Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн сайн дурынхны өдөр тохиосон. Дэлхий даяараа тэмдэглэдэг “Good deed days” буюу Сайн үйлсийн өдрүүд сайн үйлсийн аян анх Израйл улсад үүсчээ. Нийт 75 улс оронд энэ өдрийг сайн үйлс хийж тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд энэ жил манай орон анх удаа уг аянд нэгдсэн юм.
“Монголын сайн дурын сүлжээ байгууллага”-ын зохицуулагч Г.Тунгалагтуултай ярилцлаа.
-Монгол Улс сайн үйлсийн өдрийн аянд нэгдсэнээр ямар өөрчлөлт авчрах вэ?
-Өмнө нь сайн үйлсийн олон ажил Монголдоо л болоод өнгөрдөг байсан. Харин “Good deed days” сайн үйлсийн аянд нэгдсэнээр бидний хийсэн сайн үйлс дэлхийд танигдана гэсэн үг юм.
-Иргэд, байгууллага хэрхэн оролцов?
-Сайн дурын ажил гэхээр заавал аль нэг том байгууллага санаачлан асар их хөрөнгө мөнгө гарган хийдэг ажил биш. Зүгээр л иргэд өөрсдөө эргэн тойрноо хараад, хаана ямар асуудал байна, үүнийг яаж шийдэж болохоор уу, түүндээ бусад хүнийг уриалаад хийж болох ажил юм. Бид албан газар, байгууллагууд руу удирдамж явуулсан. Эхний жил болохоор хүмүүст төдийлөн танигдаагүй. Гэсэн ч арваад байгууллагаас сайн үйлс хийхээр бүртгүүлсэн. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг витаминжуулах, хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй зуун хүүхдийг шүдний үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах, түүнчлэн Хараагүйчүүдийн нийгэмлэгээс 50 ахмад настанд иллэг хийх гэх мэтээр их бага гэлтгүй ажил өрнөсөн.
-Дэлхийн улс оронд очиж сайн дурын ажил оролцож байсан уу. Манайхтай харьцуулахад ямар санагдаж байсан бэ?
-Би иргэний нийгмийн байгууллагад 14 дэх жилдээ ажиллахдаа 11 улсад сайн дурын ажилд оролцож, туршлага судлах боломж гарч байсан. Гадаадад сайн дурынхныг оролцуулахад амархан юм билээ. Жишээ нь арван мянган хүнтэй сайн дурынхны чуулга уулзалт болно гэхэд маш богино хугацаанд хурдан бүрддэг. Хуулиараа, эрх зүйн орчин нь өөрөө сайн дурынхныг дэмжсэн зохицуулалттай байдаг болохоор хүмүүс амархан хамрагддаг юм билээ.
-Харин манайд хүмүүс яаж хүлээж авдаг вэ?
-Манай залуучууд уг нь их идэвх, санаачилгатай, дэмжсэн хандлагатай байдаг. Гэхдээ эрх зүйн орчин бүрдээгүйгээс хангалттай сайн хамрагдаж чаддаггүй. Бид 2012 оноос хойш энэ талаар холбогдох хүмүүстэй уулзсан, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаас санал санаачилга гаргаж танилцуулсан. Уулзсан хүмүүс ихэвчлэн ойлгодог дэмждэг, гэхдээ шийдвэр гаргах явц нь маш удаан байгаа.
АНУ-д нийт 250 мянган гал сөнөөгчид байдаг. Үүний 50 мянга нь мэргэшсэн гал сөнөөгчид буюу цалинтай ажилчид. Үлдсэн хүмүүс нь сайн дурын гал сөнөөгчид
-Монголд сайн дурынхан нэмэгдэх, тэдний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нийгэмд ямар нөлөөтэй юм бэ?
-Хэрэв аль нэг байгууллагад сайн дурын ажилтан хэрэгтэй бол түүнийг яаж олох, сонирхсон хүн нь яаж бүртгүүлэх, ямар гэрээгээр хаана ажиллах нь тодорхой байвал нийгмийн олон асуудлыг давхар шийдэж болохоор байдаг. Жишээ нь АНУ-д нийт 250 мянган гал сөнөөгчид байдаг. Үүний 50 мянга нь мэргэшсэн гал сөнөөгчид буюу цалинтай ажилчид. Үлдсэн хүмүүс нь сайн дурын гал сөнөөгчид байдаг бөгөөд гал гарлаа гэхэд яаж ажиллах ёстойгоо сургалтад суугаад мэдчихсэн, дадлага хийгээд бэлтгэгдсэн байдаг юм билээ.
Тэгэхээр аль нэг газар гал гарахад гал командын машин очих хүртэл тэр орчимд ажиллаж амьдардаг сайн дурын гал сөнөөгчид түрүүлж очоод шаардлагатай арга хэмжээг авдаг гэсэн үг юм. Энэ тохиолдолд тухайн сайн дурын ажилтныг гэрээ ёсоор ажлаас чөлөөлж сайн дурын ажилд оролцсон цагийг ажилласан цагаар тооцдог байгаа юм. Гэтэл Монголд гал гарлаа гэхэд ойр орчмын хүмүүс туслахад бэрхшээлтэй. Учир нь тэднийг гал руу ороод бэртэж гэмтэхэд хэн хариуцлага хүлээх үү, тодорхойгүй. Тэгэхээр энэ тал дээр хуулийн зохицуулалт хийх нь бидний ажлын нэг хэсэг гэж харж байгаа.
-Өнөөдрийг хүртэл сайн дурын олон ажил хийсэн байх. Нууц биш бол өнгөрсөн оны тайлангаасаа сонирхуулаач?
