-Индианаполисд цувралын гурав дахь тоглолт болж, Кавальерс давуу талаа баталгаажууллаа-
Өнөөдөр цувралын эхний хоёр тоглолтыг хожлоор дуусгасан Кливленд Кавальерс Индианад очиж, цувралын гурав дахь тоглолтод оролцлоо.
Тоглолтыг Пэйсэрс гайхалтай эхлүүлж улмаар тоглолтоо хадгалан явсаар эхний хагас 25 онооны зөрүүтэй Пэйсэрсийн давамгайлал дор дууссан.
Эхний хагасын турш хамгаалалт, довтолгоо бүх зүйл нь болж байсан Индианагийн залуусын тоглолт хоёрдугаар хагаст унаж, үүнийг нь Кавальерс ашиглаж чадлаа. Тэр дундаа Леброн Жэймс гайхалтай байж 41 оноо, 13 самбар, 12 оновчтой дамжуулалт өгч трибл дабл хийжээ. Тэрээр мөн өнөөдөр Коби Брайнтыг плэй оффын холын шидэлт, оноо авалтаар гүйцсэн юм.
Дөрөвдүгээр үед Кавальерсаас Кевин Лав, Кайри Өрвинг нар талбайд гараагүй боловч Кавс тоглолтыг эргүүлж 119-114 оноогоор хожил байгууллаа.
Ингэснээр лигийн түүхэнд эхний хагаст хамгийн олон оноогоор хожигдож яваад эргэн ирсэн тохиолдлыг Кавальерс бүртгүүлж чадлаа. Пэйсэрсээс Пол Жорж 36 оноо, 13 самбар, 9 оновчтой дамжуулалт өгсөн ч баг нь ийнхүү хожигджээ. Цуврал ийнхүү 3-0 болж байна.
Эх сурвалж: SPS