Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад математикийн хичээлээр улсдаа тэргүүлдэг. Мөн дүүрэг, нийслэлийн болон улс, олон улсын олимпиадуудад эдний сурагчид цойлон гараад ирдэг.
Сурагчдын энэ амжилтын ард бат зогсож байдаг чадварлаг, туршлагатай багш нарын нэг Монгол Улсын зөвлөх багш, боловсрол судлалын магистр, математикийн багш Бат-Очирын Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Элсэлт, төгсөлтийн шалгалт хаяанд ирсэн энэ цаг үед багш, сурагч, эцэг эхчүүд юуг анхаарах талаар Б.Мөнх-Эрдэнэ багш туршлагаасаа хуваалцсан юм.
-Улсын хэмжээнд төгсөлт, элсэлтийн ерөнхий шалгалт удахгүй эхэлнэ. Та 12 дугаар ангиа төгсгөж, шавь нараа элсэлтийн шалгалтад оруулахаар сойж байгаа байх?
-Энэ хавар манай сургуулийн 12 дугаар ангийг 76 хүүхэд төгсөнө. Манай багш нар намар хичээлийн шинэ жил эхлэхэд л элсэлтийн ерөнхий шалгалтдаа давхар бэлтгэж эхэлдэг. Бид ЭЕШ-д сурагчдаа бэлтгэхээс гадна бүтэн жилийн турш математикийн олимпиадуудад тасралтгүй бэлтгэж, амжилттай оролцуулсаар ирсэн.
Одоо Булган аймагт зохион байгуулагдах математикийн улсын 53 дугаар олимпиадад Нийслэлээс шалгарсан сурагчидтайгаа 2-3 багш явахаар бэлтгэж байна. Манай сургуулийн амжилтын үр дүн багш нарын багийн хамтын ажиллагаатай холбоотой гэж би боддог юм. Манай багш нар мэргэшсэн сэдвээрээ сурагчдадаа зөвлөгөө өгч ажилладаг нь амжилтын нэг үндэс юм.
Миний хувьд эцэг, эхчүүдэд “Танай хүүхэд хүссэн сургуулиа авч чадна, та ажлаа санаа зовохгүй хий” гэж хэлдэг.
-Таны сургалтын гол арга барил юу вэ?
-Би хүүхдүүдийнхээ анги, нас насны онцлогт тохируулж сургалтаа явуулдаг. 5-6 дугаар ангийн хүүхдүүдийг “Би чадна” гэсэн сэтгэлгээнд сургана. Хүүхдүүд “Багшаа би, багшаа би” гэдэг дээ. Тэр хүсэл мөрөөдөл, урам зоригийг нь мохоож болохгүй. “Би чадна, би шилдэг нь” гэсэн урам зориг, мөрөөдөлд багш дөрөөлж сургалтаа явуулах хэрэгтэй. Би хичээлээ “нэгтийн систем” гэдэг аргаар явуулдаг.
Багш өмнө үзсэн сэдвүүдтэй холбоотой, эгзэгтэй, арай дэвшилттэй, амттай бодлого бодуулж, асуулт, туршилтаар хүүхдийн чин хүслийг өдөөн бадрааж өгснөөр хүүхэд бүр хамтдаа болон ганцаараа бяцхан нээлт хийх болно.
Бидний өнөөдрийн нээлт энэ байсан. Энэ бодлогыг шийдсэн хүн манай ангийн өнөөдрийн эрдэмтэн шүү” гэж хэлэхэд хүүхэд болгон бодох гэж улайрна. Янз бүрийн аргаар бодож болно. Ингээд “Шинэ өдрийн хичээлээ эхэлье, манай ангийн маргаашийн эрдэмтэн хэн байх бол? Маргааш тиймэрхүү бодлого байж магадгүй шүү” гээд хэлчихэд хүүхдийн “Илүү ихийг судлах, харах” сэдлийг нь төрүүлээд орхидог. Тэгэхэд зарим хүүхэд маргааш хурдан болоосой гэж хүлээнэ. Математикийн бодлого бүхэн судалгаа, хариу нь зөв бол нээлт хийлээ гэж ойлгодог.
