Яг хоёр жилийн өмнө “Дэлхийд өрсөлдөх Монгол Контент хэрхэн бүтээх вэ?” сэдвийн дор зохиогдож байсан Контент Саммит энэ жил “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” уриан дор зохиогдож байна.
Өмнө нь зөвхөн Монголчууддаа зориулсан уран бүтээл туурвиж, мэдээ нийтлэл хүргэдэг байсан хэвлэл мэдээллийн салбарынхан, урлаг соёлын салбарынхан тэр үед Дэлхийд хэрхэн гарах вэ, гэж хэлэлцэж байсан бол энэ удаад өөрсдийн дүрийг бүтээх тухай ярьж байна.
Монгол гэдгийг илэрхийлэх, орон орны хүмүүст таалагдах тийм л дүр. Дүрийн тухайд Монгол Контент ХХК “Маамуу”, “Ногун”, “Yolo” зэрэг дүрүүдийг зах зээлд нэвтрүүлж комик ном, вебсайтаар таниулж байгаа бол тун удахгүй “Маамуу” цуврал хүүхэлдэйн киног хүүхэд багачуудад хүргэхээр ажиллаж байна.
Түүнчлэн 2014 оны “Олон улсын Манга Авардс”-аас шилдэг комикоор шалгарсан “Бумбардай” бас нэгэн дүр. Энэ мэтээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зөвшөөрөгдөхүйц Монгол дүрүүд эхнээсээ төрж, танигдаж эхэлжээ.
Харин одоо цаашид эдгээр дүрүүдээ хэрхэн хөгжүүлж, таниулах, өөр ямар дүр гаргаж ирэх зэрэгт уран бүтээлчид ухаанаа уралдуулж байна. Чуулганы хувьд Дүрийн бизнест төр, хувийн хэвшил, контент үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох, оролцогчид хамтран ажиллах түншээ олох зэрэг давуу талтай юм.