-“Mongolia mining 2017” үзэсгэлэнгээс-
“Mongolia mining 2017” үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Үдээс өмнө болсон хурлын үеэр “Эрдэнэс таван толгой”, (ЭТТ) “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн удирдлагууд энэ оны худалдан авалт болон бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Эрдэнэс таван толгойн орд нийт 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Гэвч үүний 1.2 сая тонн нь батлагдсан, коксжих нүүрс юм. Энэ онд ЭТТ компани нийт 550 сая ам.долларын борлуулалт хийхээр төлөвлөжээ.
Энэ сарын 1-нээс гэрээний эхний үе өндөрлөж, хоёрдугаар үе эхэлснээр өөр үнэ мөрдөх болсон. ЭТТ Чалкод нүүрс нийлүүлэх суурь үнээ тонн тутамд 63 ам.долларт хүргэх хүсэлтээ Чалкод хүргүүлжээ.
Үүний дийлэнхийг буюу 300 сая ам.долларыг Зүүн Цанхиас, 250 сая ам.долларын орлогыг Баруун Цанхиас олно гэж тус компанийн үйлдвэрлэл хариуцсан захирал Ц.Ганхуяг үзэсгэлэнд оролцогчдод танилцуулав. Эдгээр ордоос нүүрс олборлож буй компаниуд нь өөр өөр бөгөөд борлуулдаг үнэ нь ч зөрүүтэй.
Баруун Цанхид “Монгол уурхайчин” нэгдэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь Монголын үндэсний компани. Харин Зүүн Цанхид гадны TTJVCo компани олборлолт явуулдаг. Тэд ирэх оны зургаадугаар сар хүртэл гэрээтэй. Гэвч энэ сарын 1-нээс олборлолтоо зогсоогоод байгаа юм. Тус компанийн олборлосон нүүрсийг бүгдийг нь шууд БНХАУ-ын Чалко компанид нийлүүлж байв.
Харин энэ сарын 1-нээс гэрээний эхний үе өндөрлөж, хоёрдугаар үе эхэлснээр өөр үнэ мөрдөх болсон. ЭТТ компани нүүрс нийлүүлэх суурь үнээ тонн тутамд 65 ам.долларт хүргэх хүсэлтээ Чалкод хүргүүлжээ. Харин тэд 54-57 орчим ам.доллараар худалдан авах хүсэлтэй байгаа аж. Хоёр тал суурь үнээ тохиролцсоны дараа TTJVCo Зүүн Цанхи дахь олборлолтоо үргэлжлүүлэх аж. Суурь үнээ тогтоосноор гаалийн хураамж, татвар гэх мэт тоонууд тодорхой болно.
Суурь үнээс гадна Зүүн Цанхийн экспортын нүүрсний үнийг дараах индексэд тулгуурлан тогтоодог.
- Хятадын коксжих нүүрсний индекс 60 хувь (CR China coking coal index)
- Жин Тан импортын, коксожсон нүүрсний индекс 20 хувь (CR Jing Tang imported coking coal index)
- (HS McClosky China domestic coking FOR Gujiao) 10 хувь
- Shanxi liutin seam 4 clean hard cokin coal price 10 хувь. Эдгээр индексэд өөрчлөлт оруулах хүсэлтээ ЭТТ компани Чалкод тавьсан ч хэлэлцээ хийх амаргүй байгааг Д.Ариунболд захирал өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр онцолсон.
ЭТТ эдгээр үзүүлэлтийг 6 болгон нэмэх, зах зээлийн үнэд илүү ойртуулах хүсэлтэй.
Баруун Цанхиас “Монгол уурхайчин” нэгдлийн олборлосон нүүрсийг зах зээлийн жамаар буюу эрэлтэд үндэслэсэн үнээр урд хөршид нийлүүлдэг. Тус улсын нүүрс худалдан авдаг, 6 өөр компаниас үнийн санал авч, тэдний хамгийн өндөр үнэ санал болгосонд нүүрсээ борлуулж байна. Иймд үнэ илүү өндөр буюу 71.5 ам.доллар байгаа юм. Харин Зүүн Цанхийн нүүрсийг Чалкод ердөө 59.3 ам.доллараар борлуулж байгаа аж.
Манай улсын экспортолдог нүүрс урд хөршийн гадаад улсуудаас авч буй нүүрсний 40 хувийг эзэлдэг. Үүний 13 хувийг ЭТТ хангаж байгаа юм. Тэд 3 болон 4 дүгээр давхаргаас нүүрс олборлож байна. Ирэх оноос 0 давхарга руу шилжих аж.
Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барих шийдвэр гарсан ч хөрөнгө оруулалтгүйн улмаас энэ төсөл төдийлөн урагшлаагүй. Гашуун сухайтаас урд хил хүртэлх төмөр замыг энэ оноос барьж эхэлвэл нүүрсний тээврийн өртөг дор хаяж 25 хувиар буурах бололцоотойг ч дуулгалаа.
Өмнө нь Шадар сайд М.Энхсайхан төслийн багийг ахалсан. Эрчим хүчний яам төслийн удирдлагыг гартаа авчээ. Иймд Ц.Ганхуяг захирал энэ төслийн явцын талаарх мэдээллийг өгөх боломжгүй гэв.
НҮҮРС УГААХ ҮЙЛДВЭРИЙГ 2020 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Харин баяжуулах үйлдвэрийн төслийн талаар дараах мэдээллийг өгөв.
Аль 2011 оноос нүүрс угаах үйлдвэр байгуулна гэх амлалтыг үе үеийн дарга нар өгсөн. Гэвч ажил болоогүй. ЭТТ-н одоогийн удирдлага 2019 онд үйлдвэрийг барьж, 2020 онд ашиглалтад оруулах амлалт өглөө. Шаардлагатай санхүүжилтийг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгох гэнэ.
