Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын хаврын чуулган дээр үг хэлэхдээ хариуцлага, бизнес дэх төрийн дарамт, төрийн зардлыг бууруулах, улс төрийн нам, хар тамхи, үр хөндөлт зэрэг асуудлыг онцлон дурьдаж зарим асуудлаар нэр бүхий сайд нарт анхааруулга өглөө.
УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын үгнээс иш татав
Ерөнхийлөгчийн үгийг бүхэлд нь авч үзвэл өнөөгийн УИХ-д ихээхэн найдлага тавьж байгаагаа илэрхийлсэн буюу тал зассан шинжтэй харагдаж байна. Ерөнхийлөгч “МУ хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирлээ. Шийдвэр гаргагчид чухал шийдвэр гаргах боллоо. УИХ-ын энэ удаагийн бүрэлдэхүүнд би их итгэл тавьж байгаагаа өмнө нь хэлж байсан” гэж яриагаа эхлүүлсэн. Улмаар хариуцлага гэдэг зүйлийг онцолж буйгаа хэлэхдээ “Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй” гэж МАН-ын дарга М.Энхболд хэлсэн гэж УИХ-ын даргын үгнээс иш татав.
“Бизнест төр дарамт болж байна. Төрийн нэрээр хийдэг шахаа зогсох ёстой. Тамганы ёслол хийдгийг болиулах. Мөнгөнд шуналтсан дарга нар улсыг хөгжүүлэхгүй” гэх мэтээр төрийн байгууллага дахь ашиг сонирхлын зөрчлийн талаар хүчтэй анхааруулга өглөө. Мөн тэрбээр ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “Мөнгө сонирхож байгаа бол төрийн албанаас холд” гэсэн үгийг мөн яриан дундаа иш татсан.
Ц.Элбэгдоржийн “Төр эдийн засгийн харилцаанд гол тоглогч болж байгаа нь буруу” гэсэн байр суурь нь эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлахыг эрмэлздэг сонгодог либерализмын үзэл санааг гаргаж тавьж буй явдал юм. Эдийн засагт төр хүчтэй оролцдог зүүний үзлээр олон арван жил явж ирсэн Монгол улсын хувьд яах аргагүй либераль эдийн засгийн бодлого хэрэгтэй билээ.
Ерөнхийлөгчийн төсөвт зардал 11 тэрбумаас 4 тэрбум болтлоо буурсан
Ерөнхийлөгчийн үгэн дэх анхаарал татахуйц нэг асуудал нь төрийн бүх байгууллагын зардлыг багасгах, тэр дундаа зардлыг хэрхэн бууруулж болохыг өөрийн жишээн ярьсан явдал байв. ”Төрийн зардлыг хасахгүйгээр Монголын ачаа хөнгөрөхгүй. Төсвийг багасгая.
Би өөрөөрөө жишээ авахад жил бүр 60 хувь хассан төсөвтэй сүүлийн 4 жил ажиллаад болж байна. Ерөнхийлөгчийн төсөвт зардал 11 тэрбумаас 4 тэрбум болтлоо буурсан. Энэ байдлыг төрийн бүх байгууллагад хэрэгжүүлж болно” гэв. Ерөнхийлөгч ямар ч байсан өөрийн биеэр үлгэрлэн төрийн зардлыг багасгаж болдог юм байна гэдгийг харууллаа. Үүнээс өмнө бусад байгууллага, төрийн институтууд ингэж жил бүрийн зардлаа бууруулж ирсэн түүх лав байхгүй.
Улс төрийн намын тухай шинэ хуулийн төслийг баталж өгөөч
Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүдэд хандан нэгэн хүсэлт тавьсан нь өнгөрсөн жил УИХ дээр хэлэлцэгдээд буцаагдсан Улс төрийн намын тухай хуулийг баталж өгөөч гэсэн хүсэлт байлаа.“Улс төрийн нам тойрсон гажуудлыг засахгүйгээр улс орны асуудлыг ярих боломжгүй. Намууд иргэдээ төлөөлөхөө болиод удаж байна.
Иргэдийн уур бухимдлын бай бол чухамдаа улс төрийн нам, тэнд тогтсон буруу хандлага байгаа”. Тийм учраас би та нарын оронд байсан бол Улс төрийн намын тухай хуулийн төслийг хамгийн түрүүн батлах байсан.Улс төрийн намын тухай хуулийн шинэ төслийг батлах ёстой. Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй гэж учирлан хүссэн билээ.
Засгийн газрыг шүүмжилсэн нь ч буруутан нь хэн нэгэн биш тогтолцоо гэв Ерөнхийлөгчийн хэлсэн үгэн дэх хамгийн хурц чулуу яах аргагүй засгийн газрыг чиглэв. Тэрбээр “Гүйцэтгэх засаглал бяд муутай байна, хол явах биш, бүр урагшлахаа болилоо. Ажил хийх гэж биш, албан суудлаа хадгалах гэдэг засгийн газар боллоо. Засгийн газарт итгэх итгэл дотроо ч гаднаа ч алга” гэж хатуу шүүмжилсэн.
