Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "Mercedes-Benz" болон "BMW" БНХАУ-ын тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд борлуулалтаараа тэргүүллээ. Харин тэдний гол өрсөлдөгч “Audi” БНХАУ дахь худалдааны төлөөлөгчидтэй маргаан үүсгэсний улмаас тэргүүлэгчийн байр сууриа ийнхүү алдсан байна.
"Daimler" группийн салбар нэгж "Mercedes" 2017 оны эхний улиралд 144 мянга 947 автомашиныг БНХАУ-ын зах зээлд борлуулжээ. Энэ нь оны өмнөхөөс 37 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Үүгээр ч зогсохгүй “BMW“-аас 2000 автомашин илүү нийлүүлснээрээ БНХАУ-ын тансаг зэрэглэлийн автомашины зах зээлийг тэргүүлжээ. Түүнчлэн “BMW”-ийн борлуулалт 12 хувиар өсөж, 142 мянга 828 автомашиныг БНХАУ-ын зах зээлд борлуулсан байна. “BMW” компани “Series 5” загварынхаа шинэ хувилбарыг Шанхайн авто шоуны үеэр танилцуулах гэж байгаатай холбоотойгоор тус компанийн автомашины эрэлт өндөр байгаа ажээ.
Харин “Audi” брэнд эхний улиралд БНХАУ-д нийт 108 мянга 707 автомашин борлуулжээ. “Volkswagen”-ийн салбар нэгж болох дээрх брэндийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард борлуулалт нь 22 хувиар огцом буурснаар 1980-аад оноос БНХАУ-ын зах зээлд нэвтэрснээсээ хойш анх удаа тэргүүлэгчийн байр сууриа алдсан байна. Хэрэглэгчид “Mercedes”-ийн “E-Class” шинэчилсэн загварыг сонирхож байгаа нь БНХАУ-д тансаг зэрэглэлийн автомашины борлуулалт өсөж, зах зээлд эрэлт нэмэгдэхэд нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байна.
Б.Ариунболд