Эхний ээлжид жилд 1 сая тонн, дараа нь 5, 10, 15 сая тонн гэх мэтээр үйлдвэрийн хүчин чадлыг өсгөхөөр төлөвлөжээ. Үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан ч тодотгол хийх шаардлага үүссэн юм. Нойтон аргаар нүүрс баяжуулах үйлдвэрт Балгасын улаан нуураас ус ашиглахыг аймгийн ИТХ зөвшөөрөөгүй. Тэд ахуйн хэрэгцээнд л ус ашиглаж болно гэсэн байна. Иймд дахин судалгаа хийж, сувгаар ус тээвэрлэх өөр шийдэл олжээ.
Мөн хуурай аргаар нүүрс угаах Япон технологи нутагшуулах талаар ч судалж байгаа юм байна. Жилд 600 мянган тонн нүүрс баяжуулах энэ төсөл нь ус хэмнэдгээрээ нойтон аргаас давуу талтай.
ЭТТ-н алсдаа хэрэгжүүлэх бусад төслүүд нь метанол, үйлдвэрлэлийн давирхай үйлдвэрлэх, кокс химийн болон нүүрс хийжүүлэх үйлдвэр юм. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах боломжтой. Компанийн 2020 он хүртэлх бизнес төлөвлөгөөнд эдгээр төслийг багтаажээ.
Мөн ил тод, нээлттэй гэх мэт хувьцаат компанид тавьдаг бүхий л шалгуурыг хангах, олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэн, дөрвөн ISO стандарт мөрдөх, нүүрс ачиж буулгах электрон системтэй болох, ногдол ашиг хуваарилах, метан хийн төслөө урагшлуулах зорилтыг тавьжээ.
Метан хийний тухайд 2015 оны наймдугаар сард туршилтын үйлдвэр байгуулсан. БНСУ-д дээж явуулахад эерэг хариу ирүүлжээ. Иймд дотоод, гадаадад метан хий нийлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
ЭНЕРЖИ РЕСУРСААС 7.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН АВЛАГАТАЙ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт ЭТТ-н захирал Д.Ариунболдтой уулзах үеэр 1072 ширхэг хувьцааг “амь оруулах” даалгавар өгсөн. Үүний тулд хувьцаа эзэмшигч иргэд, байгууллагын жагсаалтыг нэг бүрчлэн гаргах шаардлагатай. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв энэ ажлыг хариуцна. Дараа нь ЭТТ компанийн хувьцааг Хөрөнгийн бирж бүртгэн авч, хувьцааны арилжааг нээснээр иргэд хувьцаагаа бусдад худалдах, үр хүүхдэдээ өвлүүлэх хууль ёсны эрх нь баталгаажих юм.
ЭТТ энэ онд 120 сая ам.долларын ашигтай ажиллан, 50 сая ам.долларыг ногдол ашигт тараах боломжтой.
Ногдол ашиг хуваарилахын тухайд ЭТТ компани ашигтай ажилласан тохиолдолд энэ амлалт биелнэ. Тэд өнгөрсөн сард Чалко компанийн, 350 сая ам.долларын өрийг барагдуулсан. Энэ зээлийн 34 сая ам.долларыг бэлнээр, үлдсэнийг нь нүүрс нийлүүлэх замаар төлж дуусгажээ. Засгийн газрын ямар нэг бондоос ашигласан зүйл байхгүй гэдгийг Ц.Ганхуяг захирал онцолж байв.
Одоо харин Хөгжлийн банканд төлөх 239 сая ам.доллар (үндсэн зээл 200 сая ам.доллар, хүү 39 сая ам.доллар) үлдэж байна. Энэ зээлийг дараах 3 зориулалтаар ашиглажээ.
- Дотоодын банкуудаас авсан зээлээ төлөх
- Хүний хөгжил санд мөнгө төвлөрүүлэх. Энэ зээлийг оруулалгүй тооцвол ЭТТ өнгөрсөн онд 94 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
- Тоног төхөөрөмж худалдаж авах (10 сая ам.доллар зарцуулсан)
Үүнээс өөр зээлгүй, харин ч авлагатай аж. “Энержи ресурс” компани 7.8 сая ам.долларыг тус компанид төлөх юм байна. “Энержи ресурс”-ын нүүрс угаах үйлдвэрт хоёр удаа Таван толгойн нүүрсийг угаах туршилт хийжээ. Ингэхдээ тухайн үеийн зах зээлийн үнээр нүүрсээ нийлүүлсэн ч угаасны дараах гарц нь 70-71 хувийн орцтой байсан байна. Урд хөршид угаалгахад 85, 89, 91 хувийн орцтой байсан. “Энержи ресурс” ТТ-н нүүрсийг угаасны дараа цааш нь борлуулсан эсэх нь тодорхойгүй ч хоёр компанийн хооронд авлага үүссэн юм байна.
ЭТТ энэ онд 300 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ. Улсад татвар, хураамж хэлбэрээр 111 сая ам доллар төлж, 120 сая ам.долларын ашигтай ажиллана. 50 сая ам.долларыг ногдол ашигт тараах боломжтой гэж тооцоолжээ. Чалкотой хийж буй хэлэлцээ амжилтад хүрч, Зүүн Цанхийн нүүрсээ одоогийн үнэ болох 59 ам.доллараас өсгөчихвөл эдгээр дүн дагаад өсөх гэнэ. Гэхдээ энэ онд орон тоо нэмэхгүй. Харин ч орон тоогоо цомхотгох бодлого баримталж байгаа аж.