Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Япон улсын нийслэл Токио хотод үйлдвэрийн болон ахуйн бохирдол ус цэвэрлэдэг 20 байгууламж байдаг байна. Эдгээрээс хамгийн том нь “Моригасаки” цэвэрлэх байгууламж бөгөөд иргэд, аж ахуйн нэгжийн ялгаруулж буй бохир усны 25 хувийг дангаар цэвэршүүлдэг. Ингэхдээ химийн бодис ашигладаггүй. Байгалийн бичил биет ашиглан усаа цэвэрлэдэг аж.
Токио хотын үйлдвэрүүд хаягдал усаа тодорхой хэмжээнд цэвэрлэсний дараа “Моригасаки” цэвэрлэх байгууламжид тусгай сувгаар нийлүүлдэг байна. Нийлүүлсэн усыг бичил биеттэй цистернүүдэд цэвэрлэж, гол мөрөн, далайд цутгадаг.
“Моригасаки” цэвэрлэх байгууламж нь хоногт 1 сая 500 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай аж. Үлдсэн лагийг эрчим хүч гарган авахад зарцуулж, ашигтай ажилладаг байна. Цаашид бохир ус цэвэрлэхэд зарцуулж байгаа эрчим хүчийг хэрхэн бууруулах вэ гэдэгт анхаарч байгаагаа хотын захирагчид танилцуулсан гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улаанбаатар хотын дарга Токио хотын Захирагч хатагтай Юрико Койкэгийн урилгаар тус хотод энэ сарын 17-21-ний өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын хоёр дахь өдөр ийнхүү
цэвэрлэх байгууламжийн болон Токио хотын тохижилт, хог хаягдлын менежментийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Токио хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай танилцсан байна. Өнөөдөр С.Батболд Токио хотын дарга Юрико Койкэтай уулзаж, Японы "Киодо цуушин" мэдээллийн агентлагт ярилцлага өгөх юм байна.