Ардчилсан намын Дотоод сонгуулийн үр дүнгээр Олимпийн аварга Н.Түвшинбаяр Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон. Булган аймгийн АН-ын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд үндэсний бодлогын гишүүнээр батламжлагдаж, үнэмлэхээ гарджээ. Булган аймгаас 15 сумын дарга батламж, тамга тэмдгээ авснаас Баян-Агт, Бугат, Орхон, Сайхан сумын дарга нар ялалт байгуулсан тул улиран сонгогджээ.
Энэ үеэр ҮБХ-ны гишүүн Н.Түвшинбаяр, Ардчилсан намын шинэчлэл маш сайн явагдаж байна. Энэ шинэчлэл бол том амжилтын үндэс гэж би ойлгож байгаа. Энэ жил Булган аймгийн 80 жилийн ой болно. Энд олзуурхууштай зүйл их байгаа. Учир нь Булган аймгийн түүхэнд МАН 76 жил, Ардчилсан нам дөрвөн жил засаг барилаа. АН засаг барьсан дөрвөн жилийн дотор маш олон эерэг өөрчлөлт гарсныг харж болно.
76, дөрвөн жилийн хооронд асар их ялгаа бий. Тэгэхээр бидэнд авууштай, жиших, зүйрлэх зүйл их байна. Ард түмэн 2020 онд нэгийг бодож, хоёрыг тунгааж саналаа өгөх байх гэж бодож байна. Шинэчлэлийн тухайд Ардчилсан нам хэдхэн хоногийн өмнө дотоод сонгуулиа хийлээ. Гишүүд маш идэвхтэй оролцсон.
Манай нам өнгөрсөн сонгуульд санаанд багтамгүй ялагдал хүлээсэн нь хүн болгонд харамсал бас ухаарал, сэхээрэл өгсөн. Намын шинэчлэл фракцуудын галыг унтрааж байна. Ингэснээр намын бүх шатны гишүүд намынхаа гишүүдийн сонголтоор сонгогдож байна. Цаашдаа намын шинэчлэл бүрэн хийгдэж АН эв эе эрхэмлэсэн нэгэн цул амь, Монгол улсын хүчирхэг улс төрийн хүчин гэдгээ харуулах болно. Бидний шинэчлэлийн үр дүнг харуулах эхний алхам бол Ерөнхийлөгчийн сонгууль юм гэж хэлсэн байна.