Aвстри Улсын Вeна хот дахь Франц Шубeртийн нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консeрваторийн Анхны монгол оюутан, Морин хуурч Б.Санжаажав монголчууддаа хандан дараах үгсийг илгээжээ.
"Дэлхий даяар тархан суугаа болон Монгол эх орондоо оршин суугаа нийт монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье!
Өнгөрөгч 2016 оны есдүгээр сард миний бие Австри улсын Вена хотноо орших Франц Шубертийн нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторит монгол үндэстний сонгодог хөгжмийн зэмсэг болох “Морин хуур” хөгжмийг сургалтын системд нэвтрүүлэх тухай хөтөлбөр, төслийг оруулсан билээ.
Консерваторийн сургалтын алба болон удирдах зөвлөл нэг сарын турш хуралдан хэлэлцсэний үр дүнд Франц Шубертийн нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторит албан ёсоор “Морин хуур”-ын ангийг нээх шийдвэр, эрхийг хүлээн авсан юм.
Үүнээс хойш тус сургуулийн сургалтын албатай хамтран миний бэлтгэсэн морин хуур хөгжмийн дөрвөн жилийн бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тус сургуулийн сургалтын хөтөлбөртэй нийцүүлж илүү боловсронгуй болгох тухайд шамдан ажилласнаар 2017 оны хоёрдугаар сард тус сургуулийн захирал хатагтай Даниела Эгг морин хуурын ангийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг албан ёсоор баталсан юм.
Гадаадын оюутнуудын хувьд монгол улсын үндэсний хөгжмийг суралцаад зогсохгүй Монголын соёл, урлагтай танилцан суралцах боломж нээгдэж байна.
Ингэснээр Франц Шубертийн нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторит албан ёсоор “Морин хуур”-ын анги нээгдэж буйг баяртайгаар монгол түмэндээ мэдэгдэж байна.
Монгол Улсаас болон дэлхийн өнцөг булан бүрээс Монголын болон гадаадын оюутнууд тус консерваторит нарийн мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээд зогсохгүй “Морин хуур” хөгжмөөр бакалаврын зэргийг хамгаалан төгсөх бүрэн боломж нээгдэж буй юм.
Гадаадын оюутнуудын хувьд монгол улсын үндэсний хөгжмийг суралцаад зогсохгүй Монголын соёл, урлагтай танилцан суралцах боломж нээгдэж байна. Мөн ингэснээр манай улсын аялал жуулчлалын салбарт ч өндөр ач холбогдолтой.
Монгол оюутнуудын хувьд Авcтри улсын болон Европын сонгодог хөгжмийн түүх соёл, ёс заншилтай танилцахаас гадна хөгжмийн өндөр боловсрол мэдлэгийг олж авах бүрэн боломж нээгдэж, энэ нь эргээд Монгол эх орондоо, Монголын соёл, урлагийн салбарт нэн шаардагатай боловсон хүчин болон бэлтгэгдэх гарц нээгдэж буйг хэлэхэд таатай байна.
Монгол үндэстний морин хуур хөгжмийн зэмсэг маань олон улсад мэргэжлийн хөгжмийн их дээд сургуулийн сургалтын системд нэвтэрч буй энэхүү үйл хэрэг нь өнөөдрийг хүртэл Монгол улсын хэмжээнд болон Монгол улсын соёл, урлагийн түүхэнд анхны тохиолдол болоод зогсохгүй үндэсний урлагаа дэлгэрүүлэн олон улсад сурталчлан таниулж буй бодит үйл хэрэг юм хэмээн миний бие дүгнэж байна.
Монгол морин хуурын амьд ая эгшигт хүмүүний сэтгэл уярч хөвчийн дэлхий хөглөгдөж байг.
Иймд энэхүү баярт үйл хэрэг нь миний санал санаачлагаар эхлэл тавигдаж буй хэдий ч, “Морин хуур” хөгжим олон зуун жил өвөг дээдсээс минь уламжлан ирсэн Монгол үндэстний соёлын их өв, баялаг учраас өнөөдөр хотол олон Монгол түмэн бидний баярт мэдээ, баярт өдөр юм аа. Монголын соёл, урлагийн ажилтнууд болон Монгол түмэн та бүхэндээ миний зүгээс халуун баяр хүргэж буйг минь хүлээн авна уу!
Цөөхөн Монголчууд бидний агуу их өв соёл, монгол морин хуурын эгшиг аялгуу дэлхий дахинаа цууриатаж Монголын сонгодог хөгжмийн зэмсэг “Морин хуур” хөгжим маань дэлхийн сонгодог хөгжимтэй хөл нийлүүлэн эгшиглэх цаг ирлээ.

Энэхүү мэдээлэл монгол хүн бүрийн сонорт хүрээсэй гэж хүсэж байна. Та бүхэн баярт мэдээг монгол түмэнтэйгээ хуваалцан цааш түгээнэ үү.
Баярлалаа
Хүндэтгэсэн Б.Санжаажав" гэжээ.
Даниeла Эгг: МОРИН ХУУРЫН ХӨГЖМИЙН ТЭНХИМИЙГ БИЙ БОЛГОХ АЖЛЫГ ӨНДӨР ТҮВШИНД ХИЙЛЭЭ
/Франц Шубeртийн нэрэмжит нарийн мэргэжлийн консeрваторийн захирал хатагтай /
"Энэ жил Франц Шубертийн нэрэмжит нарийн мэргэжлийн консерваториумын 150 жилийн ой тохиож буйг тус консерваториумын захирлын зүгээс дуулгахад таатай байна. Үүнтэй зэрэгцэн манай сургуулийн сургалтанд Морин хуурын анги нээгдэж байгаад бид бүхэн маш их баяртай байна.
Ноён Санжаажав нь Франц Шубертийн нэрэмжит консерваториумд Морин хуур хөгжмийн сургалтын тэнхимийг бий болгон бүтээх ажлыг маш өндөр түвшинд, чанартай хийж гүйцэтгэлээ.
Монгол үндэстний уламжлалт ёс Австри улсад цогцлон босож буйд онцгой нэр төрийн хэрэг юм,
Монгол улсын үндэсний хөгжим болох Морин хуур хөгжмийн сургалтын тэнхим бий болсон үйл явдал нь бид бүхэнд нэр хүндийн хэрэг юм. 2017 оны зуны семестерээс эхлэн элсэлт авахад бэлэн болсон ба мөн бид монгол оюутнууд болон гадаадын олон оюутан тус мэргэжлийг сонгон Австри улсад элсэн суралцана гэж найдаж байна. Монгол үндэстний уламжлалт ёс Австри улсад цогцлон босож буйд онцгой нэр төрийн хэрэг юм.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Морин хуурч, үндэсний өв соёлоо өвлөн уламжлагч, Монголоо тээж яваа хүүгийн хувьд Монгол хүний хувьд Юнeско.д бүртгэгдсэн соёлын биeт бус өвийг түгээн дэлгэрүүлэх сурталчлах ажлыг жинхэнэ утгаар хэрэгжүүлж байна. Мөн хоёр улсын соёлын харилцаа, хөгжмийн эх оронд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх томоохон алхам хийлээ. Монголын соёл урлаг ялангуяа хөгжмийн салбарын хөгжилд дэвшил хийх шинэ гарц нээгдлээ гэж соёл судлаач хүний хувьд үзэж дүгнэж байна. Хөгжим судлаачид энэ ажлыг баяртайгаар өлгийдөн авах биз ээ.