1600 азтан тодруулах үзэсгэлэн худалдаа эхэллээ

Бизнес мэдээ

2017-04-14 13:57 GMT+8

Мишээл экспо төвд Улаанбаатар хотод худалдаа үйлчилгээ эрхэлж буй 100 орчим аж ахуй нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчид нэгдэн нийслэлчүүддээ Улаанбаатарын хямдралын өдрүүдийг өргөн барина. Энэ өргөтгөсөн хямдралын худалдаанд оролцож буй байгууллагууд үндэсний үйлдвэрийн болон импортын бараа бүтээгдэхүүндээ ганцхан удаа 80% хүртэлх Агуулах чөлөөлөх хямдрал зарлаж 1600 азтанг тодруулж газар дээр нь бэлгийг нь гардуулах өгөх болно. 

Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагддаг хамгийн том үзэсгэлэн төдийгүй аймаг орон нутгийн бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан танилцуулдгаараа онцлогтой юм.

Үзэсгэлэнд оролцож буй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийнэ.

Үзэсгэлэн худалдаанд дараах оролцогч байгууллагууд 10-80% хүртэлх хямдрал зарлах болно.

Улаанбаатарын хямдралын өдрүүдэд нэгдэж буй байгууллагууд:

  • Монгол контент ХХК
  • Монос хүнс ХХК
  • Монос косметикс ХХК
  • Монкрем ХХК
  • Евро фарм ХХК
  • Амно фейшн ХХК
  • Чансаа гутлын их дэлгүүр
  • Cherry Bakery
  • Euro Men’s
  • Office Lady
  • Зар мэдээ
  • Интер ном
  • Blonde’s Boutique
  • Vivid арьсан цүнх
  • Хос гоёо хүүхдийн гутал
  • Гилгэрэм ХХК
  • Нар фейшн ХХК
  • Монгол авдар ХХК
  • Fohow
  • Хүрмэн ХХК
  • Агмарко ХХК
  • Хаан хүнс ХХК
  • Макс Эгзим ХХК
  • Ger collection LLC
  • Дархан Минж ХХК
  • Капитал маркет ХХК гэх мэт 100 гаруй байгууллага олорцож байгааг дуулгахад таатай байна.

Үзэсгэлэнгийн үеэр 3 өдрийн турш оролцогч байгууллагуудын бараа бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа, хөгжөөнт тоглоом гэх мэт олон сонирхолтой арга хэмжээнүүд явагдах болно.

4-р сарын 14-16-ны хооронд Мишээл экспо төвд

Дэлгэрэнгүй мэдээллийг 96202016, 99007003, 99808055,

https://www.facebook.com/hudaldaaniitunshlel/?ref=page_internal

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 942 санал өгсөн байна.

Дээшээ