Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хийгдсэн УИХ-ын дарга М.Энхболдын албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар мэдээллээ.
Тэрбээр ажлаа аваад удаагүй ч өндөр дээд хэмжээний айлчлалын багт орж, Япон улсыг зорьж улмаар айлчлалын зорилго биелж, өндөр түвшний гэрээ хэлэлцээрүүд амжилттай болсон нь нэр төрийн хэрэг гэдгийг онцолж байсан юм.
УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Японы Засгийн газраас 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн гэдгийг мэдэгдсэн.
ОУВС-гийн “Extended Fund Facility” хөтөлбөрийн хүрээнд нийт 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Энэ санхүүжилтийн томоохон хэсгийг УИХ-ын даргын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газраас олгохоор шийдвэрлэсэн нэн хөнгөлөлттэй зээл эзэлж байгаа юм. Монгол Улсын хуулийн дагуу үзэхэд нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд багтаж байгаа, хугацаа нь 20 жилээс дээш, нэгээс доогуур хүүтэй байхаар төлөвлөж байгаа бөгөөд санхүүжилтийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна гэж УИХ-аас мэдээлсэн.
ОУВС өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсны дараа Япон улсын зүгээс тусламжаа хэрхэн үзүүлэх вэ гэдгээ ярина
Энэ мөнгийг ямар төслүүдэд зориулан олгох вэ, мөн санхүүжилтийн давтамж ямар байх, зарцуулалтад хяналт тавих эсэх талаар сэтгүүлчийн асуултад М.Такаока,
“Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад жинтэй тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийлсэн. Японы талаас үзүүлэх тусламжийн агуулгыг ОУВС-гийн захирлуудын зөвлөл өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсны дараа Япон улсын зүгээс тусламжаа хэрхэн үзүүлэх вэ гэдгээ ярина. Тийм болохоор энэ талаар нарийн ширийн зүйл ярих боломжгүй байна. Мэдээж Монгол Улсын эрэлт хэрэгцээг харгалзана” гэсэн хариултыг өгсөн юм.
Мөн бас нэг чухал үйл явдал нь Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Япон улсын Гадаад хэргийн сайд Ю.Кишида нар “Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг 2017-2021 онд хэрэгжүүлэхээр болсон билээ.
Энэ талаар Элчин сайд Масато Такаока “Тэртээ 45 жилийн өмнө манай хоёр улсын харилцааг өнөөдрийнх шиг өндөр түвшинд хүрнэ гэж төсөөлөхөд тийм ч амар биш байсан болов уу. Гэтэл өнөөдөр хоёр орон Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зураад байна. Энэ хөтөлбөр улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл, ард иргэдийн харилцаан дахь хамтын ажиллагаа зэрэг олон салбарт хэрэгжинэ” гэдгийг онцолсон юм.
Стратегийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа гэхэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх, илүү их эрч хүчтэй эдийн засгийн харилцааг бий болгох зэрэг олон ажлыг төлөвлөсөн байна.
Өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагаанд гаргасан амжилт хийгээд цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар тэрбээр танилцуулсан юм.