Онцгой байдлын ерөнхий газраас “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх сард Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.
Энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулах юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дадлага сургуулийн бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, сургуулийн бэлтгэлийг хангуулан аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж, сургуулийн үеэр зохион байгуулах дадлага сургуулиудын бэлтгэл, үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Энэ үеэр Даланзадгад, Цогтцэций сумын иргэдийг нүүн шилжүүлэх, газар хөдлөлтийн улмаас үүссэн уурхайн осол, нуранги, аврах ажиллагааны болон мал, амьтны цэцэг өвчний үед хэрхэн ажиллах дадлага ажлыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах алба, өмнөд бүсийн Онцгой байдлын газруудын аврагчид АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын аврагчидтай хамтран гүйцэтгэх юм.
“Говийн чоно-2017” сургалт энэ сарын 01-05-ны өдрүүдэд болно.