Иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессежээр мэдээлдэг болжээ.
Тодруулбал, визийн зөвшөөрөл хүсэн материалаа ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад “Юнител” болон “Мобиком”-ын сүлжээгээр визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээж байгаа аж.
Ингэснээр иргэд уг зөвшөөрлийн дагуу виз олгох байгууллагуудад шууд хандах боломжтой. Эхний удаад зөвхөн “Юнител” болон “Мобиком”ын хэрэгчдэд мессэж илгээж байгаа бол цаашид бүх үүрэн телефоны хэрэглэгчдийг хамруулах юм байна.
Харин мессежээр хариу ирүүлээгүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн төвийн 93141010 дугаарын утсаар тодруулах боломжтой.