“GoGo cafe” булангийн зочноор таван охин компанийг багтаасан Natural textile group-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхцацралыг урилаа. Тэрхүү таван компанийн нэг нь монгол айл болгонд байдаг та бидний сайн мэдэх Эрдэнэт хивс юм.
Эрдэнэт хивсний чанар, өнгө загвар шинэчлэгдэж, сэтгэл татсаар байгааг үйлдвэрийн ажилсаг хамт олны уйгагүй хөдөлмөрөөс гадна том үйлдвэрийн нүсэр үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг тэрбээр жижигхэн биедээ ахдам ажилтай ч шантралгүй давсаар өнөөг хүрчээ.
Монгол хониныхоо ноосыг эцсийн бүтээгдэхүүн болгож, дэлхийн зах зээлд гаргаж, хэрэглэгчдээс чамгүй үнэлэлт авч байгаа нь компанидаа сайн менежмент хэрэгжүүлсний гавьяа, Монголын сурталчилгаа. Дотоодын хэрэгцээнийхээ 95 хувийг хангасан Эрдэнэт хивсийнхэн гадаад худалдаагаа өргөтгөх зорилго тавин, шинэ шинэ зах зээлийн эрэл хайгуул хийж зогсолтгүй ажилласаар байна.
-Үйлдвэр удирдаж байгаа учир таныг инженер технологийн мэргэжилтэй байх гэж бодсон үгүй юм байна?
-Би 1992 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан болж, нягтлан бодогч, шинжээч эдийн засагч мэргэжлээр сургуулиа төгссөн. Аав, ээж хоёр минь худалдааны салбарт нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор олон жил ажилласан эдийн засагч мэргэжилтэй. Тэднийхээ зөвлөснөөр л мэргэжлээ сонгож байлаа.
Тухайн үед их сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэх нь бидний үүрэг, ямар мэргэжил сонгох нь ихэнх тохиолдолд ээж, аавын үүрэг даалгавар байлаа. Аав, ээжийнхээ сонголтыг дагасандаа би харамсдаггүй. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн эхэн үед бизнесийн олон салбар руу хөрвөж, ажиллахад миний мэргэжил гол түшиц болсон. 1990-ээд оны эхээр эмч, багш, инженер гээд янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс бизнес хийж эхэлсэн. Тэр дундаа миний мэргэжил аль ч чиглэл рүү нь хөрвөхөд дөхөмтэй байсан.
-Таны дунд сургуулиа төгсөж, мэргэжлээ сонгох үе бол Монголын нийгэм, эдийн засгийн шилжилтийн цаг үе. Тэр үед ямар зорилготойгоор ийм сонголт хийж байв?
-1990 оноос өмч хувьчлал явагдаж эхэлсэн. Тухайн үед хувийн хэвшлийн байгууллага ховор байлаа. Бизнесийн салбарт ажиллана гэсэн төсөөлөл байгаагүй. Багшийн заасан хичээлийг л маш сайн сурах ёстой гэсэн ойлголттой оюутан болж байжээ. 1992 онд Монгол улсын их сургуулийн эдийн засгийн тэнхимд Олон улсын нягтлан бодох бүртгэлийн хичээлийн хөтөлбөрөөр сурсан Монголын анхны оюутнууд нь манай ангийнхан болж байсан.
Зах зээл хөгжсөн орнуудад олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт байдаг. Тэр стандартыг нэвтрүүлж эхэлсэн үе нь бидний оюутан болох жил таарсан хэрэг. 1996 оны манай сургуулийн нягтлан бодох бүртгэлийг төгссөн залуучууд бүгдээрээ салбар салбарт маш амжилттай ажилладаг.
-Та тооны хичээлдээ сайн хүүхэд байв уу?
-Тийм ээ. Тооны сонгонд явдаг, аравдугаар ангид байхдаа их сургуулийн дээд тоо боддог байлаа. Тэгж нэлээд давтаж байж л МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн шалгалтыг давсан. Манай сургууль өрсөлдөөн ихтэй, хуваариа хөдөө орон нутаг руу явуулдаг учир хотоос маш цөөн хүүхэд авдаг. Шалгуур нь маш шударга. Бид шалгалтын дүнгээ шууд шалгалт өгсөн танхимдаа хүлээн суугаад сонсоод гардаг байлаа.
-Сургуулиа төгсөөд шууд “Номин”-д ажиллаж эхэлсэн үү?
