-Хүүхдэдээ “Би бол үнэ цэнэтэй хувь хүн” гэдгийг мэдрүүлэх нь чухал-
Швейцарь улсын Тургау хотын Багшийн дээд сургуулийн Сэтгэл судлал, заах аргазүйн тэнхимийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч, доктор профессор Дамиан Миллер өнгөрсөн баасан гаригт бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдтэй хоёр дахь уулзалтаа хийлээ. “Интерном” номын их дэлгүүрт болсон энэ уулзалтад аав, ээжүүд ирж, хүүхдээ сургах, амжилтад хүрэх замыг нь нээхэд юу анхаарах талаар сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Эцэг, эхчүүд хүүхдийг сурган хүмүүжүүлэх орчин үеийн арга барилын талаар илүүтэй сонирхон асууж, хүүхдийнхээ хүмүүжил төлөвшлийн суурийг эртнээс зөв тавихыг хичээх байгаа нь олзуурхмаар санагдав.
ХҮҮХДИЙН ХҮСЭЛ БОЛГОНЫГ БИЕЛҮҮЛЭХ АЛБАГҮЙ
Асуулт: Миний хүү хоёр настай, их дураараа хүссэнээ авна гэж уйлдаг. Ийм хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ?
Проф Миллер: Уйлахад нь зөөлөрч, бууж өгдгийг мэдэрсэн байна. Хүүхэд нийгмийн харилцаанд орох бүх туршилтыг эхлээд эцэг, эхдээ хийдэг. Тэгэхээс ч өөр аргагүй юм. Гэхдээ амьдрал дээр бүх зүйл хүссэнээр болохгүй гэдгийг эртнээс мэдрүүлж, зарим зүйлд хязгаар тавихад буруудахгүй. Би өсвөр насны хоёр охинтой. Миний хувьд хүүхдийнхээ хүслийг гүйцээх тал дээр тийм ч сайн аав биш байж магадгүй. Болж л өгвөл хүүхдийнхээ аясад автахгүйг хичээж ирсэн. Тэглээ гээд манай хүүхдүүд ааваасаа хөндийрөөгүй, ойрхон байж, хайртай гэдгээ илэрхийлсээр ирсэн. “Болно, болохгүй” хоёрын дунд асар их маш нарийн харилцаа байдаг. “Энэ удаа хүссэн зүйлийг чинь авч өгч чадахгүй ч гэсэн үргэлж чиний төлөө шүү” гэдэг хайр, халамжаа хүүхдэдээ мэдрүүлж, багаас нь ярьж тайлбарлаж байх хэрэгтэй юм.
Хүмүүжлийн гурван арга барил байдаг. Эхнийх нь бидний өөрийн мэдэлгүй үйлддэг захиргаадах хэлбэр. Хоёрдугаарт, зөнд нь орхих. Захиргаадах хүмүүжлийн арга муу гээд ирэхэд эцэг эхчүүд албадаж болохгүй гэсээр байгаад хүүхдээ зөв, бурууг ялгахгүй эрхийн балайг бий болгодог.
Гуравдугаарт, ардчилсан арга хэлбэр гэдэг. Бид энэ үгийг улстөрийн түвшинд хэрэглэснээс биш хувийн амьдралд хэрэглэж байгаагүй. Том хүнтэй харилцаж байгаа мэт хүүхдээсээ асууж, хүүхэдтэйгээ ярьж зөвлөж бай. Тушаах биш аль болох ойлголцох хэлбэрээр хамт шийдвэр гаргахыг хичээ. Ойлголцох нь хамгийн их цаг зарцуулдагг, хөдөлмөр шаарддаг ч үр дүнтэй арга. Учрыг сайн тайлбарлаад өгөхөд хүүхэд “Хүн бүр өөр юм байна, заавал бусдыг дуурайх албагүй юм байна” гэх мэтээр төлөвшлийн зан үйлд суралцдаг.
ЗУРГААН НАС БОЛ УНШИЖ, БИЧСЭНЭЭ БҮРЭН ОЙЛГОДОГ ҮЕ БИШ
Асуулт: Профессор Миллер хүүхэд долоон наснаас эхэлж логиктой сэтгэж эхэлдэг гэж хэлж байна. Гэтэл дэлхийн олон орны боловсролын системд хүүхдийг зургаан наснаас эхэлж сургуульд оруулдаг. Энэ нь ямар учиртай юм бэ?
