Монголын төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын үндэсний музей “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г олон нийтэд дэлгэлээ.
Уг үзэсгэлэнд түүний амьдралын торгон мөчүүдийг харуулсан гэрэл зураг болон эдэлж хэрэглэж байсан цүнх, шатар, хослол болон бусад эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэр тавьсан байна. Мөн төрөөс олгосон шагнал, дүү УИХ-ын гишүүн асан С.Оюунд бичсэн захидлыг дэлгэжээ.
Тус үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл олны хүртээл болно.