Сайд дарга нарын машинууд тусгай гэрлэн дохиогоо ашиглан замын хөдөлгөөнд давуу эрхтэй оролцдог байдлыг зогсоох тал дээр Энэтхэгийн эрх баригчид тодорхой шийд гаргасан байна.
Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн яаралтай тусламжийн, онцгой байдлын, гал унтраах ангийн болон цагдаагийн автомашинууд дээрээ тусгай цэнхэр өнгийн гэрлэн дохио байрлуулахыг зөвшөөрөх аж. Эдгээрээс бусад автомашинуудад тусгай гэрлэн дохио байршуулахыг хориглох гэнэ.
Иргэдийн ярьж байгаагаар сайд дарга нар болон олны танил эрхмүүд тусгай гэрлэн дохио ашиглаж авто замын хөдөлгөөнд давуу эрхтэйгээр зорчсоноос үүдэн зам дээр эмх замбараагүй байдал үүсдэг аж.
Тусгай гэрлэн дохио байршуулснаараа улс төрийн дээд албан тушаалтнууд болон засгийн газарт ажилладаг албан тушаалтнууд замын түгжрэлээс зайлсхийхээс гадна өөрсдийнхөө эрх мэдлийг харуулдаг байсан аж.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн твиттер хуудаснаа, “Энэ шийдвэрийг аль дээр гаргах байсан юм. Өнөөдөр үүний эхлэл тавигдсанд баяртай байна.” хэмээн бичсэн байна.
Энэтхэгийн зам тээврийн сайд Нитин Гадкари,”Энэ бол маш том, ардчилсан шийдвэр байлаа.” хэмээн Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Өмнө нь 2013 онд Энэтхэгийн Дээд шүүхээс зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайдууд болон шүүгч нар л машин дээрээ улаан өнгийн тусгай гэрлэн дохиог байрлуулж болно гэсэн шийдвэр гаргаж байсан билээ.