Монголын төмөр зам, Монголын нутгаар дамжин өнгөрөх бололцоо, зохион байгуулалт, боломжуудыг танилцуулах “Транзит Монгол 2017” Монгол-Орос –Хятад гурван улсын форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж байна.
Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврээр дамжуулан Хятадын зах зээлийг Европтой, ОХУ-ыг Азийн зах зээлтэй холбоход чухад ач холбогдол бүхий энэхүү форумыг Зам тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар Төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй.
Хятад, Оросын худалдааны эргэлт 68 тэрбум ам.доллар байсан бол Монголын төмөр замын коридорууд байгуулагдсанаар 2020 онд худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна.
Тус форумд Монголын гурван улсыг дамнасан төмөр замын коридорт оролцогч төрийн байгууллага, тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, хил, гааль, хорио цээрийн байгууллагын нийт 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа: МОНГОЛЫГ СОНИРХСОН ХҮМҮҮС УРЬД УРЬДЫНХААС ИЛҮҮ БАЙНА
“Бид Форумын үр дүн, манай нутгаар дамжин өнгөрөх тээвэр үлэмж ихээр нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Монголыг сонирхсон хүмүүс урьд урьдынхаас илүү байна. Энэ нь манай транзитын бололцоо нэмэгдсэний илэрхийлэл юм.
Өмнө нь гадны төмөр замуудын тарифын хөнгөлөлт гуйдаг байсан. Энэ удаад бид өөрсдөө хөнгөлөлт үзүүлж, улмаар манай нутгаар дамжин өнгөрч байгаа ачааны хэмжээнээс ашгаа олъё гэсэн зорилготой байна. Мөн бид өөрийн нутгаар өнгөрөх тээврийн хурдыг хурдасгасан. Гаалийн мэргэжлийн хяналтын үзлэгүүдийг нэг цонхны үйлчилгээнд төлвөрүүлэх зэрэг шинэ санаа шинэ боломжуудыг Орос, Хятадын тээвэр зуучийн компаниудад олгож байна” гэлээ.
Форумын Төмөр замын хөгжлийн бодлого, Монгол, Хятад, ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагааны илтгэлийн хэсэгт Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Монгол Улсын төмөр замын салбарын өнөөгийн байдал, “Талын зам”, “Бүс ба зам” санаачилгуудын уялдаа” сэдэвт илтгэлээр эхлүүлсэн юм.
Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур: МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН КОРИДОРУУД БАЙГУУЛАГДСАНААР ХЯТАД ОРОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ГУРАВ ДАХИН ИХЭСНЭ
“Гурван улсын төрийн тэргүүнүүдийн түвшинд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” гэрээ байгуулсан. Үүний хүрээнд Талын зам, БНХАУ-ын “Бүс ба зам”, ОХУ-ын Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулан хэрэгжүүлэх нь улс дамнасан ачаа тээвэр, бүс нутгийн логистикийг хөгжүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх ач холбогдолтой.
Монгол Улсын талын зам төсөл хөтөлбөр төмөр зам, эрчим хүч, авто зам, хийн хоолой, эрчим хүч зэрэг таван шугамын Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамнасан бусад дэд бүтцийг үүсгэх “Талын зам” стратегийн санаачилга юм.
Монгол Улсаар дамжин өнгөрөх таатай нөхцөл бүрдүүлэх, хамгийн дөт, хямд үнээр хурдан шуурхай дамжуулахаар зорилт тавин ажиллаж байна. Хятад, Оросын худалдааны эргэлт 68 тэрбум ам.доллар байсан бол Монголын талын зам төмөр замын коридорууд байгуулагдсанаар 2020 онд худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна.
Одоо байгаа хоёр талын Манжуур, Казахстаны коридорууд хүндрэл үүсгэж байгаа тул Монгол улсаар дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн үйл явцад шинэчлэлт хийж байна” гэв.