-Бололгүй яах вэ. Манай гишүүн байгууллагуудын 20132 сайн дурынхан нийт гурван сая гаран цаг сайн дураар ажилласан бөгөөд Монгол Улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр нь 4,1 тэрбум төгрөг гэсэн дүн гарсан. Манай сайн дурынхны ажилласан цагийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлэхэд ийм тоо гарч байна. Үүний ард тооцох боломжгүй олон үр дүн байгаа. Сайн дурынханы хийсэн ажил, гарсан үр дүн, тэдний зориулсан сэтгэл гэдэг үнэлэхийн аргагүй хувь нэмрийг нийгэмдээ өгч байгаа юм. Түүгээр ч зогсохгүй сайн дурын ажилд оролцож байгаа хүн болон тухайн ажлыг хариуцаж байгаа хүн өөрөө маш их өөрчлөгддөг. Аливаа зүйлд хандах хандлага, амьдралыг харах өнцөгт ихээхэн өөрчлөлт ордог гэж ярьдаг.
Сайн дурынханы хийсэн ажил, гарсан үр дүн, тэдний зориулсан сэтгэл гэдэг үнэлэхийн аргагүй хувь нэмрийг нийгэмдээ өгч байгаа юм
-Жишээлбэл, яаж өөрчлөгддөг вэ?
-Гурван хүүхэдтэй ээжтэй би уулзаж байсан. Тэр хүн хүүхдүүдээ хараад гэртээ суух хэцүү байгаагаа, маш их ядарч, бухимдаж, ингэж зовж амьдармааргүй байгаагаа ярьсан. Тэр хүнд би сайн дурын ажилд маань оролцоод үзэх санал тавьсан. Бид хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдэд туслах аян өрнүүлж байсан юм л даа. Тэгээд тэр эмэгтэй бидэнтэй хамт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлд очиж нэг өдрийн арга хэмжээнд оролцоод л “Өөрийгөө ямар ч зовлонгүй, аз жаргалтай амьдарч байснаа ойлголоо” гэж хэлсэн. Гэтэл тэр хүн өмнө нь сэтгэл зүйч дээр очиж байсан, ойр тойрны хүмүүс нь ч түүнд зөвлөж тусалж байсан. Гэхдээ биеэр мэдрэх хүртлээ тэр эмэгтэй өөрийгөө аз жаргалтай амьдарч байснаа анзаараагүй. Үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч өсгөнө гэдэг маш хүнд хөдөлмөр. Асар их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаардана, ажил хийе гэсэн ч хийж чадахгүй. Харин эрүүл хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажил хийж болно. Хүүхэд нь эрүүл саруул тоглож шуугьж байгаа нь бухимдах шалтгаан биш гэдгийг ойлгосон байна. Үүнийг боловсролын хөтөлбөр болгон ашигладаг улс орон бас байдаг.
-Тийм үү, аль улс ийм арга хэрэглэдэг юм бэ?
-Жишээ нь Солонгос улсын их дээд сургуулиас жил бүр 20-30 оюутан Монголд ирдэг. Өнгөрсөн жил 24 оюутан 14 хоногийн хугацаатай ирж сайн дурын төсөл хөтөлбөрт оролцсон юм. Би багштай нь уулзаад “Энд ирсэн 24 оюутныг яаж сонгосон бэ? Хамгийн шилдэг оюутнууд чинь юмуу” гэсэн чинь “Бусад сургуулиуд яаж сонгодгийг сайн мэдэхгүй ээ. Манай сургуулийн хувьд эдгээр оюутнуудыг өөрсдөд нь хэлэлгүйгээр сонгосон. Гол шалгуур нь амьдралд хандах хандлага сул буюу зарим нь амиа хорлохыг завдсан, мөн сурлагадаа тааруу, идэвх санаачилгагүй байдаг болохоор амьдралыг өөр талаас нь харах боломж олгох зорилгоор авч ирсэн” гэж хариулсан.
Тэгээд 14 хоногийн дараа хүүхэд бүрийн өөрчлөлтийг бас ярьсан. Тэд Монголын гэр хороололд, өөртэй нь яг адилхан насны хүүхдүүд халуун усгүй, цахилгаангүй орчинд байгаа хэдий ч нүүрэндээ галтай нүдэндээ цогтой, амьдралд ямар ч зовсон шинжгүй явааг хараад гайхсан гэсэн. Тэгэхээр бидний ажил зөвхөн нийгмийн хөгжилд хувь нэмэр болох зүйл төдий биш, хойч ирээдүй болсон хүүхэд залууст амьдралын том боловсрол, хүмүүжил төлөвшлийг өгч байгаа нэг арга хэлбэр гэж боддог.
-Нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг энэ ажлаа үргэлжлүүлэхийн тулд эрх зүйн орчин хэрэгтэй гэж Та дээр хэлсэн. Хэзээ энэ чиглэлээр ямар өөрчлөлт гарах бол?
-Бид хуулийн төслийг Их хуралд өргөн бариулна. Мөн гишүүн байгууллагуудаа чадавхжуулах, сайн дурынхантай ажиллах арга зүйгээ сайжруулна. Сайн дурын ажилтан байлаа гэхэд сайн дурынхан хаана хэрэгтэй байгаагаа харж болох, юугаар яаж оролцож болох гэх мэт мэдээллийг нэгдсэн системээс харахаар зохицуулбал хүмүүс нийгэмдээ илүү оролцоотой амьдрах нөхцөл бүрдэнэ.
Конрад-Аденауэр-Сангийн сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр, Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсын оюутан Д.Хүрэлчимэг