГХЭГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шийдвэрийг хэрэгжүүлэх, ханалт тавихыг үүрэгджээ.
Да.Ганболд "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байв. Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн орлоно.
Харин өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпораци” мэдэгдэл хийлээ. Тэд Засгийн газрын шийдвэр хууль бус гээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өнгөрсөн баасан гарагт нууцаар хуралдан, дээрх хоёр компанийн 49 хувийг хууль бус аргаар төрд шилжүүлсэн. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулан, ажлын бус цагаар улсын бүртгэлд ч өөрчлөлт оруулсан гэв. Засгийн газар хувийн өмчийг хуулиар хамгаалсан эрхэд халдлаа гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Үүнээс үүдэн гарах аливаа хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтан бүрэн хариуцах ёстой. Бид арбитрын шүүхэд хандана гэжээ. Тэд Улсын бүртгэлийн газарт албан бичиг илгээжээ. "Монгол зэс"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин "Арай ч ийм зүйл болно гэж бодоогүй. Эрх зүйн тогтолцоотой ардчилсан улсад хүний өмчийг өөрт нь хэлэлгүй авдаг болжээ. Энэ бол төрийн дээрэм. Та бүхэн үүний гэрч боллоо. Биднээр эхэлж, цаашид төр бусдын хөрөнгийг ч хураах нь" гэсэн юм.
ТУЗ-ИЙН ДАРГААР У.БЯМБАСҮРЭНГ ТОМИЛЖЭЭ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг аравдугаар сард томилсон.
“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төрөөс төлөөлөх ТУЗ-ийн гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд нарыг томилсон юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ долоон гишүүнтэй. Дөрвийг нь 51 хувийг төлөөлж буй төрөөс томилсон. Харин Монголиан коппер корпорациас ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, Да.Ганболд, тус корпарацийн ТУЗ-ын дарга н.Мөнхбаатар нарыг томилоод байв. Да.Ганболд "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байв. Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн орлох боллоо.

Хууль, цаазтай улсад амьдарч байгаа шүү дээ. Хуулийг мөрдөх үүрэгтэй төр өөрөө хууль зөрчиж байна. Бид гомдолтой гэдгээ мэдэгдсэр байтал Улсын бүртгэлийн газар хэдийнэ 49 хувийг улсын өмчид бүртгэжээ. Энэ юу болж байгаа юм бэ. Хувийн өмчийг хэрхэн булаадгийг Монгол олон улсад тунхаглан зарлалаа. Энэ үйлдлээрээ компанийн тухай хуулийг зөрчлөө.
ЭНЭ МАРГААНД ОХУ ЯМАР Ч ХАМАААГҮЙ
“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд: Амралтын өдрөөр халхлан, ТУЗ-д шинэ хүмүүс шургууллаа. Үндсэн хууль баталснаас хойш Монголын төр анх удаа ийм увайгүй үйлдэл хийлээ. “Эрдэнэт” үйлдвэр байх нь чухал биш. ТҮЦ байсан ч төр ингэж шууд авч болохгүй. УИХ тогтоолоороо 49 хувийн худалдан авалт хуулийн дагуу болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Мөн талууд хэлцэл хий гэсэн үүргийг өгсөн. Бид хэлэлцээ хэзээ эхлэх бол гээд хүлээж байтал ийм зүйл боллоо. Энэ маргаанд ОХУ ямар ч хамааагүй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйлдлийг ойлгохгүй байна.
"Монгол зэс"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэтийн газар бүр 2 даргатай, хоёр орлогч даргатай буюу данхайсан бүтэцтэй байсан. Хүнээр ярихад толгой нь томдон, биеэ даахгүй болчихсон. Бид тэр толгойг жижигрүүлсэн. 7 захирлын 3-ыг нь л үлдээсэн. Гэтэл буцаан дарга нарыг томилох гэж байна. Бүтцийн өөрчлөлт нэрээр ажилчдыг халах магадлалтай.
Дараа нь "Эрдэнэт"-ийн 51 хувийг эзэмшигч тал сэтгүүлчдийн асуултад хариулав.
“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн шинэ дарга У.Бямбасүрэн: Бид төрийн эзэмшлийн 51 хувийг төлөөлдөг. Хэдийгээр 49 хувийн төлөөлөл оролцоогүй ч өнгөрсөн долоо хоногт болсон хувьцаа эзэмшигчдийн хурал хууль ёсных. Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан үйл явц хууль зөрчсөн учраас худалдан авалттай холбоотой бүх шийдвэрийг цуцалсан. 49 хувийг худалдан авсан талтай бид үргэлжлүүлэн хэлэлцээ хийнэ.
49 хувийг төрд шилжүүлэн бүртгэхдээ хууль зөрчөөгүй. 400 сая ам.долларын төлбөрийг барагдуулна. Эрдэнэт бол бизнесийн байгууллага. Иймд үр ашигтай ажиллуулахын тулд бүтцийг шинээр батална. Гэхдээ 8 захирал томилохгүй. Эдийн засаг ямар байгааг бүгд мэднэ. Төрийн тансаглахыг бууруулах, шахааны бизнесийг арилгахаар төрийн өмчийн компаниудын захирлын цалинг бууруулах гэх мэт Засгийн газар олон ажил хийж байна. Та нар үүнийг сайн мэднэ. Эрдэнэтийн захирлуудын цалинг бууруулна. Ажлын байрандаа тэнцэхгүй хүмүүсийг чөлөөлнө. Ажлаа хийж байгаа хүмүүст энэ нь хамаагүй.
У.Бямбасүрэн дарга сэтгүүлчдийг бэлдсэн асуулт тавьж байна гэж шүүмжлэв. Мөн тэрээр хувьцаа эзэмшигчдийн хурал хууль ёсных учраас Улсын бүртгэлийн ерөнхий газар гэрчилгээг бүртгэсэн гэв.
АЖИЛЧДЫН ЦАЛИНГ БУУРУУЛАХГҮЙ
УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн байранд болсон хэвлэлийн бага хуралд оролцов.
Тэрээр “Төр тонолоо, дээрэмдлээ гэх нь илүүц. ТУЗ-ийн маргааны улмаас ажилчдыг халахгүй. Ийм асуудал үүсэхгүй. Үйлдвэрийн шинэ ТУЗ-ийг томилсноор баахан хүнийг халах, солих гэх мэт өөрчлөлт гарахгүй. Монгол хүмүүс байна даа. Бид 49 хувийг худалдан авсан талтай хэлэлцээ хийн, ойлголцолд хүрч чадна. Ажилчдын цалинг бууруулахгүй” гэв.
ХХБ-нд 400 сая ам.долларын төлбөрөө шилжүүлсний дараа 51 хувийг эзэмигчид Улсын бүртгэлийн ерөнхий газарт яагаад хандаагүй юм бэ. Яагаад ингэж яарав гэдэг асуултад 51 хувийг эзэмшигчид хариулт өгсөнгүй. Хэвлэлийн бага хурлын үеэр Жаст группын Ш.Батхүүгийн зээлийг ч хөндөв.
Тэрээр Стандарт банкнаас их хэмжээний зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар баталгаа гаргуулсан юм. Шүүх энэ маргааныг эцэслэн шийдээгүй байна. Бид хуулийн компанитай хамтран ажиллаж байгаа тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэв.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир, зургийг эвлүүлсэн О.Сүхбат