"Skiptrace" киноны найруулагч Ренни Харлин үзэгчдэд хандан уран бүтээлийнхээ талаар хэлсэн үгийг хүргэж байна.
"Найруулагчийн хувьд би олон төрөл жанрын кинонууд дээр ажиллаж үзсэн ч тулаант, адал явдалт төрөл миний хувьд хамгийн хайртай төрөл хэвээр үлдсэн. "Skiptrace" киноны зохиолыг анх уншаад л хайж байсан зүйлээ олсон мэт санагдсан. Тус кино зохиол нь сэтгэл татам түүх, зүрх савлуулсан тулаант хэсгүүд болон сонирхолтой дүрүүдээрээ намайг татсан. Энгийнээр тайлбарлавал энэхүү кино миний дуртай кинонуудыг санагдуулахын зэрэгцээ бидний урьд өмнө нь үзэж харж байгаагүй газруудаар аялах боломжийг олгоно.
Хятад, Монгол, Оросын газар нутгаар явж, кино зураг авсан маань мөрөөдөл биелсэн юм шиг л санагдсан. Би Хятадын кино урлаг болон соёлыг шүтэн биширдэг. Тус кино надад барууны үзэгчдэд дээрх газруудыг өөр шинэ өнцгөөс харуулах боломжийг олгосон.
Энэхүү кино нь найз нөхөрлөл, шударга ёсны тухай өгүүлнэ. Эхэндээ бие биедээ дургүй байсан хоёр хүчтэй дүрүүдийн адал явдал болон тэдний зөвхөн шударга ёсны төлөө бус амьд гарахын төлөө тэмцэлдэж байгааг нь харах таатай байсан.
Макаогийн тансаг казинонууд, Хонконгийн өндөр барилгууд, Монголын тал нутаг, Говийн элсэн манханууд, Шар мөрний боргио болон үзэсгэлэнтэй уулс зэрэг нь гол дүрүүдийн адал явдлыг улам чимж өгсөн.
Манай киноны гол дүрийн хоёр баатрын нэгийнх нь дүрд тулаант, инээдмийн киноны мастер Жеки Чан, нөгөөд нь манай цагийн инээдмийн агуу жүжигчин Жонни Ноксвилл тоглосон.
Жеки Чан хэдэн арван жилийн турш миний шүтээн байсаар ирсэн. Түүний олон талын төрөлхийн авьяас нь сэтгэл татам зан чанартай нь хослон миний өдөр тутмын ажлыг сонирхолтой бөгөөд урамтай болгодог байлаа.
Жонни Ноксвилл орчин үеийн хамгийн сайн хувирдаг инээдмийн жүжигчдийн нэг. Тэрээр анх Jackass телевизийн шоу болон киногоороо олны танил болсон ба сүүлд өөрийн ур чадвараа уран сайхны кинонуудад сорих болсон.
Мэдээж энэ их адал явдлын хажуугаар кинонд онцгой өнгө төрх, уур амьсгал нэмж өгсөн нь гол дүрийн эмэгтэй юм. Түүний дүрд Хятадын кино од Фан Бинбин тоглосон. Түүний уран бүтээлүүдийг үзсэний хувьд түүнтэй ажиллах чин хүсэлтэй байсан.
Skiptrace кино Өрнө Дорнын соёлын ялгааг олж харах ховор боломжийг нээж өгсөн. Дэлхий ертөнц маань өдрөөс өдөрт жижгэрч байгаа энэ үед бол энэ нь маш чухал сэдэв юм. Инээдэм, найз нөхөрлөл, хайр дурлал, шударга ёсны тусламжтайгаар энэхүү ялгааг амархан арилгаж болдгийг үзүүлэхийг эрмэлзсэн.
Би киногоо үзэгчдийн хүртээл болохыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
SKIPTRACE уран сайхны киног Юнивишний видео сангийн "Шинээр нэмэгдсэн", Скаймедиагийн видео сангийн "Хит кино" хэсгээс үзэх боломжтой