-Mongolian mining 2017 үзэсгэлэнгээс-
Уул уурхай, зам, барилгын компаниудын үйл ажиллагаа хаврын өдрүүдтэй зэрэгцээд эхэллээ. Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Оюутолгой, Эрдэнэс таван толгой зэрэг манай улсын томоохон олборлогч, боловсруулах чиглэлийн компаниуд энэ онд ямар хэмжээний худалдан авалт хийхээ өнгөрсөн долоо хоногт танилцуулав.
Аюулгүй ажиллагааг хангасан, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, нэмүү өртөг шингэсэн, чанарын стандартад нийцсэн, зах зээлд өрсөлдөхүйц үнэтэй бараа бүтээгдэхүүнийг л худалдан авахаа бүх уурхайн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Харин ханган нийлүүлэгч компани бараагаа цагт нь нийлүүлэх, бизнесийн ёс зүйг чанд баримтлах гэх мэт ерөнхий шаардлагыг хангах ёстой.
Оюутолгойн зарцуулсан 10 доллар тутмын 8 нь Монголд үлджээ.
Оюутолгой компанийн Үйлчилгээний гэрээ хариуцсан ажилтан Г.Солонгын хэлснээр тус компани 2016 оны эцсээр нийт 760 сая ам.долларын гэрээ байгуулан, худалдан авалтынхаа 82 хувийг дотоодоос хангажээ. Энэ нь 1.9 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Гадны уул уурхайн бусад компанитай харьцуулахад энэ хэмжээ харьцангуй өндөр гэнэ.
Энэ нь Оюутолгойн зарцуулсан 10 доллар тутмын 8 нь Монголд үлдсэн гэсэн үг юм. Өнгөрсөн онд нийт 63 сая ам.долларын бараа, үйлчилгээг зөвхөн Өмнөговийн ханган нийлүүлэгчдээс авсан бол энэ онд орон нутгийн ханган нийлүүлэгчидтэй 83 сая ам.долларын гэрээ хийхээр төлөвлөжээ.
Далд уурхайд шаардлагатай тоног төхөөрөмжийг аваад үзвэл 83 хувийг нь мөн л дотоодоос хангажээ. Үндэсний үйлдвэрлэгчид ган бөмбөлөг, нунтаг шохой, баяжмалын уут, ажилчдын хувцас зэргийг анх удаа хангаж эхэлсэн байна. Тус компани цахим хуудсаараа дамжуулан худалдан авалтын мэдээлэл, зараа түгээдэг аж.
Г.Солонгын илтгэлээс анхаарал татсан нэг мэдээлэл бол Оюутолгойн ханган нийлүүлэгчид хөнгөлөлттэй зээл авах эрхийн тухай юм. Тэд арилжааны банкуудтай гэрээ байгуулж, Оюутолгойн ханган нийлүүлэгчид хөнгөлөлттэй зээл авах боломжийг бүрдүүлсэн нь хамтрагчийнхаа бизнесийг дэмжсэн чухал алхам болжээ. Ханган нийлүүлэгчдээ хөгжүүлэх зорилгоор сар бүр уулзалт зохион байгуулдаг тул эдгээр уулзалтад оролцон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР: ХУДАЛДАН АВАЛТАА ШУУД ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ХАНГАНА
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг 1978 онд анх жилд 4 сая тонн зэс олборлох хүчин чадалтай байгуулсан бол одоо 32 сая тонн зэсийн хүдэр боловсруулж байна.
Тус үйлдвэр 2016 онд улсын төсөвт 400 орчим тэрбум, орон нутгийн төсөвт 50 орчим төгрөг төвлөрүүлжээ. 100 хувь үндэсний компани болсноор худалдан авалтын бодлогод нь өөрчлөлт орсон.
Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд нийт 397 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Энэ нь нийслэлийн нэг жилийн хөрөнгө оруулалтын талтай тэнцэнэ.
Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр илтгэлдээ “Бид шахааны бизнесийг цэгцэлнэ. Худалдан авалт хийхдээ нээлттэй тендер зарлан, үйлдвэрлэгчээс шууд худалдан авалт хийнэ” гэв.
Энэ үйлдвэр нь нэг талаас томоохон худалдан авагч боловч нөгөө талаас нийлүүлэгч мөн. Учир нь тус үйлдвэрийн Засвар механик, машины завод олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн эдийн засагч С.Эрдэнэбилэг орон нутгийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчийг дэмжинэ. Зах зээлийн үнийг баримтална. Ил тод, нээлттэй худалдан авалт хийнэ гэдгийг дурдав. Цех нэгж бүр захиалгаа өгч, тэдгээрийг хэлтэс бүрд нэгтгэдэг байна. Дараа нь үнийн судалгаа хийж, захирлууд худалдан авалтын захиалгыг баталсны дараа ТУЗ-өөр мөн батлуулах шат дараалалтайг дуулгасан юм.
Хэрэв гадны компаниас худалдан авалт хийх бол заавал албан ёсны дистрибьютер байх шаардлага тавьдаг гэв. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд нийт 397 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Энэ нь нийслэлийн нэг жилийн хөрөнгө оруулалтын талтай тэнцэнэ. Худалдан авалтыг задалбал
- Барилга, хөрөнгө оруулалтад 60.7 тэрбум,
- Үндсэн технологийн материал, бусад сэлбэг хэрэгсэлд 337 тэрбум төгрөг зарцуулжээ.
Харилцагч байгууллагуудыг харвал,
- Үндэсний ханган нийлүүлэгчид 47 хувь,
- Орон нутгийн ханган нийлүүлэгчид 36 хувь,
- Гадаадын үйлдвэрлэгч компаниуд 17 хувийг эзэлж байна.
Нийт худалдан авалтынхаа 83 хувийг дотоодын компаниудаас хангасан бөгөөд нийт худалдан авалтын 61 хувийг шатах тослох материал, ган бөөрөнцөг, ган бөөрөнцгийн бэлдэц, дугуй эзэлжээ. Үлдсэн худалдан авалтыг үндсэн хөрөнгө, сэлбэг хэрэгсэлд зарцуулсан аж.
36 дотоодын компаниас 22 нэр төрлийн барааг 62 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь импорт орлох бүтээгдэхүүнүүд юм байна. Жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих хүрээнд 14 үйлдвэрлэгчээс 6 тэрбум төгрөгийн бараа худалдан авснаа ч танилцуулав. Эдгээр үйлдвэр Орхон аймагт 600 гаруй ажлын байр бий болгожээ.