Энэ үед багш тэр хүүхдүүдийг бяцхан эрдэмтэдтэй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж, урамшуулан хүүхдэд өөртөө итгэх итгэл, дахин нээлт хийх хүслийн очийг бадрааж өгдөг. Энэ бодлого, асуудлыг шийдсэнээр сурагчид өмнөх мэдлэгээ өөрөө шалган баталгаажуулж, шинэ мэдлэг авах сэдэл төрж, үүнд тулгуурлан шинэ мэдлэгээ олговол тэр нь итгэл үнэмшил болж ой тойнд нь гүн бат үлдэнэ. Ахлах ангийн сурагчид бодлого бүрийг өөр өөрийн аргаар олон хувилбараар бодож тэр аргуудаас хамгийн оновчтойг нь ярилцдаг. Сурагч ч өөрт таалагдсан аргаа өөрийн болгохын тулд тэр аргаар бие даан олон бодлого бодож, бусдадаа заана.
-Хичээлээ сонирхолтой болгож, сурагчдынхаа анхаарлыг татах таны менежмент энэ байх нь ээ?
-Тийм ээ. Би 20 гаруй жил багшлахад даалгавар хийдэггүй, хичээлд дургүй хүүхэд гэж нэг ч байгаагүй. Тэгэхээр багш хүн хүүхэдтэйгээ хэрхэн ажиллахаас их зүйл шалтгаална. Тоо сурдаггүй хүүхэд гэж байдаггүй юм. Гэхдээ өөр өөрийнхөө оюуны чадамжийн хэмжээгээр хүүхэд болгон тоогоо сураад, элсэлтийн шалгалтаа өгдөг. Элсэлтийн шалгалтын дээд оноо 800 байдаг. Харин миний 2011, 2013 онд зааж төгсгөсөн шавь нарын дундаж үзүүлэлт 719 байгаа. Энэ амжилтаа ахиулахаар шавь нартайгаа хамтран элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгэж байна даа.
БАГШ ХҮН ХҮҮХЭДТЭЙ ХЭРХЭН АЖИЛЛАХААС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА
-Та энэ сургуульд хэдэн жил багшилж байна вэ?
-2003 оноос ажиллаж байна. Би Хөвсгөл аймгийн хүн. МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийг 1994 онд төгсөөд, Хөвсгөл аймагтаа хуваарилагдан, одоогийн улсын тэргүүний “Эрдмийн далай” сургуулиас ажлын гараагаа эхэлсэн. Тус сургуулийн захиралаар миний арван жилийн тооны багш Монгол Улсын Гавьяат багш Ж.Нямжав ажиллаж байсан. Манай сургуульд Гавьяат багш Алтангэрэл, Дарьжав бас Чимэд-Аюуш, Гүмд, Доржсүрэн гээд туршлагатай, шилдэг тэргүүний олон сайн багш нар ажиллаж байлаа. Тэдэнтэй хамт ажиллаж, тэднээсээ суралцаж, санаа бодлоо солилцож явснаараа өөрийгөө азтай хүн гэж боддог юм.
Гэр бүлийн хүн маань Улаанбаатар хот руу шилжин ажиллах болсноор би хотод ирж 11 дүгээр сургуульд орж ажиллаад 15 жил өнгөрчээ. Манай сургууль Улаанбаатар хотын хэмжээнд тооны хичээлээр элсэлтийн шалгалт явуулж, хүүхдүүдээ элсүүлж авдаг. Би энэ хавар ангиа төгсгөөд, ирэх намар шинээр элсэн орж ирсэн, учраа олохгүй шилжилтийн үедээ байгаа бяцхан шавь нараа угтан авна. Шавь нараа шинэ, үржил шимтэй хөрсөнд тарьж буй үртэй зүйрлэдэг. Хүүхдийг хамтдаа хэрхэн тордож, усалж, бордож, гэрэлтүүлнэ түүний үр шимээр гоё цэцэг ургадагтай зүйрлэн тосч авна даа.