Проф Миллер: Үүнийг Швейцарийн сургуулийн хүүхдүүдтэй холбож тайлбарласан нь дээр байх. Бид хүүхдээ сургуулиа төгсөөд хэзээ тусад орох бол гэж хүлээж байдаг. Ийм насны хүүхдүүдэд бичиг үсэг сурах бололцоотой учир сургуулийн нас гэж тогтсон байх. Гэхдээ энэ нь уншиж, бичсэнээ бүрэн ойлгодог нас биш ээ. Миний 1-3 дугаар ангид багшилсан туршлага, хүүхэдтэй харилцаж байгаа харилцаанаас харахад хүүхдийг хэдэн наснаас нь сургуульд оруулах нь дээр вэ гэдгийг бодож байгаад тогтоох нь зүйтэй байх л даа.
Зургаан настнуудыг уншиж сурсных нь дараа ойлгож сурахад нь чиглэсэн маш их ажил хийх хэрэгтэй. Улс орон бүр боловсролын бодлогодоо зургаан настнуудаа яаж сургах тухайд зөвлөмж гаргадаг. Ийм асуудал Монголд, Швейцарьт ч байгаа. Манай улсад хүүхдийг үйлийн аргаар сургах, хөдөлгөөнт хичээл заадаг. Хүүхдүүд тоглож байж сурах, цэцэрлэгт сурсан зүйлийг нь сургуульд дамжуулан ашиглах тал дээр сүүлийн үед маш их анхаарч ажиллаж байна.
“Томоотой суу, гараа урдаа ав” гэх мэтээр захиргаадаад эхлэхэд хүүхэд сэтгэж чадахаа больдог. Тийм учраас хүүхдийн хөдөлгөөн маш чухал, хүүхэд тоглож байхдаа хөгждөг юм. Хүний биеийн анатоми талаас нь авч үзвэл хүүхэд суухад биш, байнга хөдөлж байхад зориулагдсан организм.
Хүүхдийг эхлээд явуулж, яриулж сургадаг. Дараа нь суугаад, амаа хамхихад нь сургадаг гэж үг бий. Хүүхдийн хөдөлгөөнд үндэслэн зан чанарыг нь тодорхойлж болохгүй.
ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ ХҮҮХЭД ГАДНЫН НӨЛӨӨНД АВТАХДАА АМАРХАН
Асуулт: Хүүхдийн хөгжилд хамгийн их сөргөөр нөлөөлж болох асуудал гэвэл та юуг онцолж хэлмээр байна вэ?
Проф Миллер: Хүүхэд том болох тусам гаднаас ирэх сөрөг нөлөөнөөс хамгаалахад хэцүү болдог. Сөрөг нөлөөнд автуулахгүй гэж хорих тусам буруу тийш эргэх гээд байдаг. Гол нь хүүхдэдээ өөртөө итгэх итгэл, дотоод сэтгэлийн хүч, шийдвэрхтэй зан хүүхдэдээ суулгах хэрэгтэй. Хүүхэд өөртөө итгэлтэй байснаар надад юу муугаар нөлөөлөхийг ялгаж, салгаж сурдаг.
Мөн “Миний ард миний аав, ээж байгаа. Намайг сонсдог, би бол үнэ цэнэтэй хувь хүн” гэдгийг мэдрүүлэх нь чухал. Хэт их сургамжилж, зааж зааварладаг орчин нөхцөлд өссөн хүүхдийн өөрийн гэсэн итгэл үнэмшил бэхжиж хөгжихгүй, ямар нэг асуудалд орсон ч хүнээс тусламж хүлээдэг учир ямар нэг асуудалд ороход өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээр хандаж асуудлыг шийдэх чадвар нь хөгждөггүй. Гаднын нөлөөнд автахдаа амархан байдаг. Би хүүхдэдээ бие даан шийдвэр гаргах боломжийг нь олгож чадаж байна уу гэж боддог болсон.
Ер нь хүүхдийг бие даасан байдал руу хөтлөх тусам хүүхдээсээ амархан салах болоод байдаг. Найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх, хичээлээ хийх цаг нь их болдог. Тэр нь ээж, аавуудад амаргүй асуудал. Гэхдээ тэр байдалд сурахаас аргагүй болсон. Хүүхдийг бие дааж сургах тусам эцэг, эхээсээ холддог гэдгийг томчууд мэдэж байх ёстой.
АВЬЯАСЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭДЭГ ХҮҮХЭД НАСНААСАА ЭРТ ХОЛДОНО ГЭСЭН ҮГ
Асуулт: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн маш их санаа зовдог. Ямар онцлогтой, авьяастай хүүхэд юм бол гэж танихыг хичээдэг. Хүүхдийн авьяас хэзээ илэрдэг вэ?
Проф Миллер: Томчууд хүүхдийнхээ авьяас чадварыг хайгаад байдаг. Авьяасыг хайгаад байх шаардлагагүй, хүүхдээ л ажигла. Жишээлбэл, би дунд сургуульд байхдаа сурлага муутай хүүхэд байсан. 15 нас хүрч байж энэ амьдралд миний дуртай, сонирхолтой зүйл байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Би багадаа төгөлдөр хуур тоглодог байсан. Манайхан намайг хөгжимчин болох нь гэж бодож байсан. Гэтэл миний сонирхол биш байсан учир аяндаа орхиж, төгөлдөр хуур минь агуулах сав болж хувирсан.
Бид нар авьяас билэгтэй хүмүүсийг бүх сувгаар харж, тэднээр бахархдаг. Тэр хүмүүс бүр багаасаа спортоор хичээллэсээр олимпийн аварга болсон гэх зэрэг яриаг олонтаа сонссоноо дуурайх гэж хичээх нь бий. Тэгвэл алдаршсан хүмүүсээс хэдэн зуу дахин олон хүн яг тэр замаар яваад амьдралдаа алдсаныг мэддэггүй. Харин хүүхдэд чинь ямар нэг онцгой авьяас илт мэдрэгдвэл дэмжих хэрэгтэй.
Хэрэв авьяас чадварыг нь хөгжүүлээд амжилтад хүргэх зам байвал түүний төлөө маш зарчимч байж, үе шаттай бэлтгэл, сургуулилалт хийх хэрэгтэй болно. Авьяасыг хөгжүүлнэ нь гэдэг нь бусдад гайхуулахаас илүү жинхэнэ хөдөлмөрөөр үр дүнд хүргэх ажил юм. Тэр хэрээр тоглож наадах цаг нь хомсдож, хүүхэд наснаасаа эрт холдоно гэсэн үг. Хүүхдийн сониуч зангаар ямар нэг хөгжимд дурлаж болно. Хэсэг хугацаанд хичээллэж байгаад нөгөөхөө орхиж ч болно, тэр үед нь хүчлэх хэрэггүй юм. Авьяас нь хүний аль ч насанд илэрч болно.
ХҮҮХДИЙГ ЗАГНАЖ, ЗОДОХ НЬ БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ
Асуулт: Манай охин хүүхдээ чөлөөтэй дур зоргоор нь байлгах сонирхолтой. Би бол сахилга баттай, хатуу чанга байлгах гэдэг. Энэ хооронд зөрчил үүсдэг юм. Хүүхдийн хүмүүжлийн ямар арга барил нь дээр вэ?
Проф Миллер: Хүүхдийг хүмүүжүүлэх тогтсон жор байхгүй. Хүүхэдтэйгээ өдөр тутмын амьдралд хэрэг болох гол зарчмаа тохирох нь зүйтэй. Жишээлбэл, орой 22.00 цагт унтахаар орондоо ордог бол тэр цагт нь унтуулдаг болгож сургах хэрэгтэй. Тогтсон цагтаа унтаагүй бол загнаж, шийтгэхэд хүргэдэг. Хүүхэд ямар нэг буруу зүйл хийлээ гэж загнаж, зодох нь байж боломгүй зүйл. Ямар нэг буруу зүйл хийсэн байвал юунаас болсон гэх мэтээр хүүхдээрээ нөхцөл байдлыг тайлбарлуулж, яриулах нь зөв.
Ямар нэг зарчимтай байж, тэр зарчмыг зөрчвөл шийтгүүлнэ гэсэн ойлголт хүүхдэд байдаг. Тийм учраас гэр бүлдээ тогтсон зарчимтай, тэр зарчмыг ээж, аавууд ч адилхан дагах ёстой. Зарчмаа зөрчвөл яах вэ гэдгийг гэр бүлийн гишүүд мэдсэн байх хэрэгтэй. Тэр нь зодох биш, ямар нэг өөр шийтгэл байдаг болохоор хүүхэд тэрийгээ өөртөө бас тооцоолно. Зарим хүмүүс ямар шийтгэл зохилтой вэ гэж хүүхдээсээ өөрөөс нь асуудаг. Энэ нь ч зүйтэй юм.