Гурван сарын өмнө Цагаан ордныг орхиж, албан тушаалаа өгснөөс хойш АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама анх удаа олон нийтийн өмнө ил гарав. Тэрээр Чикагогийн их сургуулиас зохион байгуулсан чуулга уулзалтад оролцож, үг хэлсэн байна.
Уулзалтад АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчийг урьсан нь учиртай гэнэ. Тэрээр Чикагогийн их сургуульд 10 жилийн турш хуулийн багшаар ажилласан ба өнгөрсөн жил тус сургуулийн дэргэдэх Жексон цэцэрлэгт хүрээлэнд Обамагийн нэрэмжит номын сан барьжээ.
Цаг гучин минут орчим үргэлжилсэн уулзалтын үеэр Барак Обама Чикаго хотод арваад жилийн өмнө нийгмийн ажилтнаар ажиллахдаа сурсан зүйлийнхээ талаар болон дараагийн үеийн удирдагчдыг өсгөн хүмүүжүүлэхэд гар бие оролцох хүсэлтэй байгаа талаар дурдсан байна. Чуулганы үеэр тэрээр ганц ч удаа одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампыг дурдаагүй аж.
Ирэх дөрвөн долоо хоногийн хугацаанд тэрээр АНУ, Европ даяар нийт 28 үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөжээ. Ирэх сарын 25-нд Обама ХБНГУ-ын нийслэл Берлинд канцлер Ангела Меркелийн хамт олон нийтийн чуулга уулзалтад оролцох гэнэ.
Фокс Ньюс сувгийн мэдээлж байгаагаар тэрээр ирэх есдүгээр сард Нью-Йорк хотод болох үйл ажиллагаанд үг хэлэх ба үүнийхээ хөлсөнд 400 мянган ам. доллар авах гэнэ. Харин Ерөнхийлөгч асан Билл Клинтон лекц уншаад хамгийн ихдээ 200 мянга, Жорж Буш 175 мянган ам.доллар авч байжээ.