Өгүүлбэртэй бодлого арифметикийн аргаар бодох нь хүний задгай сэтгэлгээг хөгжүүлдэг. Тэгэхээр хүүхдийг багаас нь өгүүлбэртэй бодлого бодуулж сургах хэрэгтэй.
Улсын сургуулиудын сургалтын чанар хангалтгүй гэх шүүмжлэл их байна л даа. Харин 11 дүгээр сургууль сурлагын амжилтаараа толгой цохиж байна?
-Манай сургуулийн багш нар багаар ажилладаг, бие биеэсээ үргэлж суралцаж байдаг. Шавь нараа хотын, улсын гээд олон олимпиадад оролцуулдаг. Манай багш нар уяачид гэсэн үг. Тийм учраас 11-ийнхэн амжилт, сурлагын чанараараа улсад нэгдүгээрт ороод байгаа юм.
Манай сургуульд шилдэг арга зүй туршлагатай математикийн багш Батсайхан, Физикийн багш Гэрэлмаа нарын мундаг багш олон бий. Ийм ахмад багш нараасаа бид тасралтгүй суралцаж байна. Манай сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтнууд энэ баг хамт олноо зөв удирдан чиглүүлж, зөв менежменттэй ажиллаж байгаа тул сургууль улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй явна гэж боддог. Ийм шилдэг хамт олны дунд ажиллаж байгаадаа би баяртай явдаг.
-Тэгэхээр та бүхэн байнгын бэлтгэлтэй байдаг улс юм аа?
-Тийм ээ. Зөвхөн манай сургууль гэлтгүй улсын хэмжээнд гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд ажиллаж байгаа багш нар бидэн шиг л ажилладаг. Ажлын цаг нь дуусахад хүмүүсийн чөлөөт цаг эхэлдэг байх. Харин математикийн багш нарт чөлөөт цаг гэж бараг байдаггүй. Маргааш заах хичээлээ бэлтгэхийн хажуугаар олимпиадын хүүхдүүддээ заах онол, бодлогуудаа интернэт, ном, сэтгүүлээс түүвэрлэнэ, бодно. Заах аргаа төлөвлөнө. Мөн улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд долоо хоног бүр том, жижиг янз бүрийн олимпиад болж байдаг. Энэ бүхэнд хүүхдүүдээ сойно.
Эцэст нь “Багш аа, танай хүүхдүүд алт, мөнгө, хүрэл медаль авлаа” гэж сонсоод зогсох л хамгийн сайхан. Бид нар үүнд л урамшиж, ийм сайхан хүүхдүүд заяасан эцэг, эхчүүдэд нь бас баярладаг. Хүүхдүүдийг олимпиадад олон цагаар бэлтгэж, цэгцтэй мэдлэг олгохгүйгээр өнөөдрийн амжилтыг төсөөлөх аргагүй. Миний шавь нарын дунд 12 дугаар ангийн сурагч Амарсанаа, Оргил, Оюун-Эрдэнэ, Мөнх-Учрал, Алтансүх зэрэг хот, улс, олон улсын хэд хэдэн медальтай хүүхдүүд байна. Манай ангийн Цэрэнноров гэж хүү Азийн физикийн олимпиадад оролцох гэж байгаа. Зөвхөн миний ажлын амжилтаас харахад ийм байна. Манай бусад багш нар ч мөн ийм амжилтууд гаргасан.