Гэхдээ ийн хатуу үг хаясан ч Ц.Элбэгдорж буруутан нь бол хэн нэг хүн биш, тогтолцоо гэдгийг яриан дотроо гурван удаа давтаж хэлсэн нь анхаарал татаж байна. “Монгол бол хангалттай ардчилсан улс, одоо бид хариуцлагатай, чадамжтай болох ёстой. Үүнийг биелүүлэх хүмүүс нь та бүхэн шүү. Хүндээ биш, засгаа сольдог ажиллуулдаг тогтолцоондоо байгаа. Тогтолцооноосоо болж юм хийж чадахгүй цаг алдах бол дэндүү хайран” гэж удаа дараа хэлж байгаагаас үзэхэд Үндсэн хуулинд гүйцэтгэх засаглалын эрх хэмжээг нэмэгдүүлэх талаар өөрчлөлт хийхийг уриалж байгаа бололтой.
Оффшорыг овт шаар гэж нэрлэв
Сүүлийн үед олны анхаарал татаж буй оффшорын асуудлыг ерөнхийлөгч мөн санал бодлоо хэлсэн боловч төдийлөн хүчтэй байр суурь илэрхийлсэнгүй. Ерөнхийлөгч “Оффшорыг овт шаар гэж нэрлэх талд байгаа. Хууль журмаа өөрчилье шаардлагатай ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллая” гэж л хэлэв.
Ерөнхийлөгч үр хөндөлтийн асуудлыг төрийн түвшинд анх удаа гаргаж тавилаа Ерөнхийлөгч аюулын харанга дэлдээд удаж байгаа хоёр асуудалд та бүхэн анхаарлаа хандуулаач гэж хүсээд хар тамхи болон үр хөндөлтийн эсрэг хийх тэмцэлд уриалав. “Өсвөр насны 10 хүүхэд тутмын 6-8 нь өртөхөд бэлэн байна. Энэ асуудлыг хууль зүйн сайд С.Бямбацогт толгойгоороо хариуцах ёстой” гэж хүчтэй анхааруулав. Мөн “Сүүлийн 30 жилд 1 сая орчим хүнээ энэ шалтгаанаар алдсан гэсэн албан бус тооцоо бий.
Нөхөн үржихүйн насны 10 хүн тутмын 7 нь үр хөндөлтөнд орсон. Үүнээс болж төрөх насны олон эмэгтэйчүүд үрийн зулай үнэрлэх боломжгүй болж, амь насаа алдах явдал нэмэгдэж байна. Энэ аюулыг зогсоох ёстой. Үр хөндөлт хэмээх чимээгүй аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүй. Тэнгэрийн тамгат алаг үрсээ эхийн хэвлийд нь алдаггүй байх ёстой” гэж мэдэгдээд энэ асуудлаар Эрүү мэндийн сайд А.Цогцэцэгээс гойд манлайлал гаргана гэдэгт итгэж байна гэдгээ анхааруулав.
Ер нь дэлхийн улс орнуудад үр хөндөлтийн асуудал төрийн түвшинд яригдаж улс төрийн намууд болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ялалт, ялагдлыг шийдэж ирсэн ноцтой асуудал билээ. Үр хөндөлтийн асуудал Монгол улсад урьд өмнө хэзээ ч төрийн түвшинд яригдаж байгаагүй асуудал учраас ерөнхийлөгч шинэ асуудлыг гаргаж тавилаа гэж үзэж болно.
Ерөнхийлөгчийн үгэн дэх зарим нэг анхаарал татсан зүйл
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгийнхээ төгсгөлд нэрт найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие бие хайрла” шүлгийн санааг оруулан “Бидний дээр алтан соёмбо нэг л янзаар манддаг” гэж хэлэн эв нэгдэлтэй байхыг уриалав.
Ер нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн үгийг бүхэлд нь дүгнэж харахад хэн нэгэн улс төрч юмуу улс төрийн нам руу илт хүчтэй дайралт хийсэнгүй, тогтолцоог өөрчлөх тал дээр анхаарлаа хандуулж байгаа нь харагдав. Мөн өнөөгийн УИХ-д ихээхэн найдлага тавьж байгаа нь яриан дундаа удаа дараа өнөөгийн гишүүд та бүхний хийх ажил, та бүхэнд найдаж байна, та нар л хийнэ гэх мэтээр хэлж байснаас харагдлаа.
Харин ерөнхийлөгч хоёрхон сарын дараа болох Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн талаар чуулганы нээлт дээр үг хэлэхдээ огт дурьдсангүй нь ажиглагчид болон олон нийтийн сэтгэлийг гонсойлгов. Өмнөх жилүүдийн түүхээс харахад бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй ерөнхийлөгч сүүлчийн удаа хаврын чуулганд үг хэлэхдээ дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө аясыг тодорхойлсон үг хэлдэг уламжлалтай.
Тухайлбал, Н.Багабанди ерөнхийлөгч 2005 оны УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр үг хэлэхдээ “Урт шар дээлтээс болгоомжил” гэж тухайн үед МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байсан Н.Энхбаярын эсрэг үг хаяж явсан билээ. Харин энэ удаа Ц.Элбэгдорж ерөнхийлөгч дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ганц ч үг ган хийсэнгүй.
Ц.Ананд