-1996 онд сургуулиа төгсөөд “Бодь интернэшнл”-д тооцооны нягтлан бодогчоор нэг жил ажилласан. Тэнд байхдаа олон цагаар сууж ажиллаж, их ч зүйлийг сурсан даа. “Голомт” банк 1995 онд байгуулагдсан санагддаг. Намайг анх ажилд ороход яг хүчээ авчихсан, дан шинэ залуу боловсон хүчинтэй компани байлаа.
-Та “Номин”-г үүсгэн байгуулсан Шагдарсүрэн гуайн бэр юм байна. Нөхөртэйгээ хэзээ танилцсан бэ?
-Бид хоёр их сургуулийн нэг ангийнх. Дөнгөж оюутан болоод үерхэж эхэлсэн. Сургуулиа төгсөөд би Бодь интернэшнлд, манай нөхөр Төрийн өмчийн хороонд ажилд орсон. Төрийн өмчийн хороо 1996 онд байгуулагдсан жилээ МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн шинэ залуучуудыг авахад манай ангиас долоон хүүхэд нэг дор ажилд орж байлаа. Бид хоёр 1997 онд хуримаа хийсэн. Манай нөхрийг Энхбаяр гэдэг, “Натурал текстайл групп” /N.T.G/-ийн ерөнхий захирал. Групп дотроо таван үйлдвэртэй, үйлдвэрүүдийнхээ ерөнхий бодлого, маркетингийг “N.T.G” хариуцдаг.
-Тэр үед өнөөгийн Номингийн үндэс суурь ямар түвшинд ажиллаж байсан бол?
-Номин холдинг 1992 онд байгуулагдсан байдаг. Манай нөхрийн дунд ах анх санаачилж, эхний удаад гэр ахуйн цахилгаан бараа нэг хоёроор нь авчраад худалдаж эхэлсэн гэдэг юм. Харин 1995 онд жижигхээн тасгаас нэлээд том тасагтай, ардаа агуулахтай болж өргөжсөн байсан. Би “Бодь”-д ажиллаж байгаад жолооны курст суръя гэхэд чөлөө өгсөнгүй.
Тэгэхээр нь ажлаасаа гараад жолооны курсээ төгсчихлөө. Ингээд завтай болчихоод байтал найз залуугийн маань аав нь намайг ”Худалдагч хий” гэхэд нь 2-3 сар худалдагч хийж, электрон бараа зарсан. Дараа нь нэг жил орчим нягтлан хийлээ. Гэр бүлийн бизнес нь нэлээд хэдэн чиглэл рүү тэлсэн. Тэр бүхэнд хариуцаж, зохион байгуулах хүн хэрэгтэй байлаа.
Ингээд би 1997 оны аравдугаар сард “Номин” супермаркетийг анх байгуулахад хариуцаад ажилласан. Анхны Номин супермаркет өнөөгийн 3-4 дүгээр хорооллын Номин их дэлгүүрийн байрны нэг давхарт 200 ам.метр талбайтай жижиг дэлгүүр байлаа. Хуучнаар хүнсний 56 дугаар дэлгүүрийн байрны хажуу хэсэг л дээ. Тэр дэлгүүр хүйтэн, худалдагч нь эсгий гуталтайгаа суудаг байсныг санадаг.
Хүнсний 56 дугаар дэлгүүрт ажиллаж байсан эгч нар насаараа тэндээ ажиллаад саяхан тэтгэвэртээ гарсан байх шүү. Анхны хүнсний дэлгүүр нээснээс хойш гурван сарын дараа хажуугийн том заал руу нь шилжиж, өнөөгийн супермаркетийн анхных нь байгуулагдсан. Шинэ оны өмнөхөн ээж, аав, ах дүү нар бүгдээрээ ундаа, чихрээ өрөөд өдөр, шөнөгүй ажиллаж байлаа.
Би 1997-2001 оныг хүртэл хүнсний салбарт, 2001-2003 онд Номин сан хадгаламж зээлийн хоршоог удирдаж ажилласан. Дараа нь Номин фэйшн байгуулагдахад захирлаар гурван жил ажиллажээ. Нөхөр бид хоёр санхүү, нягтлангаар төгссөн учир аль ч салбарт очсон санхүүгийн гол тайлан тооцоог нь хариуцдаг. Номин косметикийг ч хариуцаж байлаа, ер нь ямар салбарт хүн хүч хэрэгтэй болно тэр бүхэнд нь ажилласан даа.