-Манайд хувийн сургууль олон болсон, сурагчид нь ч олимпиадуудад амжилт гаргаж байна. Тэр хэрээр улсын сургуулиудын нэр хүнд унах хандлагатай болчихлоо. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Хувийн сургуулиуд Монгол Улсын боловсролын системийн ачааг үүрэлцэж яваа. Хувийн сургуулийн амжилтыг олимпиад, уралдаан тэмцээнээр хязгаарлаж болохгүй л дээ. Хүнээс мөнгийг нь авчихсан юм чинь тэр сургууль сургах л ёстой байх. Багш нартаа ачаалал өгч, маш их хөдөлмөр шаардаж хүүхдээ сургахын төлөө зүтгэж байна. Гэхдээ улсын сургуулийн багш нар хувийнхаас бага хөдөлмөрлөсөн юм байхгүй. Бараг хувийн сургуулиудаас илүү ачаалалтай, олон хүүхдүүдтэй ажилладаг.
Хувийн сургуулиудын хичээл заах арга хэлбэр, хичээлийн бүтэц нь улсынхаас ялгаатай зүйл ч байна, адилхан нь ч байна. Ихэнх улсын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг. Багш өглөө хичээл ороод, үдээс хойш хүүхэдтэй ажиллах боломж алга. Анги танхимын хүрэлцээгүйгээс цагт нь хичээлээ заагаад л тараана. Ийм учраас хүүхдийн онолын мэдлэг хувийн сургуулийнхнаас зарим талаар дутмаг байна гэж би дүгнэдэг. Ер нь сурах, сургах үйл ажиллагаа тасралтгүй, маш их цаг зарцуулдаг ажил юм.
БИ ТООЧИН, ТОО БОДДОГ ХҮН ТӨРҮҮЛЭХ ГЭЖ ХИЧЭЭЛЭЭ ЗААДАГГҮЙ
-11 дүгээр сургууль Улаанбаатар хотын шилдэг хүүхдүүдийг сонгоод авчихсан учир сурлагын амжилт нь өндөр байж болох юм?
-Элсэлтийн шалгалт аваад шалгалтанд тэнцсэн хүүхдүүдийг авч байгаа. Шалгалт өгөөгүй, илүү мундаг хүүхдүүд үлдсэнийг бид мэдэхгүй. Хүүхдүүд мэдэлгүй шалгалтаас хоцрох вий гэсэн үүднээс манай сургууль зарыг сайн тараахыг хичээдэг. Өнгөрсөн жил гэхэд манай сургуульд тавдугаар анги төгссөн 963 хүүхэд шалгуулснаас гурван ангийн хүүхдүүдийг элсүүлж авсан. Өрсөлдөөн ихтэй шалгалт болдог. Маш шударга шалгаруулалтаар явагддаг учир улаан шугамдаа тэнцсэн хүүхдийг л авдаг.
-11 дүгээр сургуульд орох хүсэлтэй хүүхдийг яаж бэлдүүлэх хэрэгтэй вэ?
-Манай сургууль элсэлтийн шалгалтаа өгүүлбэртэй бодлого,сэтгэлгээний бодлогууд бодуулж авдаг. Өгүүлбэртэй бодлого арифметикийн аргаар бодох нь хүний задгай сэтгэлгээг хөгжүүлдэг. Тэгэхээр хүүхдийг багаас нь өгүүлбэртэй бодлого бодуулж сургах хэрэгтэй.
-ЭЕШ өгөх сурагчид, тэдний багш нарт та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Элсэлтийн шалгалтад бэлтгүүлж байгаа багш олон хувилбартай бодлогуудыг маш сайн бодуулах хэрэгтэй. Нэг бодлогыг ямар ч аргаар бодож болно. Тэр олон хувилбаруудыг бүгдийг нь зэрэг зааж өгвөл хүүхэд өөрт таалагдсан, хялбар санагдсан аргаар бодно. Ганцхан аргаар заачихаад заавал ингэж бод гэж тулгаж болохгүй. Бодлогыг олон хувилбараар заахад хүүхэд хичээлдээ илүү сонирхолтой болно. Түүний тулд багш хүн онолын өндөр мэдлэгтэй байж, хичээлийнхээ бэлтгэлийг сайн хийх хэрэгтэй. Ийм учраас л тооны багшийн хөдөлмөр цаг наргүй гэж хэлээд байгаа юм л даа.
