Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс ба олон улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсэн. Одоо тэрбээр гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Энэ олон гаднын байгууллагуудтай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүн, эдийн засагт ингэж нөлөөлсөн гэсэн судалгаа Сангийн яаманд байгаа юу. Энэ бүх мэдээллийг нэгтгэж, үр дүнгээ тооцож байж дараа дараагийнхаа хөтөлбөрийн чиглэлийг тодорхойлно. ОУВС-тай хэлэлцээрт орохдоо хэлэлцээрийн үндсэн нөхцөлөө яаж тодорхойлсон бэ. Нөхцөлүүдээ тодорхойлсон тоо баримтыг АН-ын бүлэгт өгч болохгүй юу. Нэг мэдээлэлтэй байвал хэл амаа ололцоход амар шүү дээ. Өнөөдөр энэ санхүүжилтүүдийг аваад хэрэгжүүлэхэд бэлэн болсон төслүүд байгаа юу.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: ОУВС-д өөрийнхөө ажлын хэсгийн шугамаар мэдээллээ цуглуулдаг. Энэ мэдээллийг ард иргэдээс нуугаад байх юм байхгүй. Өмнөд Солонгосоос Монгол Улсад үзүүлэх хөнгөлөлттэй зээл шийдэгдсэн. Мөн Туркээс авах зээлийн асуудал нааштай шийдэгдэж байна. Том төслүүдийн тухайд хөнгөлөлттэй зээл авч буй орнуудаас ямар чиглэлээр хамтран ажиллах, үйлдвэрлэл байгуулах талаар хэлэлцсэн. Цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ шинжлэх ухааны тооцоотой хийхгүй бол мөнгийг үр дүнгүй ашигласан гашуун туршлага бий.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Намрын чуулганы үеэр хэд хэдэн Элчин сайдын яам, төлөөлөгчийн газрын татан буулгах талаар яригдсан. Индонезийн тухайд АСЕАН-ы төв байдаг 2050 онд эдийн засгаараа дэлхийд эхний тавд багтана хэмээн яригдаж байгаа. Ийм газар байгаа Элчин сайдын яамаа татан буулгах гэж байна. Ц.Мөнх-Оргил сайдаа Элчин сайдын яамдын татан буулгах тухай асуудал УИХ-ын тогтоолоор шийдэгддэг. Гэвч байнгын хорооны хуралдаанаар л энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ бол хууль бус зүйл. Монгол төрийн аргамж болсон гадаад бодлогод та ноцтой алдаа гаргаж байна Ц.Мөнх-Оргил сайд аа.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Индонез, Бразил дахь Элчин сайдын яамыг татан буулгаснаар Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад бодлогод аюул учраад байгаа юм байхгүй. Хөрөнгө мөнгө хэмнэх үүднээс эдгээр улсад байгаа Элчин сайдын яамыг түр хугацаанд татан буулгах үүргийг Засгийн газраас өгсөн. Нөгөө хоёр улсад энэ асуудлыг тайлбарлаж хэлсэн. Индонезийн тал асуудлыг ойлгож буйгаа илэрхийлсэн. Элчин сайдын газрыг түр хугацаанд татан буулгаснаар Индонезтой харилцаа тасраагүй. Дипломат харилцаа хэвийн үргэлжилнэ
Чуулганы хуралдаан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.