МЗХ-ноос санаачлан “Халдваргүй Ирээдүй-Мэдлэгээ хэрэглээ болгоё” төслийг энэ сарын 12-ноос ирэх 12 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийг “Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”, ХӨСҮТ, “Ү PEER” үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ, “Marie Stopes” Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Бамбууш” ХХК ажиллаж байна.
2016 онд Монгол Улсад бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний нийт тохиолдлын 51.2 хувийг 15-24 насныхан эзэлжээ. Судалгаанд хамарсан өсвөр үеийнхний 10 хүн тутмын долоо нь бэлгэвч болон жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгсэл огт хэрэглээгүй гэсэн байна. Энэхүү судалгаа нь өсвөр үе, залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдлэг, мэдээлэл зайлшгүй хэрэгтэй гэдгийг албаныхан хэлж байна.
Хоёр үе шаттай үргэлжлэх төслийн эхний шатанд нийслэлийн ЕБС-ийн сурагчид, МСҮТ-ийн оюутнуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ, ХДХВ-ын шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалт, шинжилгээ хийх өдөрлөг зохион байгуулах юм. Мөн МЗХ-ны 21 аймгийн төлөөлөгч залуусыг “Манлайлагч сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг зохион байгуулах бөгөөд тэд орон нутагтаа энэ талаарх мэдээ мэдээллийг түгээх юм.
Төслийн II шатанд их, дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудад бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн өөрийгөө хамгаалах талаарх мэдээ мэдээллийг өгөх сургалтыг зохион байгуулна. Түүнчлэн эцэг эхчүүд болон олон нийтэд зориулан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдлэг мэдээлэл, контент, нэвтрүүлгийг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэх аж.
Ж.Болор