-Та элсэлтийн шалгалтын дүнгийн үзүүлэлтээрээ улсад тэргүүлдэг багш. Удахгүй болох шалгалтад шавь нар тань хэр бэлтгэлтэй байна?
-Би шавь нарыгаа 12 дугаар ангидаа орсон есдүгээр сарын эхний долоо хоногт “Ямар мэргэжлээр сурах, ямар сургууль авахаа сонго” гэдэг. Хүүхдүүд сургуулиа сонгоод ирсэн хойно нь ямар ямар чиглэлээр бэлдэхийг тодорхойлдог. 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 37 мянган хүүхэд шалгалт өгснөөс 30-аад мянга нь математикийн хичээлийг сонгосон. Манай сургуульд хүүхдүүдийнхээ сонгосон чиглэл бүрээр мэргэжлийн багш нар нь хамтарч ажиллаад явчихдаг.
Математикийн багшийн хувьд хичээлээ зааж байхдаа хөглөгддөг. Тэр байтугай бэлтгэл хийгээгүй ч нэг бодлогыг олон төрлөөр нь бодох үе бий.
Миний хувьд эцэг, эхчүүдэд “Танай хүүхэд өөрийнхөө хүссэн сургуулиа авч чадна аа ,та ажлаа санаа зовохгүй хий” гэж хэлдэг. Тэгэхээр эцэг, эх, багш, сурагч, хүүхэд бүгд нэг зүйлд зорьж, санаа бодол нь төвлөрсөн учир хүчтэй сэтгэлзүйтэй ажиллахад бүгдээрээ ард гарч чаддаг. Элсэлтийн ерөнхий шалгалтад миний шавь нараас 2007 онд Энхмандах 800 оноотой, 90 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2011 онд Ариунбуян 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноогоор улсад нэгдүгээрт зогсож байсан. Энэ хавар ч хүүхдүүд маань улсдаа тэргүүлэн өндөр амжилт гаргаж, хүссэн сургуулиудаа авах байх гэж бодож байна.
-Математикийн шинжлэх ухаанаас хүнд үлддэг гол өгөөж нь юу вэ?
-Би тоочин, тоо боддог хүн төрүүлэх гэж хичээл заадаггүй. Математикийн шинжлэх ухааныг зааж, заалгаснаар нэгдүгээрт, цаг барьдаг болно. Хоёрдугаарт, ямар ч тохиолдолд өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй болсноор амьдралын ноён нуруу алддаггүй. Зовлон тохиолдоход гуньж гутардаггүй, өөрийгөө олны өмнө биеэ эвтэйхэн аваад явчихдаг.
Жаргал ирэхэд учиргүй баярлаж, хэт хөөрөлд автдаггүй. Тэгэхээр математик хүнийг бэрхшээлийг даван туулах чадварт сургадаг. Гуравдугаарт, аливаа зүйлд төлөвлөгөөтэй ханддаг. Ажил хийхийн өмнө төлөвлөгөө гаргаж, баримтад тулгуурлан ажилладаг. Мөн хүний итгэлийг хөсөрдүүлдэггүй. Энэ нийгэмд хүний итгэлийг дааж байвал хариуцлагатай байгаа нь тэр. Шавь нартаа би тэгж л сургадаг.
-Таны хувьд хамгийн их баярлаж байсан үе гэвэл хэзээ вэ?
