Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллаж, тус сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах болсноо зарласнаас хойш хоёр сар өнгөрлөө.
Урьдчилсан хэлэлцээрээр ОУВС Засгийн газарт нийт 5.5 тэрбум ам.долларын зээл, тусламжийг гадаад эх үүсвэрээс хямд зардлаар олох даалгавар өгсөн. Энэ даалгавраа гүйцэтгэх засаглал хэрхэн биелүүлсэн бэ?

Дээрх хүснэгтэд хэдийнэ авсан зээлийг харуулав. Хуралдай бондын хүү харьцангуй өндөр буюу 8.5 хувь байгааг та анзаарав уу. Дээрх зээлийн нийт дүн 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгэхээр бидэнд дахин 3.6 тэрбум дутуу байна.
Тэгвэл ойрын хугацаанд дараах зээлийг гадаад эх үүсвэрээс авахаар Сангийн болон Гадаад харилцааны яамд хэлэлцээгээ эхлүүлжээ.

Ерөнхий сайд зургаадугаар сард ОХУ-д айлчлах урьдчилсан тов гарсан. Түүний айлчлалын дараа ОХУ-аас авах 1.5 тэрбум ам.долларын зээлийн нөхцөл илүү тодорхой болно. Одоогоор энэ зээлийг дэд бүтэц (УБТЗ), эрчим хүчний салбарт зарцуулна гэснээс өөр мэдээлэл алга байна.
Нэг жилийнхээ ДНБ-ий бараг 90 хувьтай тэнцэх зээлийг авах нь. Энэ бол зөвхөн шинэ зээл. Өмнө нь авсан зээл, бонд олон бий.
БНТУ-д бүх нийтийн санал асуулга болж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар боллоо. Тус улсын эрх баригчид энэ түүхэн үйл явдлын дараа 300 сая ам.долларын зээлийг шийдвэрлэх амлалт өгсөн байв. Нэгэнт санал асуулга өндөрлөж, дүн нь гарсан тул улс удахгүй эцсийн хариу өгнө.
Ямартаа ч Засгийн газар ОУВС-гаас авсан гэрийн даалгавраа хийчихлээ. Манай улсын нэг жилийн ДНБ 16 их наяд төгрөгтэй тэнцдэг. Тэгвэл 5.5 тэрбум ам.долларын гадаад зээл ойролцоогоор 13 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Бид нэг жилийнхээ ДНБ-ий бараг 90 хувьтай тэнцэх зээлийг авах нь. Энэ бол зөвхөн шинэ зээл. Өмнө нь авсан зээл, бонд зөндөө бий.
Засгийн газар тодорхой хүү, шимтгэл, хугацаатай авсан зээлийг ХАМГИЙН ӨНДӨР үр ашиг авчрах төсөл, хөтөлбөрт л зарцуулах ёстой. Мөн дээрх бүх зээлийн хүү, хугацаа, зарцуулалт ил тод, нээлттэй байхыг иргэд, ТББ-ууд, сэтгүүлчид шаардах нь зөв.
Эс бөгөөс дөрвөн жилийн дараа гэхэд Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн шиг түүх давтагдан, өр төлбөрөө төлөөгүй баахан компанитай үлдэх эрсдэл бий. Эрх баригчид эдийн засгийг аварлаа, эрчимт эмчилгээнээс гаргалаа гэцгээж байна. Гэвч өмнө авсан зээлийн хугацааг хойшлуулан, дахин шинэ зээл авах нь богино хугацааны л шийдэл. Үүнийг бид урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх гэж хэлдэг. Сонгуулийн дөрвөн жилээр хязгаарлагдахгүй урт хугацаанд өгөөжөө өгөх төсөл, хөтөлбөр л эдийн засгийг жинхэнэ утгаар нь эмчилнэ.
Дахин сануулахад өмнөх засаг ч бонд гарган, зээл авсан. ҮАБЗ хуралдан, Засгийн газарт зөвлөмж өгөөд ч тус болсонгүй. Мөнгө байгаад хөгжил ирдэггүйг дээр дооргүй ойлгох учиртай.
Хүснэгтийг бэлтгэсэн О.Сүхбат