"Ард түмний онц зөвлөл" ТББ-ын гишүүд Сүхбаатарын талбайд жагсаал хийж байна.
Тэд төрийн гурван өндөрлөг, УИХ-ын бүх гишүүд болон өмнө нь оффшор бүсэд данстай гэгдэж байсан хүмүүсийг шалгах ёстой гэж үзэн, тулган шаардах бичиг өгчээ. Гэвч тэдний хүсэлтэд хариу өгөөгүй тул жагсаал зохион байгуулж байгаа аж.
Жагсаалд УИХ-ын гишүүн С.Жавхлан оролцлоо. Тэрээр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших улстөрчид найз, намын нөхдийнхөө хилийн чанад дахь, хууль бусыг мөнгийг олж ир. АН С.Баярцогтын, МАН С.Баярынхаа мөнгийг авчирсан цагт Ерөнхийлөгчийн сонгуульд энэ намууд өрсөлдөх эрхтэй болно. Байдал ийм байхад бид нэмэгдсэн татвар төлөхгүй. Эрх баригч нам татвар нэмж, буруу шийдвэр гаргасан тул ард түмнээс уучлал гуйх ёстой. Хулгай хийхээ зогсоо. Мөнгөө гадаадад хадгалах нь эх оронч үйлдэл биш. Ийм хүмүүсийг нам нэртэй бүлэглэл нуун хайцаалж байна. Татварын дарамт ирсээр байтал Ерөнхийлөгч яагаад хориг тавихгүй байна вэ. Тэд нэг хөнжилд орсон нь тодорхой боллоо. Тэр хүн өөрийгөө энд тэнд дүгнүүлээд байгаа. Тийм бол энд ирээд биднээр дүгнүүл.
Зам барилгын ид ажлын үе эхэлж байхад монгол залуус Солонгост боолын хөдөлмөр эрхэлж, харин галт тэргээр дүүрэн хятад иргэд Монгол ирсээр. Үүнийг санаатай хийдэг. УИХ, Засийн газрыг тараая. Ерөнхийлөгчийг огцруулъя" гэв.
Хуулийг батлахаас өмнө нь оффшор бүсэд данс нээлгэсэн төрийн албаныхан хариуцлагын гадна үлдлээ.
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан. Товчоор энэ хуулийг оффшорын эсрэг хууль гэж нэрлэсэн юм.
Уг хуульд АТГ-т мэдүүлэг өгөх 38900 албан хаагч, тэдний ар гэрийнхэн болон “хамаарал бүхий иргэд” оффшор бүсэд данс нээж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хориглосон.
“Хамаарал бүхий этгээд” гэсэн томъёололд төрийн албан тушаалтны гэр бүл, үр хүүхэд, хамтран амьдрагч, бизнесийн ижил сонирхолтой хүмүүсийг хамруулжээ. Гэвч энэ хууль итгэж болохооргүй хууль болсон, хуулийг батлахаас өмнө нь оффшор бүсэд данс нээлгэсэн төрийн албаныхан хариуцлагын гадна үлдлээ гэж үзэж байна.
Жагсаалыг зохион байгуулагчид 20 орчим тэрбум ам.доллар Монголоос оффшор бүсэд байршсан. Энэ бол баталгаа, нотолгоотой тоо гээд УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг шүүхэд өгснөө мэдэгдлээ.
УИХ-ын гишүн асан С.Ганбаатар, "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр, Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нар жагсаалд оролцон үг хэлэв.
Жагсаалд оролцогчид ирэх даваа гараг хүртэл Сүхбаатарын талбайд суулт зарлахаа мэдэгдлээ. Жагсаал үргэлжилж байна.