-Би их сургуулиа улаан дипломтой төгсөөд баярлаж л байсан. Гэхдээ 1998 онд Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуульд багшилж байхад манай захирал Д.Цогтоо сургуулиа төгсөөд дөрөвхөн жил багшилсан залуу багш миний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэсэн. Манай сургуульд алдар гавьяатай олон сайхан багш нар бий шүү дээ. Ээж минь хорт хавдар өвчтэй байсан ч ямар охин төрүүлснийг нь ээжийн минь амьд сэрүүнд харуулсанд нь би “Эрдмийн далай” сургуулийн хамт олондоо баярлаж явдаг.
ХҮҮХДИЙН ЗУРГААДУГААР АНГИД ОРОХ ҮЕ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
-Таны ажлын амжилт багшаар ажиллаж эхэлсэн үетэй зэрэгцээд л явж иржээ. Та ямар арга барилаар шавь нартаа хичээлээ заадаг вэ?
-Анх багшаар ирчихээд бага ангийн багш нарыг их харж судалдаг байлаа. Алтангэрэл, Доржсүрэн, Дарьжав, Гүмд зэрэг бага ангийн сайн багш нарынхаа хүүхэдтэй ажиллах арга барилыг судалсан. Би залуудаа зав л гарвал бага ангийн багш нарыг хичээл орж байхад хаалгаар нь шагайж хардаг байлаа. Дэвтэр засаад суухад нь очиж, багшаа ингэвэл яах вэ гэх мэтээр саналаа солилцоно. Багш нар ч надад их зүйлийг харамгүй хэлж өгсөн. Зургаадугаар анги авахдаа бага ангийн багшийн арга барилыг нь алдахгүй үргэлжлүүлдэг.
Хүүхдүүдтэйгээ нэгдүгээр ангийн хүүхэд шиг ажилладаг. Хичээл тарахад эцэг, эхчүүд хүүхдээ надаас хүлээж авдаг. “Өнөөдөр хүүхэд нь юу хийсэн, ямар амжилт гаргасан” зэргийг нүдэн дээр нь ярина. Тэгэхэд эцэг, эх хүүхдээрээ бахархана. Бас хүүхэд өөртөө “Би чадаж байна” гэсэн итгэл үнэмшилтэй болдог. Тэгэхээр манай багш нар зургаадугаар анги авахдаа эхнээс нь анхаармаар санагддаг. 1-5 дугаар ангид ганц багш хичээл ордог бол зургаадугаар ангиас олон багш орно. Тэр үед хүүхэд нэг хэсэг учраа олохгүй тэвдэнэ. Ийм үед нь багш, эцэг эх хоёр хүүхдийг дэмжиж, чиглүүлж өгвөл хүүхэд ямар ч бэрхшээлгүйгээр цаашаа явчихдаг. Зургаадугаар ангид л хүүхдийг алдахгүй байх хэрэгтэй гэж би өөрийн туршлагаасаа бодох болсон.
Энэ хавар ч хүүхдүүд маань улсдаа тэргүүлэн өндөр амжилт гаргаж, хүссэн сургуулиудаа авах байх гэж бодож байна.
-Та Монгол Улсын зөвлөх багш. Зөвлөх багшийн хувьд бусад багш нартаа зааж зөвлөж ажил хийдэг үү?
-Зөвлөх багшийн хувиар ахмад багш нараас сурсан зүйлсээ өөрийнхөө туршлагаар баяжуулаад залуу үеийнхэндээ зааж сургах ажлыг түлхүү хийж байна. Боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр ахлах ангийн математикийн хичээлийн хөтөлбөрт нэлээд өөрчлөлт орсон. Залуу багш нартаа зориулсан онол арга зүйн сургалт семинар явуулж багш нартаа зааж зөвлөх ажил эрчимтэй хийж байна.
Нээлттэй хичээлээрээ сургуульдаа, дүүрэгт, нийслэлд түрүүлж улсад амжилттай орж байсан. Тэр хичээлүүдийг бүгдийг нь вэбсайтад байршуулсан, залуу багш нар маань түүнийг үзэж санаа оноо авдаг байхаа.
