Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялагчдын гол бүс болсон хэд хэдэн газарт авто зогсоол барихаар боллоо.
Тодруулбал,
- Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсан толгойн хэсэгт автомашины 264, дугуйн 60,
- Төрхурахад автомашины 219, дугуйн 52,
- Манзуширт автомашины 230, дугуйн 60,
- Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Мэлхий хадны орчимд автомашины 200, дугуйн 60,
- Зуун ламын агуйн орчимд автомашины 150, дугуйн 50,
- Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт автомашины 400 орчим ил зогсоол барих юм.
Зогсоол барих ажил нь цогц бөгөөд үүнд эко бие засах газар, нэгдсэн пост, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, 24 цагийн камер, харуул хамгаалалт гээд аялагчдад хэрэгтэй бүх зүйл багтаж байна.
Эхний ээлжинд Зайсангийн авто машины зогсоолын цогцолборыг шийдэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 3 тэрбум орчим төгрөгийг ИТХ-аар батлуулах аж.