-Урлагийнхан, яруу найрагчид онгод орно гэж ярьдаг. Багш хүнд онгод орно гэж байдаг болов уу?
-Математикийн багшийн хувьд хичээлээ зааж байхдаа хөглөгддөг. Тэр байтугай бэлтгэл хийгээгүй ч нэг бодлогыг олон төрлөөр нь бодох үе бий. Хичээлээ заагаад дуусахын өмнө нөгөө бодлогодоо жижигхэн өөрчлөлт оруулаад “Үүнийг яах билээ, хүүхдүүд ээ?” гэхэд тооныхоо амтанд орсон хүүхдүүд “Багш аа, байж байгаарай” гээд уралдан бодож байхад нь хонх дуугардаг. “За, маргаашийнхаа хичээл дээр бодъё” гээд хүүхдийн тоо бодох хүсэл сонирхлыг нь өдөөж өгөөд гардаг. Тэгж багш ч, сурагч ч хөглөгдсөн байхад 40 минутын хичээл хоромхон зуур юм шиг санагддаг. Ер нь хүн ажилдаа сэтгэлээ өгч, хобби болгох ажиллавал ажлаасаа улам эрч хүч,урам зориг авч ядрахаа ч мардаг юм.
-Та их аз жаргалтай багш шиг санагдлаа?
-Тийм ээ, математик бол нэг талаараа гоо сайхан тул тоо бодож ажлаасаа таашаал авдаг. Манай нөхөр бас тооны багш хүн. Бид хоёр гэртээ заах хичээлээ ярилцана, санаа бодлоо солилцоно, хамтдаа тоо бодно. Би ажилдаа, ер нь бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Аливаа зүйлд сэтгэлээ бүрэн зориулбал үр дүн, амжилт ирнэ.
-Танай хүүхдүүд бас тооны чиглэлээр суралцсан уу?
-Манайх хоёр хүүхэдтэй, хоёулаа л тооны мэргэжлийг сонгосон. Том нь банкинд, бага нь МУИС-ийг мэдээллийн технологийн инженерээр төгсөх гэж байна.
-Тооны багш болох Таны хүүхэд насны мөрөөдөл биеллээ олсон нь энэ байх нь ээ?
-Үгүй ээ, багадаа зүрхний мэс засалч болохыг мөрөөддөг байлаа. Математикийн багш болох сонголтыг тухайн нийгэм миний өмнөөс хийсэн л дээ. Биднийг арван жилээ төгсөх үед аймаг аймгийн шилдэг сурагчдыг бодлогоор багш болгосон. Миний үеийн олон сайн багш байгаа. Тэр үед тоондоо сайныг нь тооны, хэлний хичээлдээ сайныг нь хэлний багш гэх мэтээр багш бэлтгэх бодлого байсан.
-Та нарын үед сурлага сайтай хүүхдүүд багш болдог байж. Харин одоо сурлага муутай хүүхдүүд багшийн сургуулийг сонгож байна гэсэн шүүмжлэл их гарах боллоо?
-Энэ тухай сүүлийн үед яригдах болсон. Багшийн дээд сургуулийг хүүхдүүд сонгохгүй байна гэдэг. Харин одоо сурлага сайтай, төлбөрөө төлөх боломжгүй хүүхдүүдийг МУБИС-д үнэ төлбөргүй сургахаар болсон.Тэгэхээр багш нарын чанар сайжрах байх гэж боддог.
-Туршлага, мэдлэгээсээ харамгүй хуваалцаж, цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.
-Та бүхэнд мөн адил баярлаж байна. Хамт ажиллаж байсан үе үеийн багш нартаа GoGo.mn сайтаар дамжуулан мэнд хүргэж, Та нарынхаа ач гавьяагаар сайн багш болоод явж байна шүү гэж дуулгахад таатай байна.